«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
2 САРЫН 4–10
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | РОМ 1–3
«Мөс чанараа үргэлж сурга»
Эрдэнэс хайх нь
w08 6/15 30 ¶5
«Ром дахь Христийн дагалдагчдад бичсэн захидал» номын онцлох санаа
3:4. Хүний үг Библид байдаг Бурхны үгтэй зөрчилдсөн тохиолдолд бид Библид байдаг мэдээнд итгэж, үйл хэргээ Бурхны хүсэл таалалд нийцүүлбэл «Бурхан үнэнч» гэдэг нь батлагдана. Хаант төрийн тухай дэлгэрүүлж, шавь болгох ажилд идэвхтэй оролцвол хүмүүст Бурхан үнэнч гэдгийг олж мэдэх боломж олгоно.
w08 6/15 29 ¶6
«Ром дахь Христийн дагалдагчдад бичсэн захидал» номын онцлох санаа
3:24, 25—«Амиа золиосолсон Христ Есүсийн ачаар» «өмнөх үеийн хүмүүсийн нүглийг» золиос төлөгдөхөөс өмнө хэрхэн уучилсан бэ? Эхлэл 3:15-д бичигдсэн Мессиагийн талаарх анхны зөгнөл Есүсийг тарчлаах шонд нас барсан МЭ 33 онд биелсэн (Гал 3:13, 16). Гэхдээ Еховаг энэ зөгнөлийг хэлэхэд золиосны үнэ аль хэдийн төлөгдсөнөөс өөрцгүй байсан. Яагаад гэвэл Бурхныг санаа зорилгоо биелүүлэхэд юу ч саад болохгүй. Тиймээс Ехова ирээдүйд төлөгдөх Есүсийн золиосонд үндэслэн, уг зөгнөлд итгэсэн Адамын үр хүүхдүүдийн нүглийг уучилсан. Мөн золиосны ачаар Христээс өмнө амьдарч байсан хүмүүс амилах боломжтой (Үй 24:15).
2 САРЫН 11–17
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | РОМ 4–6
«Бурхан бидэнд хайртайгаа баталдаг»
Эрдэнэс хайх нь
w08 6/15 29 ¶7
«Ром дахь Христийн дагалдагчдад бичсэн захидал» номын онцлох санаа
6:3-5—«Есүс рүү баптисм хүртэх», «түүний үхэл рүү баптисм хүртэх» гэж юу гэсэн үг вэ? Христийн дагалдагчдыг Ехова агуу хүчээрээ тослох үед тэд Христтэй нэгдэж, хурлын гишүүн болдог. Хурал бол Христийн бие бөгөөд Христ бол тэргүүн нь юм (1Ко 12:12, 13, 27; Кол 1:18). Тиймээс тэднийг Есүс рүү баптисм хүртсэн гэдэг. Христийн тослогдсон дагалдагчид «[Христийн] үхэл рүү бас баптисм хүртсэн». Учир нь тэд өөрсдийгөө золиослон амьдарч, дэлхий дээр мөнх амьдрах аливаа найдвараа үгүйсгэдэг. Тиймээс тэдний үхэл зольж авах хүчгүй ч, Есүсийнхтэй адилаар өөрсдийгөө золиосолсон үхэл юм. Христийн үхэл рүү хүртсэн энэ баптисм тэднийг нас барж тэнгэрт амилах үед дуусна.
w14 6/1 11 ¶1
Нас барсан өвөг дээдэс маань ямар найдвартай вэ?
Шударга бус хүмүүс амилаад өмнө үйлдсэн нүгэлдээ үндэслэн шүүгдэх үү? Үгүй. Ром 6:7-д «үхсэн хүн нүглээсээ чөлөөлөгддөг» гэсэн байдаг. Шударга бус хүмүүсийн үхэл нь нүглийнх нь шийтгэл юм. Тиймээс тэд үхэхээсээ өмнө Бурхны хэм хэмжээг мэдэлгүй хийсэн үйлсийнхээ дагуу биш, харин амилсныхаа дараа хийсэн үйлсийнхээ дагуу шүүгдэнэ. Энэ нь тэдэнд ямар ач тустай вэ?
2 САРЫН 25—3 САРЫН 3
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | РОМ 9–11
«Чидун модны жишээ»
Эрдэнэс хайх нь
it-1 1260 ¶2
Атаархуу, Атаархал
Буруу юманд хичээл зүтгэлтэй байх. Ямар нэгэн зүйлийн төлөө атаархах буюу чин сэтгэлээсээ хичээл зүтгэлтэй байлаа ч Бурхны хувьд энэ нь буруу, таалагдахгүй байж болох юм. I зууны олон иудей хүн тийм байсан. Тэд Мосегийн хуулийг сахиснаараа зөв шударга хүн болно гэж боддог байсан. Гэхдээ Паулын тайлбарласанчлан тэд үнэн зөв мэдлэггүй байсан учраас буруу юманд хичээл зүтгэлтэй байсан. Тиймээс Бурхан тэднийг шударга сайнд тооцоогүй. Тэд буруугаа ухаарч, Христээр дамжуулан Бурхан руу эргэж байж шударга сайнд тооцогдон, Хуулийн буруутгалаас ангижрах боломжтой (Ро 10:1–10). Тарсын Саул бас тийм хүн байсан. Түүний хичээл зүтгэл хэрээс хэтэрч, бүр «Бурхны хурлыг хайр найргүй хавчиж, сүйрүүлж байсан» бөгөөд Хуулийг нарийн мөрдөн «гэм зэмгүй хүнд» тооцогдож байв (Гал 1:13, 14; Флп 3:6). Гэхдээ Иудейн шашны төлөө атаархах буюу хичээл зүтгэлтэй байсан нь буруу байжээ. Тэрээр чин сэтгэлтэй байсан учраас Христээр дамжуулан Ехова түүнд их энэрэнгүй хандаж, жинхэнэ шүтлэг рүү эргэхэд нь тусалсан (1Ти 1:12, 13).