БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Еховад өгч буй бэлэг
Бид өнөөдөр Еховад хэрхэн бэлэг өгч болох вэ? (Ш.дээ 29:5, 9, 14). Еховагийн Гэрчүүдийн орон нутгийн болон дэлхий дахины үйл хэргийг дэмжиж сайн дурын хандив өргөх хэд хэдэн арга байдгийг доор дурдлаа.
ОНЛАИНААР БОЛОН ХАНДИВЫН ХАЙРЦАГТ ХИЙЖ ӨРГӨСӨН ХАНДИВ ЮУНД ЗОРИУЛАГДДАГ ВЭ?
ДЭЛХИЙ ДАХИНЫ ҮЙЛ ХЭРЭГТ
Салбарын болон орчуулгын алслагдсан оффисыг барьж үйл ажиллагаа явуулахад
Байгууллагаас зохиодог сургалтад
Тусгай бүрэн цагийн үйлчлэгчдэд
Байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд
Ном хэвлэл хэвлэмлээр болон цахимаар гаргаж, видео бичлэг хийхэд
ХУРЛЫН ЗАРДАЛД
Цуглааны танхимын ашиглалтын болон засвар үйлчилгээний зардал
Хурлын тогтоолоор салбар луу явуулах мөнгө
Дэлхий дахинд цуглааны болон чуулганы танхим барих
Гэнэтийн ослын хохирлыг барагдуулах
Дэлхий дахины бусад үйл хэрэг
БҮСИЙН БОЛОН ДҮҮРГИЙН ЧУУЛГАН
Бүсийн чуулганд өргөсөн хандив дэлхий дахины үйл хэрэгт зориулагддаг. Бүсийн, тусгай, олон улсын чуулганы зардлыг дэлхий дахины үйл хэрэгт зориулсан хандиваас төлдөг.
Дүүргийн чуулганд өргөсөн хандив чуулган болох газрыг түрээслэх, тийм газрын ашиглалт болон урсгал засвар, чуулгантай холбоотой бусад зардалд зориулагддаг. Дүүрэг илүү гарсан мөнгөө Еховагийн Гэрчүүдийн дэлхий дахины үйл хэрэгт хандивлаж болох юм.