«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
9-Р САРЫН 2–8
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЕВРЕЙ 7, 8
«Мелхизедектэй адил мөнхийн тахилч»
it-2 366
Мелхизедек
Эртний Салемын хаан бөгөөд «Хамгийн дээд Бурхны тахилч» (Эх 14:18, 22). Библид бичигдсэн хамгийн анхны тахилч юм. МЭӨ 1933 оноос өмнө тахилч болсон. «Энх тайван» гэсэн утгатай Салемын хаан Мелхизедекийг Элч Паул «Энхийн хаан» гэсэн. Бас нэрийнх нь утгад үндэслэн «Шударга сайн хаан» гэжээ (Ев 7:1, 2). Эртний Салем нь хожим байгуулагдсан Иерусалим хотын төв байсан гэлцдэг. «Салем» гэдэг нэр нь «Иерусалим» гэхэд ордог. Заримдаа «Салем» гэдгээр Иерусалимыг хэлдэг (Ду 76:2).
Абрам (Абрахам) Хедорлаомерыг холбоотон хаадтай нь бут цохиод Шавегийн хөндийд буюу «Хааны хөндий»-д ирсэн. Мелхизедек «талх, дарс аваад гарч иржээ». Тэгээд Абрахамыг «Тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан Абрахамыг ерөөх болтугай! Та нарын дайсныг гарт чинь тушаасан Хамгийн Дээд Бурхан магтагдах болтугай!» гэж ерөөдөг. Тэгэхэд нь Абрахам хаадтай хийсэн тулалдаанаас олсон «олзныхоо хамгийн сайнаас аравны нэгийг» нь хаан-тахилчид өгсөн (Эх 14:17–20; Ев 7:4).
it-2 367 ¶4
Мелхизедек
Мелхизедекийг «хэзээ төрж, хэзээ нас барсан нь тодорхойгүй» гэж яагаад хэлсэн бэ?
Паул Мелхизедектэй холбоотой нэгэн өвөрмөц баримтыг бидэнд дэлгэдэг. Түүний тухай «Эцэг эх нь ямар хүмүүс байсан нь тодорхойгүй, угийн бичиггүй, хэзээ төрж, хэзээ нас барсан нь тодорхойгүй ажээ. Гэвч Бурхны Хүүтэй адил болгогдсон тэрээр үүрдийн тахилч юм» гэж бичжээ (Ев 7:3). Мелхизедек бусдын адил төрж, нас барсан. Гэхдээ түүний эцэг эх нь хэн байсан, өвөг дээдэс болон хойч үе нь ямар хүмүүс байсан, хэзээ төрж, хэзээ нас барсан талаар мэдээлэл байдаггүй. Мелхизедек мөнхийн тахилч Есүс Христийг яг таг бэлгэдэн харуулж байв. Мелхизедект өмнөх үеийн хүн, бас залгамжлагч гэж байгаагүй шиг Христэд өөртэй нь адилхан тэргүүн тахилч өөрөөс нь өмнө байгаагүй бас Библийг үзвэл хойч үе ч гэж байхгүй. Түүнээс гадна, Есүс хэдийгээр Иуда овгийн, Давид хааны удам байсан ч гэлээ, түүний өвөг дээдсийнх нь дунд тахилч байгаагүй, хаан болон тахилчийн албыг хоёуланг нь зэрэг хашиж явсан хүн ч байгаагүй. Ийм алба үүргийг Ехова өгнө гэж түүнд тангарагласан юм.
it-2 366
Мелхизедек
Христийн тахилчийн албыг үлгэрлэн үзүүлсэн. Давидад Еховагийн тангарагласан Мессиагийн тухай нэгэн онцгой зөгнөлд «Мелхизедекийн хэргэмийн дагуу Чи бол мөнхийн тахилч юм» гэж байдаг (Ду 110:1, 4). Бурхнаар удирдуулан бичсэн энэхүү дууллыг уншаад еврейчүүд, амласан Мессиа тахилч болон хааны албыг зэрэг хашна гэдэгт итгэсэн. Элч Паул еврейчүүдэд хаягласан захидалдаа «Мелхизедектэй адил мөнхийн тэргүүн тахилч болсон Есүс» гэж бичин зөгнөлд гарч байгаа хүн хэн болох талаарх эргэлзээг нь арилгасан (Ев 6:20; 5:10).
Эрдэнэс хайх нь
it-1 523 ¶5
Гэрээ
Хуулийн гэрээ хэрхэн «хүчингүй» болсон бэ?
