Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц13 11/15 х. 8-9
  • Бусдад хэрхэн туслах вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бусдад хэрхэн туслах вэ?
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
  • Ижил төстэй материал
  • «Тэдний элбэг дэлбэг байдал ... та нарыг хангах болно»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • «Ажил ч маш агуу байна»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
  • Өгөөмөр сэтгэлтэй Еховадаа талархлаа илэрхийлцгээе
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
  • Ехова өгөөмөр хүнийг арвин ихээр ивээдэг
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
хц13 11/15 х. 8-9
[8-р хуудасны зураг]

Бусдад хэрхэн туслах вэ?

«СОНГУУЛЬ ширүүн өрсөлдөөнтэй болсны улмаас мөргөлдөөн гарч, хэдэн мянган Еховагийн Гэрч орон гэрээ орхин зугтсан. Хоол хүнс, эм тариа хомсдож, юмны үнэ тэнгэрт хадсан. Банкнууд хаалгаа барьж, АТМ-үүд хоосрох нь хоосорч, зарим нь бүр ажиллахаа больсон» гэж хөгжиж буй нэг оронд ахлагчаар үйлчилдэг Франсуа хэлжээ.

Салбарын ах нар Хаанчлалын танхимуудад хоргодож байсан Гэрчүүдэд мөнгө төгрөг, нэн хэрэгцээт зүйлээр хангах ажлыг яаралтай эхлүүлсэн байна. Сөрөг хүчнүүд зам хааж, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байсан ч манай байгууллагын ачааны машиныг голдуу чөлөөтэй явуулж байжээ. Гэрчүүд төвийг сахих байр суурь чанд баримталдаг гэж мэддэг учраас тэр.

Франсуа: «Нэг Хаанчлалын танхим руу явж байтал мэргэн буучид гал нээлээ. Аз болоход суманд өртсөнгүй. Гэтэл гартаа зэвсэгтэй цэрэг өөдөөс гүйж ирэв. Машинаа огцом тоормосолж жолоогоо мушгин салбар луу буцаад давхилаа. Бид амьд мэнд гарсандаа Еховад их талархаж билээ. Маргааш нь тэр Хаанчлалын танхимд байсан 130 Гэрч аюулгүй газарт арай гэж очсон гэсэн. Зарим нь салбарт хүрч ирсэн. Тэр хэцүү үеийг дуустал бид тэдний сүнслэг болон бодит хэрэгцээг хангаж байсан» гэж ярив.

Тэрбээр цааш нь «Дараа нь манай салбарт нутгийн ах дүү нараас талархлаа илэрхийлсэн захидал их ирсэн. Энд тэндхийн ах дүүс нь тусламжийн гараа хэрэгтэй үед нь сунгаж байгааг тэд хараад Еховад улам их итгэдэг болсон» гэв.

Итгэл нэгтнүүд маань байгалийн гамшиг юм уу хүний буруугаас болсон гай зовлонд нэрвэгдэхэд бид: «Дулаацах болтугай, цадах болтугай» гэж хэлдэггүй (Иак. 2:15, 16). Харин ч нэгдүгээр зууны христиануудын адилаар хэрэгцээт зүйлээр нь тусалдаг. Тэр үед өлсгөлөн болох тухай сэрэмжлүүлэг авсны дараа «Иудейд амьдрагч ах дүү нартаа дагалдагч бүр өөр өөрсдийн хэр чадлаар тусламж илгээхээр» шийджээ (Үйлс 11:28–30).

Еховагийн үйлчлэгч бид материаллаг тусламж хэрэгтэй хүмүүст дуртайяа тусалдаг. Гэхдээ хүмүүст материаллаг хэрэгцээнээс гадна сүнслэг хэрэгцээ гэж бий. Тэд үүнийгээ мэдэрч, хангах шаардлагатай (Мат. 5:3). Тэдэнд туслах үүднээс Есүс дагалдагчдадаа шавь бэлдэх даалгавар өгсөн (Мат. 28:19, 20). Бид энэ даалгаврыг биелүүлэхийн тулд хамаг цаг зав, хүч чадал, эд хөрөнгөө зориулдаг. Манай байгууллага хандивын мөнгийг заримдаа материаллаг тусламж үзүүлэхэд зарцуулдаг ч голдуу Хаанчлалын үйл хэргийг урагш ахиулах, сайн мэдээ дэлгэрүүлэхэд зориулдаг. Энэ бол Бурхныг болон бусдыг хайрладгийн маань илрэл юм (Мат. 22:37–39).

Дэлхий дахинд өрнөж буй Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор өргөсөн таны хандив зөв зохистой, үр ашигтай зарцуулагддагт итгэж болно. Та гачигдаж зовсон нэгэндээ туслахыг, шавь бэлдэх ажлыг дэмжихийг хүсдэг биз дээ? «Хэрэв чиний хүч хүрэх юм бол хүртвэл зохих хүмүүст нь сайныг өгөхөөс бүү татгалз» гэж Библид байдаг шүү дээ (Сур. 3:27).

