Та урих уу?
Өндөр настайгаасаа юм уу архаг хуучаасаа болоод дэлгэрүүлэх ажилд санаснаараа оролцож чаддаггүй хүн олон хуралд бий (2 Кор. 4:16). Та тийм хүнийг Библийн хичээлдээ урих уу? Тэр дэлгэрүүлэгч гэрээсээ гарч чаддаггүй бол гэрт нь хичээлээ хийж болох юм. Та бие муутай дэлгэрүүлэгчтэй цөөн хэдэн айлаар явж дэлгэрүүлэх юм уу, ганц хоёр давтан уулзалт хийхээр төлөвлөх боломжтой юу? Настай олон дэлгэрүүлэгч дэлгэрүүлэх ажилд туршлагатай. Тийм учраас хичээгээд хамтарч ажиллавал тэднийг урамшуулаад зогсохгүй та өөрөө ач тус хүртэнэ (Ром 1:12). Түүнчлэн хайраа илэрхийлэх гэж ингэж хичээж байгааг тань Ехова ивээнэ (Сур. 19:17; 1 Иох. 3:17, 18).