«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
8-Р САРЫН 5–11
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | 2 ТИМОТ 1–4
«Бурхан биднийг аймхай хулчгар болгоогүй»
8-Р САРЫН 12–18
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ТИТ 1—ФИЛЕМОН
«Ахлагчийг хэрхэн томилдог вэ?»
Эрдэнэс хайх нь
w89 5/15 31 ¶5
Уншигчдын асуулт
Критчүүдийг нийтээрээ муулж, улс үндэстнээр нь ялгаварлан гадуурхдаг байсныг Паул дэмжээгүй нь тодорхой. Учир нь Паул Крит арал дахь Христийн дагалдагчдыг Бурхан сайшааж, агуу хүчээрээ тосолсныг мэдэж байжээ (Үйлс 2:5, 11, 33). Христийн үнэнч дагалдагчид «хот болгонд» нь олноороо байсан бөгөөд хурлыг бүрдүүлж байв. Тэд төгс бус ч гэлээ, худалч, залхуу ховдгууд байгаагүй. Хэрвээ тийм байсан бол Ехова цаашдаа сайшаахгүй байсан биз ээ (Филиппой 3:18, 19; Илчлэл 21:8). Тэгээд ч Крит арлын зарим хүн өнөөгийн олон үндэстний адилаар, эргэн тойрныхоо ёс суртахуунгүй хүмүүсээс болж сэтгэл нь өвддөг чин сэтгэлтэй, сайн мэдээ хүлээн авахад бэлэн байсан (Езекиел 9:4; Үйлс 13:48-тай харьцуулаарай).
w08 10/15 31 ¶4
Тит, Филемон, Еврейчүүдэд бичсэн захидлуудын онцлох санаа
15, 16—Паул яагаад Онесимыг чөлөөлж явуулахыг Филемоноос гуйгаагүй вэ? Паул «Бурхны Хаант төр болон Эзэн Есүс Христийн тухай ... зааж сургах» ажлаа л анхаарч байв. Тийм учраас боолчлол гэх мэтийн тухай үеийн нийгмийн асуудалд хутгалдан оролцохыг хүсээгүй юм (Үйлс 28:31).
8-Р САРЫН 19–25
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЕВРЕЙ 1–3
«Шударга сайныг хайрлаж, ёс бусыг жигш»
Эрдэнэс хайх нь
it-1 1185 ¶1
Дүр төрх
Есүс Эцгээ үргэлж яг таг дуурайдаг байсан уу?
Хожим нь Есүс гэдэг хүн болсон Бурхны ууган хүү бол «Бурхны дүр» юм (2Ко 4:4). Бурхан: «Бид Өөрсдийнхөө дүр төрхийн дагуу ... хүнийг бүтээе» гэж чухам энэ Хүүдээ хэлснийг бодвол Хүү бүтээгдсэн цагаасаа Эцэгтэйгээ яг адилхан байжээ (Эх 1:26; Ёох 1:1–3; Кол 1:15, 16). Дэлхийд байхдаа ч Эцгийнхээ зан чанарыг бүрэн дүүрэн тусган харуулдаг байсан учраас «Намайг харсан хүн Эцгийг харсан» гэж хэлжээ (Ёох 14:9; 5:17, 19, 30, 36; 8:28, 38, 42). Харин Есүс үл үзэгдэх биетэй болж амилахдаа Эцэг Ехова Бурхнаасаа «тэнгэр болон газар дээрх бүх юмыг захирах эрхийг» авч Эцэгтэйгээ бүр илүү адилхан болсон (1Пе 3:18; Мт 28:18). Бурхан Есүст «өмнөхөөс нь илүү их эрх мэдэл» өгсөн учраас Бурхны Хүү дэлхийд ирэхээс өмнөх үеийнхээсээ илүүгээр Эцгийнхээ алдрыг тусгадаг болсон (Флп 2:9; Ев 2:9). Тэрээр одоо «Бурхныг яг таг дуурайдаг» (Ев 1:2–4).
it-1 1063 ¶7
Тэнгэр
Дуулал 102:25, 26-д байдаг үг Ехова Бурханд хамаатай ч элч Паул Есүс Христэд хамааруулж хэлсэн. Учир нь Бурхан орчлонт ертөнцийг бүтээхдээ цорын ганц Хүүгээ гол төлөөлөгч болгон оролцуулсан. Паул бусад бүтээл болон Бурхны Хүүгийн ялгааг тайлбарласан. Бурхан хүсвэл, тэнгэр газрыг «нөмрөг шиг ... эвхэх» буюу алга болгож чадна, нөгөөтээгүүр, Бурхны Хүү үүрд мөнх байна гэж хэлсэн (Ев 1:1, 2, 8, 10–12; 1Пе 2:3-тай харьцуулаарай).
8-Р САРЫН 26—9-Р САРЫН 1
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЕВРЕЙ 4–6
«Бурхны амралт руу орохын тулд чадах бүхнээ хийгтүн»
Эрдэнэс хайх нь
it-1 1139 ¶2
Найдвар
«Тэнгэрт гарахаар сонгогдсон» (Ев 3:1) хүмүүс ялзрахгүй, мөнх амьдрах найдвартай бөгөөд энэ нь бат үндэстэй, бүрэн дүүрэн итгэж болно. Худал хэлдэггүй Бурхны амлалт болон тангараг үүнийг баталдаг. Мөн энэ найдвар тэнгэрт үхэшгүй биетэй болсон Христтэй хамаатай. Тиймээс энэ найдварын тухай «Усан онгоцыг зангуу нь хөдөлгөөнгүй байлгадаг шиг ... Бат үндэстэй, баараггүй биелэх энэхүү найдвар биднийг хөшигний цаана оруулдаг [тэргүүн тахилч Эвлэрүүллийн өдөр Ариунаас ариун газар луу ордог шиг]. Мелхизедектэй адил мөнхийн тэргүүн тахилч болсон Есүс бидний төлөө тэр хөшигний цаана түрүүлж орсон» гэсэн байдаг (Ев 6:17–20).