Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • цүмх19 11 сар х. 1-3
  • «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
  • «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт—2019
  • Дэд гарчгууд
  • 11-Р САРЫН 4–10
  • 11-Р САРЫН 11–17
  • 11-Р САРЫН 18–24
  • 11-Р САРЫН 25—12-Р САРЫН 1
«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт—2019
цүмх19 11 сар х. 1-3

«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт

11-Р САРЫН 4–10

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | 1 ЁОХАН 1–5

«Ертөнц болон ертөнцийн юмыг бүү хайрла»

Эрдэнэс хайх нь

it-1 862 ¶5

Уучлалт

Бусдын төлөө, бүхэл бүтэн хурлын төлөө Бурхнаас уучлалт гуйн залбирах нь зүйтэй. Мосе израйл үндэстний төлөө ийнхүү залбирч израйлчуудын үйлдсэн нүглийг тоочин хэлж, уучлахыг гуйсан бөгөөд Ехова үгийг нь хүлээн авчээ (То 14:19, 20). Соломон бас сүмийг Еховад зориулж залбирахдаа, хэрвээ ард түмэн нүгэл үйлдээд гэмшиж буруу замаасаа эргэвэл уучлахыг гуйсан (Х.дээ 8:30, 33–40, 46–52). Езра нутагтаа буцаж ирсэн иудейчүүдийг төлөөлөн нүглийг нь илчилж ард олны өмнө залбирсан. Чин сэтгэлийн залбирал болон уриалгыг сонссон ард олон Еховагийн өршөөл энэрлийг хүртэхийн тулд арга хэмжээ авсан (Езр 9:13—10:4, 10–19, 44). Яаков, Еховатай сайн харьцаатай байхаа больсон хүмүүст хурлын ахлагчдыг дуудаж өөрсдийнхөө төлөө залбируулахыг уриалан «Хэрэв тэр хүн нүгэл үйлдсэн бол уучлагдана» хэмээн бичжээ (Яак 5:14–16). Гэхдээ «үхэлд хүргэдэг нүгэл» гэж бий. Бурхны агуу хүчийг сөрөх юм уу санаатайгаар дахин дахин нүгэл үйлддэг бол уучлуулах боломжгүй. Христийн дагалдагчид ийм нүгэл үйлддэг хүмүүсийн төлөө залбирах ёсгүй (1Ёо 5:16; Мт 12:31; Ев 10:26, 27).

11-Р САРЫН 11–17

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | 2 ЁОХАН 1—ЮУДА

«Үнэний замаас хазайхгүйн тулд тэмц»

Эрдэнэс хайх нь

it-2 279

Хайрын зоог

Библид ийм зоогийн тухай дэлгэрэнгүй бичээгүй бөгөөд хэр олон удаа ийм зоог барьсныг ч бичээгүй (Юуд 12). Эзэн Есүс Христ юм уу элч нар үүнийг тушаагаагүй учраас ийм зоог барих нь зайлшгүй шаардлагатай эсвэл үүрдийнх биш байсан нь тодорхой. Баян чинээлэг Христийн дагалдагчид ядуу итгэл нэгтнүүдийнхээ төлөө ийм зоог барьдаг байсан гэж зарим хүн хэлдэг. Эцэггүй хүүхдүүд, бэлэвсэн эмэгтэйчүүд, баячууд, ядуу хүмүүс бүгдээрээ ах дүүгийн сэтгэлээр тансаг зоог барьдаг байсан гэдэг.

it-2 816

Хад

Спилас гэдэг өөр грек үгээр усан доор нуугдсан хадыг хэлдэг бололтой. Хорон санаа өвөрлөн Христийн хуралд сэмхэн орж ирсэн хүмүүсийн талаар Юуда ярихдаа энэ үгээр жишээ татсан. Нуугдмал хад усан онгоцонд аюул учруулдаг шиг энэ хүмүүс ч хуралд буй хүмүүст үнэхээр их аюул учруулсан. Юуда энэ хүмүүсийн талаар «та нартай хамт зоог барьдаг тэд бол усан доорх хад» гэж хэлжээ (Юуд 12).