Гэхдээ Бурхан зөнч Иеремиад шинэ гэрээ байгуулна гэж хэлэх үед Хуулийн гэрээ тодорхой хэмжээгээр «хүчингүй» болж эхэлжээ (Ие 31:31–34; Ев 8:13). МЭ 33 онд Христ тарчлаах шонд хадуулж нас барснаар Хуулийн гэрээ хүчингүй болж (Кол 2:14) оронд нь шинэ гэрээ хүчин төгөлдөр болсон (Ев 7:12; 9:15; Үй 2:1–4).
9-Р САРЫН 9–15
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЕВРЕЙ 9, 10
«Ирэх сайн юмсын сүүдэр»
it-1 862 ¶1
Уучлах
Израйлчуудад өгсөн Бурхны хуулиар бол, хүн Бурхны эсрэг болон хэн нэг хүний эсрэг нүгэл үйлдээд түүнийгээ уучлуулъя гэвэл эхлээд Мосегийн хуульд заасан ёсоор буруугаа залруулж, дараа нь амьтны цусыг асгаруулж Еховад тахил өргөдөг байсан (Ле 5:5—6:7). Паул: «Тийм ээ, Хуулийн дагуу бараг бүх юмыг цусаар ариусгадаг ба цус урсахгүй бол нүгэл уучлагдахгүй» гэсэн зарчмыг хэлсэн байдаг (Ев 9:22). Тахил болгон өргөдөг амьтны цус хүнийг бүрэн дүүрнээр цэвэр мөс чанартай болгохгүй нь ойлгомжтой (Ев 10:1–4; 9:9, 13, 14). Харин зөгнөсөн ёсоор, Есүс Христийн золиосонд үндэслэдэг шинэ гэрээ нь нүглийг бүрэн уучлах боломжийг бий болгосон (Ие 31:33, 34; Мт 26:28; 1Ко 11:25; Эф 1:7). Мөн Есүс дэлхий дээр байхдаа ч саа өвчтэй хүнийг эдгээн нүглийг уучлах эрхтэйгээ харуулж байв (Мт 9:2–7).
cf 183 ¶4
«Намайг үргэлж дага»
4 Есүсийг тэнгэрт буцаж очиход түүнийг яаж угтан авсан, Эцэгтэйгээ эргэн уулзаад хэчнээн их баярласныг Библид бичээгүй. Гэхдээ Есүсийг тэнгэрт буцаж очсоны дараахан юу болохыг бүр өмнө нь Библид бичсэн байсан. Израйл ард түмэн 15 зууны турш нэгэн ариун ёслолыг нүдээр үзэж байв. Жил бүр нэг өдөр тэргүүн тахилч Ариунаас ариун газар луу орж, Эвлэрүүллийн өдрийн тахилын цусыг гэрээний авдрын өмнө цацдаг байсан. Тэргүүн тахилч тэр өдөр Мессиаг бэлгэддэг байсан. Есүс тэнгэрт буцсаныхаа дараа зөгнөлийн утгатай энэ ёслолыг нэг л удаа үйлдсэн. Тэрээр тэнгэрт, орчлонт ертөнцийн хамгийн ариун газар Еховагийн өмнө очоод золих тахилынхаа үнэ цэнийг Эцэгтээ өргөн барьсан (Еврей 9:11, 12, 24). Ехова хүлээж авсан болов уу?
