Асуулт 18
Бурхантай хэрхэн дотносох вэ?
«Залбирлыг сонсдог Нэгэн, Тан уруу бүх хүн ирдэг»
(Дуулал 65:2).
«Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно»
«Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн»
(Иохан 17:3).
«[Бурхан] бид бүхний хэнээс нь ч холгүй»
(Үйлс 17:27).
«Та нарын хайр жинхэнэ мэдлэг ба бүх ойлгоцоор улам бүр бялхсаар байх болтугай гэж би залбирдаг»
(Филиппой 1:9).
«Та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно»
(Иаков 1:5).
«Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно. Нүгэлт хүмүүс та нар гараа цэвэрлэ. Хоёр санаатай хүмүүс та нар зүрхээ ариусга»
(Иаков 4:8).
«Бурханы[г] хайрлах нь Түүний тушаалуудыг сахих юм. Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ»
(1 Иохан 5:3).