41-р дуу
Залуугаасаа Еховаг шүтээрэй
1. Хүүхэд залуус, охид хөвгүүд та нар
Хайрын Бурханд нандин эрдэнэ билээ
Энгүй их, хувиршгүй агуу хайры нь
Эцэг эх, анд нөхдөөсөө мэдрээрэй
2. Сайныг хүсдэг эцэг эхээ хүндэлж
Сургамж захиасы нь дагаж яваарай
Бурхнаа баярлуулж, олныг хайрлавал
Бага залуу нас чинь жаргалаар бялхана
3. Залуу насандаа Бүтээгчээ санаж
Зөвийг хайрлаж, сайн үйлсээр бялхаарай
Хаан Ехова Бурханд үнэнч явбал
Хайры нь татаж, итгэлт анд нь болно
(Бас Дуу. 71:17; Гаш. 3:27; Еф. 6:1–3-ыг үзнэ үү).