11-Р САРЫН 18–24

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИЛЧЛЭЛ 1–3

«Би та нарын ажил үйлсийг мэддэг»

Эрдэнэс хайх нь

kr 226 ¶10

Бурхны Хаант төр дайснуудаа устгана

10 Шүүх мэдээг тунхаглах. Тэр үед Бурхны Хаант төрийн дайснууд бүгдээрээ аргагүй эрхэнд нэг явдлыг үзэж илүү их зовно. Есүс: «Тэгэхэд хүмүүс хүний Хүүг агуу их сүр хүч, цог жавхлантайгаар үүлэн дунд ирж явааг харна» гэж хэлсэн (Марк 13:26). Ийнхүү ер бусын аргаар сүр хүчээ харуулан Есүс шүүхээр ирснээ мэдэгдэнэ. Есүс эцсийн өдрүүдийн талаарх энэ зөгнөлийнхөө өөр нэг хэсэгт, тэр үед хэрхэн шүүх талаар дэлгэрэнгүй хэлж өгсөн. Үүнийг бид хонь ба ямааны тухай зүйрлэлээс мэдэж авдаг (Матай 25:31–33, 46-г уншина). Бурхны Хаант төрийг үнэнчээр дэмжигчдийг шүүгээд «хонь» хэмээн тооцно. Өөрсдийг нь «аврах цаг ойртож байгааг» мэддэг учир тэд «тэргүүнээ өргөнө» (Лук 21:28). Харин Хаант төрийг эсэргүүцэгчдийг шүүгээд «ямаа» хэмээн тооцно. Тэд удахгүй «бүрмөсөн устгагдахаа» мэддэг учир «гашуудсандаа чээжээ дэлдэнэ» (Мат. 24:30; Илч. 1:7).

w09 1/15 31 ¶1

«Илчлэл» номын онцлох санаа

2:7—«Бурхны диваажин» гэж юу вэ? Энэ үгийг Христийн тослогдсон дагалдагчдад хэлсэн учраас энэ бол тэнгэр дэх, диваажин мэт хэсэг буюу Бурхны байдаг газрыг хэлдэг нь тодорхой. Үнэнч тослогдогсод «амийн модны жимснээс» идэх шагнал авна. Тэд үхэшгүй болно (1 Кор. 15:53).

11-Р САРЫН 25—12-Р САРЫН 1

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИЛЧЛЭЛ 4–6

«Давхиж буй дөрвөн морьтон»

wp17.3 4 ¶3

Дөрвөн морьтон. Тэд хэн бэ?

Цагаан морийг хэн унасан бэ? Хэн болохыг нь «Илчлэл» номоос мэдэж болно. «Илчлэл» номын хойд хэсэгт түүнийг «Бурхны Үг» гэсэн байдаг (Илчлэл 19:11–13). «Үг» гэдэг нь Есүс Христийн цол юм. Учир нь тэрбээр Бурхны төлөөлөгч юм (Ёохан 1:1, 14). Мөн түүнчлэн түүнийг «хаадын Хаан, эздийн Эзэн», «Итгэмжит, Үнэн» гэдэг (Илчлэл 19:16). Тиймээс тэрбээр дайтах эрхтэй хаан бөгөөд эрх мэдлээ хэзээ ч урвуулан эсвэл хэтрүүлэн ашигладаггүй. Гэхдээ хэд хэдэн асуулт гарч ирнэ.

wp17.3 4 ¶5

Дөрвөн морьтон. Тэд хэн бэ?

Морьтонгууд хэзээ давхиж эхэлсэн бэ? Эхний морьтон Есүс титмийг авсныхаа дараа давхиж эхэлснийг анхаараарай (Илчлэл 6:2). Есүс тэнгэрт Хааны титмээ хэзээ авсан бэ? Нас бараад тэнгэрт буцсаныхаа дараа шууд аваагүй. Хүлээх хэрэгтэй байсан гэж Библид бичсэн (Еврей 10:12, 13). Хүлээх хугацаа нь дуусаж өөрийг нь тэнгэрт захирч эхэлснийг хэрхэн мэдэж болохыг Есүс шавь нартаа хэлж өгсөн. Есүсийг захирч эхлэхэд дэлхий дахины нөхцөл гэнэт доройтох байв. Жишээ нь, дайн дажин, хоол хүнсний хомсдол, тахал нэмэгдэх ажээ (Матай 24:3, 7; Лук 21:10, 11). 1914 онд Дэлхийн нэгдүгээр дайн дэгдэхэд «эцсийн өдрүүд» гэгдэх зовлонт шинэ үе эхэлсэн нь тодорхой болсон (2 Тимот 3:1–5).

wp17.3 5 ¶2

Дөрвөн морьтон. Тэд хэн бэ?