ДЭЛХИЙ ДАХИНЫ ҮЙЛ ХЭРЭГТ ЗОРИУЛСАН ХАНДИВ

Өнөөгийн христианууд элч Паулын үеийнхний адилаар тодорхой хэмжээний мөнгө «цааш нь хийж хадгалдаг». Түүнийгээ «Дэлхий дахины үйл хэрэг» гэсэн хаягтай хурлын хандивын хайрцагт хийдэг (1 Кор. 16:2). Хурлууд хандивын мөнгийг тухайн орны Еховагийн Гэрчүүдийг хариуцдаг салбар луу сар бүр явуулдаг. Түүнээс гадна, хувь хүн оршин сууж буй улсынхаа Еховагийн Гэрчүүдийн байгууллагад хандиваа шууд илгээж болно. Ингэхийн тулд хуулийн гол этгээдийн албан ёсны нэр, хаягийг мэдэх хэрэгтэй. Үүнийг тус улс дахь Еховагийн Гэрчүүдийг хариуцдаг салбараас лавлаарай. Салбарын хаягийг

www.jw.org сайтаас мэдэх боломжтой. Та дараах төрлийн хандивыг шууд илгээж болно.

  • ШУУД ӨГӨХ

    • Бэлэн мөнгө, үнэт эдлэл болон бусад хувийн өмч зэргийг хандивлаж болдог.

    • Бэлэн мөнгө юм уу эд зүйл өгөхөө бичсэн захидлыг шууд өргөх хандивт тооцдог.

  • БУСАД ХАНДИВ

    Мөнгө болон үнэт зүйл хандивлахаас гадна дэлхий дахинд өрнөж буй Хаанчлалын үйл хэргийг дэмжих өөр олон арга байдаг. Заримыг нь жагсааж бичлээ. Та ямар ч аргаар хандив өргөх байсан, оршин суугаа улсынхаа Еховагийн Гэрчүүдийг хариуцдаг салбартай холбоо барьж, дор дурдсан хандивын аль нь тохиромжтойг лавлана уу. Улс болгоны хуульд заасан шаардлага, татварын хууль өөр өөр байдаг учир ямар аргаар хандив өргөхөө шийдэхээсээ өмнө хууль зүй, татварын талаар мэргэшсэн хүнээс зөвлөгөө аваарай.

    Даатгал: Амьдралын даатгалд даатгуулаад, хүлээн авагчаар нь Еховагийн Гэрчүүдийн байгууллагын албан ёсны нэрийг заасан байна.

    Банкны данс: Банкны данс юм уу хадгаламжийн сертификат эзэмшигч нас барвал тухайн банкны дүрэмд нийцсэн тохиолдолд, хадгалуулсан мөнгийг нь Еховагийн Гэрчүүдийн байгууллагад шилжүүлж болно.

    Гэрээслэл: Хуулийн дагуу үйлдсэн гэрээслэлээр Еховагийн Гэрчүүдийн байгууллагад мөнгөн хөрөнгө өвлүүлж болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг оршин сууж буй улсынхаа Еховагийн Гэрчүүдийн байгууллагыг хариуцдаг салбараас аваарай.

ӨӨРТӨӨ МЭРГЭН

«Томчууд мэргэн, багачууд өөртөө мэргэн» гэсэн нигери ардын зүйр үг байдаг. Нигерид амьдардаг Эдвин гэдэг ахлагч энэ үгийн үнэнийг ойлгожээ.

Нэгэн өдөр Эдвин бичгийн ширээнийхээ доороос төмөр хайрцаг олжээ.

«Энэ хэнийх вэ?» гэж гурван хүүхдээсээ асуув.

«Минийх» гэж найман настай хүү Эммануэл нь хариулж. Хааш хаашаа 12 сантиметрийн хэмжээтэй, зэвэнд идэгдсэн уг хайрцагт мөнгө хийх завсар гаргасан байлаа. Еховагийн Гэрчүүдийн дэлхий дахины үйл хэрэгт хандивлах мөнгөний хайрцаг гэж хүү яаран тайлбарлав. «Хаанчлалын танхимд өдөр болгон очдоггүй болохоор чихэр боов аваагүй мөнгөө хийх гэсэн юм» хэмээн ярилаа.

Эдвинийх жил бүр мужийн чуулганд очих мөнгө хадгалдаг хайрцагтай байлаа. Гэтэл мөнгөний хэрэг гэнэт гарч хайрцагт байсан мөнгөө авчээ. Эммануэл хандивын мөнгөө өөр юманд зарахгүйн тулд нэг төмөр лаазанд таг хийлгэхээр гагнуурчинд авч очив. Гагнуурчин тэр лаазаар яах гэж байгааг нь сонсоод Эммануэлд хаягдал төмрөөр хайрцаг хийж өгөв. Эммануэлийн дүү, таван настай Майкл бас ийм хайрцаг хийж өгөхийг гагнуурчнаас гуйжээ.

Аав нь ихэд гайхаж ямар учраас хайрцаг хийлгэснийг нь асуухад «Хандив өргөмөөр байна!» гэж Майкл хариулсан гэнэ.

Эммануэл, Майкл болон тэдний эгч, есөн настай Үчей өдрийн хоолныхоо мөнгөнөөс үлдсэнийг нь аваад тус тусынхаа хайрцагт хадгалдаг байсныг аав ээж нь мэдээгүй аж. Мөнгө хадгалах санаа яаж төрсөн юм бол? Эцэг эх хоёр нь тэднийг жаахан том болохоор нь Хаанчлалын танхимын хандивын хайрцагт мөнгө хийж байхыг зааж өгчээ. Хүүхдүүд ч сайн сурсан нь илт.

Хайрцгууд нь дүүрмэгц хүүхдүүд доторх мөнгийг тоолж үзэв. Нийлээд 3,13 ам.доллар болсон байв. Жилийн дундаж орлого нь хэдхэн зуун доллар байдаг тус орны хувьд багагүй мөнгө аж. Сайн дурын ийм өргөл дэлхийн 230 гаруй оронд явагдаж буй Еховагийн Гэрчүүдийн дэлгэрүүлэх ажлыг дэмждэг юм.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах