ХИЧЭЭЛ 3
Асуулт тавих
Матай 16:13–16
ТОВЧ АГУУЛГА: Сонсогчдын сонирхлыг татах, эргэцүүлэн бодуулах, мөн чухал санааг онцлох зорилгоор оновчтой асуулт тавиарай.
ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?
Сонирхлыг нь татаж, анхаарлыг нь хандуулах. Тодорхой нэг хариу хэлүүлэхийн тулд биш, сонирхлыг нь татаж бодуулахын тулд асуулт тавих арга байдаг.
Эргэцүүлэн бодуулах. Ярьж буй зүйлийнхээ уялдаа холбоог ойлгуулахын тулд шат дараалсан асуулт тавьж зөв дүгнэлтэд хүргээрэй.
Чухал санааг онцлох. Ярианыхаа гол санааг хэлэхийн өмнө сонирхол татахуйц асуулт тавиарай. Чухал санааг тайлбарласныхаа дараа, бас яриагаа дүгнэхдээ давтах асуулт тавих нь зүйтэй.