it-2 602-603
Төгс
Мосегийн хууль бол төгс. Бурхан Мосегоор дамжуулан нэгэн хууль өгсөн. Уг хуульд янз бүрийн дүрэм журмаас гадна тахилч нарыг томилох, амьтдаар тахил өргөх тухай заасан байдаг. Бурхны өгсөн хууль нь төгс ч гэлээ, тахилчид ч, өргөдөг тахил нь ч Мосегийн хуульд захирагдагсдыг төгс болгож чадаагүй гэж элч Паул Бурхнаар удирдуулан бичсэн (Ев 7:11, 19; 10:1). Энэ хууль нүгэл үхлийн боолчлолоос чөлөөлдөггүй. Харин нүгэл гэж чухам юу болохыг илчилдэг (Ро 3:20; 7:7–13). Гэхдээ эдгээр бүх арга хэмжээ нь Бурхны санаа зорилгыг биелэхэд хувь нэмэр оруулдаг. Хууль нь хүмүүсийг Христ рүү хөтлөх «гэрийн багш», «ирэх сайн юмсын [төгс] сүүдэр» болж байв (Гал 3:19–25; Ев 10:1). «Хүмүүс төгс бусаасаа болоод Хуулийг чанд сахиж чадаагүй» гэсэн Паулын үгийг үзвэл (Ро 8:3) Иудейн тэргүүн тахилч (Мосегийн хуулийн дагуу томилогдож, тахил өргөх ажлыг хариуцдаг бөгөөд Эвлэрүүллийн өдөр Ариунаас ариун газар луу тахилын цустай ордог) хүмүүсийг «жинхэнэ ёсоор аварч» чадахгүйг хэлсэн нь тодорхой байна. Үүнийг Еврей 7:11, 18–28 баталдаг. Аароны удмын тахилчид тахил өргөн, хүмүүсийг Бурхны өмнө зөв шударга болгодог байсан ч гэлээ нүгэлтэй гэсэн буруутгалаас бүрэн дүүрэн чөлөөлж чадаагүй. Тиймээс элч Паул, золих тахил нь «Бурхныг шүтдэг хүмүүсийг төгс болгож чадахгүй» гэж хэлсэн (Ев 10:1–4; Ев 9:9-тэй харьцуулаарай). Тэргүүн тахилч нүглээс чөлөөлөх золиосны үнийг төлж чадахгүй байв. Гагцхүү Христ үргэлж тахилчаар үйлчилж, нэг мөсөн тахил өргөх учиртай байлаа (Ев 9:14; 10:12–22).
Эрдэнэс хайх нь
w92 3/1 31 ¶4-6
Уншигчдын асуулт
Бурхан болон хүмүүсийн хоорондох гэрээг хүчинтэй болгохын тулд үхэх шаардлагатай гэж Паул хэлсэн. Жишээ нь Хуулийн гэрээ юм. Мосе Бурхан болон израйлчуудын хооронд байгуулсан уг гэрээний зууч байсан. Мосе израйлчуудыг гэрээ байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж тэдэнтэй харьцдаг байсан. Мосег Бурхнаас эхтэй Хуулийн гэрээг байгуулсан гэж үздэг. Гэхдээ Мосе Хуулийн гэрээг хүчинтэй болгохын тулд цусаа урсгасан уу? Үгүй. Харин оронд нь амьтнаар тахил өргөж, цусыг нь асгасан (Еврей 9:18–22).
Ехова болон бэлгэдлийн Израйлын хооронд байгуулсан шинэ гэрээний талаар юу хэлж болох вэ? Ехова болон бэлгэдлийн Израйлын дундах яруу алдарт зуучийн үүргийг Есүс Христ гүйцэтгэсэн. Энэ гэрээг Ехова санаачилсан ч Есүс Христ үндэс нь юм. Есүс зууч байхаас гадна энэ гэрээнд багтах хүмүүстэй харьцаж байсан (Лук 22:20, 28, 29). Түүнчлэн энэхүү гэрээг хүчинтэй болгоход хэрэгтэй тахилыг өргөхөд тохирсон хүн байсан. Элч Паул Христийг шинэ гэрээг байгуулагч гэсэн. «Христ ... бидний төлөө Бурхны өмнө зогсохын тулд тэнгэрт байдаг ариун газар орсны» дараа шинэ гэрээ хүчинтэй болсон (Еврей 9:12–14, 24).
Мосе болон Есүсийг гэрээ байгуулсан хүмүүс гэж хэлэхдээ Паул тэдний хэн хэнийг нь гэрээг санаачлагчид гээгүй, тэдгээрийг Бурхан санаачилсан. Тэр хоёр гэрээг байгуулахад зуучийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ хоёр тохиолдолд хоёуланд нь үхэл шаардагдсан. Мосегийн оронд амьтан тахил болон өргөгдсөн. Есүс шинэ гэрээнд багтах хүмүүсийн төлөө цусаа асгаруулсан.
it-1 249-250
Баптисм
Есүс баптисм хүртэхдээ залбирсан гэж Лук бичсэн байдаг (Лу 3:21). Еврейчүүдэд захидал бичсэн хүн Есүсийг «дэлхийд ирэхдээ» Дуулал 40:6–8-д байдаг үгний дагуу «Та өргөл, тахилыг хүсээгүй. Харин надад бие бэлдсэн. ... Бурхан минь ээ, (хуйлмал номонд миний тухай бичсэн байдаг) таны таалалд нийцүүлэхээр би ирлээ» гэж хэлснийг бичжээ (Ев 10:5–9). Есүс төрөхөөсөө л Бурхантай Хуулийн гэрээ байгуулсан иудей үндэстэн байсан (Ег 19:5–8; Гал 4:4). Тийм учраас Есүс баптисм хүртэхээр Ёохан дээр ирэхдээ аль хэдийн Ехова Бурхантай гэрээ байгуулсан байсан. Есүс Мосегийн хуулийн шаарддагаас илүүг хийх гэж байлаа. Тэрээр «бэлдсэн» биеэ тахил болгон өргөж, Мосегийн хуулийн дагуу амьтнаар тахил өргөдөг байсныг хүчингүй болгоосой гэсэн Эцгийнхээ «хүслийг» биелүүлэхийн тулд өөрийгөө Эцэг Еховадаа зориулсан. Элч Паул: «“Таалалд” нь нийцүүлэн Есүс Христ биеэ нэг удаа өргөл болгосны ачаар бид ариуссан» гэж хэлсэн (Ев 10:10). Эцэг нь Есүсээс Хаант төрийн тухай тунхаглаасай гэж хүссэн. Есүс энэ үйл хэрэгт өөрийгөө бүрэн зориулсан (Лу 4:43; 17:20, 21). Ехова хүслийг нь биелүүлэхэд бэлэн байгаа Есүсийг хүлээн авч, ойлгож байгаагаа харуулан агуу хүчээрээ томилж «Чи бол миний таалан соёрхдог, хайрт Хүү минь билээ» гэж хэлжээ (Мр 1:9–11; Лу 3:21–23; Мт 3:13–17).
9-Р САРЫН 16–22
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЕВРЕЙ 11
«Итгэл үнэхээр чухал»
w13 11/1 11 ¶2-5
«Өөрийг нь цөхрөлтгүй хайдаг хүнийг шагнадаг» Нэгэн
Еховагийн таалалд нийцэхийн тулд яах ёстой вэ? «Итгэдэггүй хүн Бурхны таалалд нийцэхгүй» гэж Паул бичсэн. Итгэдэггүй хүн Бурхны таалалд нийцэхэд хэцүү байдаг гэж Паул хэлээгүйг анхаараарай. Харин нийцэхгүй гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, Бурханд таалагдъя гэвэл итгэдэг байх нь зайлшгүй чухал.
Юунд итгэдэг бол Еховад таалагдах вэ? Бид хоёр зүйлд итгэх ёстой. Нэгдүгээрт, «Тэр байдаг гэдэгт» итгэх ёстой. Бурхан байдаг гэдэгт эргэлздэг бол түүнд яаж итгэх билээ дээ? Жинхэнэ ёсоор итгэх гэдэгт илүү их зүйл багтдаг. Чөтгөрүүд хүртэл Еховаг байдаг гэдэгт итгэдэг шүү дээ (Яаков 2:19). Бид Бурхныг бодитоор оршин байдаг гэдэгт итгэдэг бол тийн итгэдгээ таалалд нь нийцүүлж амьдарснаараа харуулна (Яаков 2:20, 26).
Хоёрдугаарт, Бурхан «шагнадаг гэдэгт итгэх ёстой». Жинхэнэ ёсоор итгэдэг хүн, Бурхны таалалд нийцүүлж амьдрах гэсэн хичээл зүтгэл нь талаар болохгүй гэдэгт бүрэн итгэдэг (1 Коринт 15:58). Биднийг шагнахыг хүсдэг, шагнаж чадна гэдэгт нь эргэлздэг бол Еховад яаж таалагдах билээ дээ? (Яаков 1:17; 1 Петр 5:7). Бурхныг хайр халамжгүй, талархдаггүй, өгөөмөр биш гэж боддог хүн Библийн Бурхныг мэддэггүй гэсэн үг.
Ехова хэнийг шагнадаг вэ? «Өөрийг нь цөхрөлтгүй хайдаг хүнийг» гэж Паул хэлсэн. Библи орчуулагчдад зориулсан нэгэн бүтээлд «цөхрөлтгүй хайх» гэж орчуулсан грек үг нь «хайхаар гарах» биш, Бурхныг «шүтэхийн тулд» ойртон очих гэсэн утгатай хэмээн тэмдэглэжээ. Өөр нэг бүтээлд энэ грек үйл үг нь эрчимтэй үйлдэх хэв дээр байгаа гэж тайлбарласан байдаг. Еховад итгэдэг учраас түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж, хичээл зүтгэл гарган шүтдэг хүн ивээл хүртэнэ (Матай 22:37).
Эрдэнэс хайх нь
it-1 804 ¶5
Итгэл
Эрт цагийн хүмүүсийн итгэлийн жишээ. Паулын дурдсан «агуу том үүл мэт олон гэрчийн» (Ев 12:1) хүн нэг бүрд итгэдэг болоход нь нөлөөлсөн хүчин зүйл байжээ. Жишээ нь, Абел «могойн» толгойг няцлах «үрийн» талаарх Бурхны амлалтыг сайн мэдэж байсан. Еховагийн, Еден цэцэрлэгт эцэг эхэд нь оноосон ял биелэлээ олохыг нүдээр үзсэн. Еден цэцэрлэгийн гадна Адам болон түүний гэрийнхэн духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж идэж байсан. Учир нь газарт хараал хүрч зангуу, халгай ургаж байв. Ева эр нөхрөө хүсэн хүлээж, нөхөр нь өөрийг нь захирахыг Абел харж байлаа. Ева их өвдөж төрснөө хүүдээ ярьсан биз ээ. Бас Еден рүү орох замыг хаан зогсож байгаа херубуудыг, зүг бүрд эргэлдэх илдийг харсан байх (Эх 3:14–19, 24). Эдгээр нь бүгд «байдаг юмны нотолгоо» болсон учраас Абел «амласан үрээр» дамжуулан аврагдана гэдэгтээ итгэсэн. Тийм ээ, Абел итгэсэн учраас «Каиныхаас илүү дээр өргөлийг Бурханд өргөсөн» (Ев 11:1, 4).
9-Р САРЫН 23–29
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЕВРЕЙ 12, 13
«Сахилгын арга хэмжээ Еховагийн хайрын илрэл»
w12 7/1 21 ¶3
«Залбирах бүрдээ “Эцэг минь” гэж хэл»
Хайр халамжтай эцэг хүүхдээ сайн хүн болоосой гэж хүсдэг учраас сахилгажуулдаг (Эфэс 6:4). Ийм эцэг хүүхдээ засаж залруулахдаа тууштай байдаг ч хэзээ ч хатуурхдаггүй. Үүнтэй адилаар, тэнгэрийн Эцэг маань заримдаа биднийг сахилгажуулдаг. Гэхдээ Бурхан биднийг хайрласандаа сахилгажуулдаг болохоос бус, хатуу ханддаггүй. Есүс Эцгээ дуурайн хатуурхаж байгаагүй. Бүр шавь нар нь зөвлөгөөг нь шууд хүлээж аваагүй байхад ч хатуу хандаагүй (Матай 20:20–28; Лук 22:24–30).
Эрдэнэс хайх нь
w89 12/15 22 ¶10
Еховад таалагддаг тахил өргөгтүн
10 Тиймээс еврейчүүд иудейн шашны сургаалыг баримтлагчдын «янз бүрийн, хачин жигтэй сургаалуудад» хууртах ёсгүй байв (Галат 5:1–6). Үнэнч байя гэвэл «зүрхээ» ийм сургаалуудаар биш, Бурхны «нигүүлслээр тэнхрүүлэх» учиртай байлаа. Паул, зүрх идэх юмаар тэнхэрдэггүй, «учир нь идэх юмыг хэтэрхий их чухалчлах нь ач тусгүй» гэж хэлснийг бодвол зарим хүн хоол унд, тахилын талаар маргадаг байсан бололтой. Бурханд үнэнч байж, золиосонд талархдаг бол ач тустай байхаас бус, тодорхой нэг хоол идэх, тогтсон өдрүүдийг сахих нь ямар ч ач тусгүй (Ром 14:5–9). Тэгээд ч Христийн тахил левичүүдийн өргөдөг байсан тахилыг хүчингүй болгосон (Еврей 9:9–14; 10:5–10).
9-Р САРЫН 30—10-Р САРЫН 6
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЯАКОВ 1, 2
«Нүгэл, үхэлд хүргэдэг зам»
g17.4 14
Сорилт
Хүн ямар нэг зүйлд, ялангуяа буруу юманд татагдахаараа соригддог. Жишээ нь таныг дэлгүүрт явж байтал нэг юм таалагдаад авмаар санагдлаа. «Хүн хараагүй байгаа дээр нь хулгайлчихъя» гэсэн бодол таны толгойд орж ирэв. Гэтэл хүн чанар тань зулгааж «болохгүй» гэлээ. Та буруу юм бодохоо больж өөр тийшээ явлаа. Та сорилтод бууж өгсөнгүй. Та ялсан.
БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?
Та муу хүн учраас сорилтод ордог гэсэн үг биш ээ. Хүн бүр соригддог гэж Библид бичсэн байдаг (1 Коринт 10:13). Сорилт тулгарлаа гэхэд яах вэ гэдэг л хамгийн чухал нь юм. Зарим нь буруу юм бодсоор байгаад эрт орой хэзээ нэгэн цагт сорилтод буугаад өгдөг. Харин зарим нь буруу юм бодохоо шууд больдог.
«Харин хүн бүр хүсэлдээ хөтлөгдөж, автахлаараа соригддог» (Яаков 1:14).
g17.4 14
Сорилт
Хүн яаж яваад буруу зам руу ордгийг Библи тодорхой хэлж өгдөг. Яаков 1:15-д «[Буруу] хүсэл нь үр тогтоож, нүглийг төрүүлдэг. Нүгэл нь биелэл болохоороо үхлийг төрүүлдэг» гэж бичжээ. Өөрөөр хэлбэл, хэрэв хүн буруу юм бодоод л байх юм бол бодсоноо хэрэгжүүлэхэд хүрдэг. Энэ нь жирэмсэн эмэгтэй, цаг нь болохоороо хүүхдээ төрүүлдэгтэй адил юм. Гэхдээ бид буруу хүслийнхээ боол байх албагүй. Түүнийгээ захирч чаддаг байх учиртай.
Эрдэнэс хайх нь
it-2 253-254
Гэрэл
Ехова бол «гэрлийн Эцэг» (Яак 1:17). Ехова «гэрэл болгон өдрөөр нарыг, шөнөөр сар болон оддыг тогтоогдсон зарлигаар өгөхөөс» (Ие 31:35) гадна өөртэй нь дотно байхад тустай бүхнийг өгдөг (2Ко 4:6). Түүний хууль, шийдвэр, үг нь бас өөрөөр нь удирдуулахыг хүсдэг бүх хүний гэрэл юм (Ду 43:3; 119:105; Су 6:23; Ис 51:4). Дуулалч: «Таны гэрэл гэгээнд л бид гэрэл гэгээг хардаг» хэмээн дуулсан байдаг (Ду 36:9; Ду 27:1; 43:3-тай харьцуулаарай). Нарны туяа, үүр цайхаас эхлээд «өдрийг авчрах хүртэл» тодорсоор байдаг шиг Бурхны мэргэн ухаан шударга зөв хүний замыг аажим аажмаар гэрэлтүүлсээр байдаг (Су 4:18). Еховагийн тушаал зааврыг дагаж амьдардаг хүн гэрэлд нь алхдаг гэсэн үг (Ис 2:3–5). Нөгөөтээгүүр, юмыг буруу өнцгөөс, хорон муу зорилгоор хардаг хүн, нэг ёсондоо түнэр харанхуйд байдаг. Есүс бас «Харин нүд чинь хорон муу юмыг хардаг бол бие чинь бүхэлдээ харанхуй байна. Хэрэв чиний дотор гэрэл бус, харанхуй байвал тэр харанхуй нь ямар их вэ!» гэж хэлсэн (Мт 6:23; Ху 15:9; 28:54–57; Су 28:22; 2Пе 2:14-тэй харьцуулаарай).
it-2 222 ¶4
Хууль
«Хаан хууль». «Хаан хууль» нь ард түмнээ захирдаг хааны адилаар, хүний нийгмийг зохицуулдаг бусад хуулиас дээгүүр байр суурь эзэлдэг (Яак 2:8). Хуулийн гэрээний гол цөм нь хайр байсан. «Өөрийгөө хайрладаг шигээ бусдыг хайрла» (хаан хууль) гэсэн тушаал нь хууль бүхлээрээ, бас зөнчдийн үгний тулгуурладаг тушаалын хоёр дахь нь юм (Мт 22:37–40). Христийн дагалдагчид Мосегийн хуулийг сахидаггүй ч гэлээ, шинэ гэрээний дагуу Хаан Ехова болон түүний Хүү, Хаан Есүс Христийн хуульд захирагдах ёстой.