Энэ морьтон дайныг бэлгэддэг. Хэдхэн улс орноос биш, дэлхийгээс энх тайвныг үгүй хийх эрхийг авсныг анхаараарай. 1914 онд түүхэнд анх удаа дэлхий дахины дайн дэгдсэн. Дараа нь илүү их хор хөнөөлтэй Дэлхийн хоёрдугаар дайн дэгдсэн. Зарим барагцаалсан тооцоогоор 1914 оноос хойш дайн болон зэвсэгт мөргөлдөөнөөс болж амиа алдсан хүн 100 сая давжээ! Мөн хүнд гэмтэл авсан хүмүүсийн тоо, тоогоо алдсан.

wp17.3 5 ¶4-5

Дөрвөн морьтон. Тэд хэн бэ?

«Би хар морь харлаа. Энэ морийг унасан нэгэн гартаа хос жинлүүртэй байв. Дөрвөн амьд бүтээлийн дундаас нэг дуу гарч, «Нэг денараар нэг кварт буудай, нэг денараар гурван кварт арвай. Тос ба дарсыг бүү сүйтгэ» гэхийг би сонссон юм» (Илчлэл 6:5, 6).

Энэ морьтон өлсгөлөнг бэлгэддэг. 1-р зууны нэг бүтэн өдрийн хөлс болох 1 денараар 1 кварт (0,7 кг) буудайг л авч болох ажээ. Хоол хүнсний хомсдол их хүнд болно гэдгийг ийнхүү дүрсэлжээ (Матай 20:2). Ижил хэмжээний мөнгөөр буудайг бодвол арай хямд үнэтэй арвайнаас 3 квартийг (2,1 кг) авах боломжтой. Ам бүл ихтэй айлд хаанаа ч хүрэхгүй байгаа биз? Мөн өдөр бүр хэрэглэдэг үндсэн хоол хүнсээ бас хэмнэх хэрэгтэй. Учир нь чидун тос ба дарс нь тухайн цаг үедээ израйлчуудын үндсэн хэрэгцээт хүнс байв.

wp17.3 5 ¶8-10

Дөрвөн морьтон. Тэд хэн бэ?

Дөрөвдүгээр морьтон өвчин эмгэг гэх зэргийн янз бүрийн шалтгаанаас үүдэлтэй үхлийг бэлгэддэг. 1914 оноос хэдэн жилийн дараа испани томуу дэгдэж олон арван сая хүний амийг хөнөөсөн. Тухайн үеийн дэлхийн хүн амын гуравны нэг буюу 500 сая орчим хүн энэ өвчний халдвар авсан бололтой.

Гэхдээ испани томуу дөнгөж эхлэл нь байжээ. 20-р зуунд цэцэг өвчнөөс болж олон зуун сая хүн амиа алдсан гэж мэргэжилтнүүд үздэг. Анагаах ухааны салбар ДОХ, сүрьеэ, хумхаа гэх зэрэг өвчинтэй тэмцэж, судалгаа шинжилгээ эрчимтэй хийдэг ч эдгээр өвчнөөс болж олон сая хүн амиа алдсаар байна.

Дайн, өлсгөлөн, тахлын хор уршиг нь мөн л үхэл юм. Хохирогч болсон хүмүүсийг булш хайр найргүй залгидаг.

Эрдэнэс хайх нь

re 76-77 ¶8

Еховагийн тэнгэрийн сэнтийн сүр жавхлан

8 Эртний мөргөлийн асарт үйлчлэхээр тахилчид томилогддог байсныг Ёохан мэддэг байв. Тиймээс дараах байдлыг хараад гайхсан байж магадгүй. «Өнөөх сэнтийний эргэн тойронд 24 сэнтий байв. Тэдгээр сэнтийд цагаан хувцастай, толгойдоо алтан титэмтэй 24 ахлагч сууж байхыг би харлаа» (Илчлэл 4:4). Тийм ээ, тахилчдын оронд хааных шиг титэмтэй, сэнтийд заларсан 24 ахлагч байна. Энэ ахлагчид хэн бэ? Тэд бол Христийн дагалдагчдын хурлын тослогдогсод юм. Тэд амилаад Еховагийн амласан тэнгэр дэх байр суурийг эзэлжээ. Үүнийг бид юунаас мэдэх вэ?

re 80 ¶19

Еховагийн тэнгэрийн сэнтийн сүр жавхлан

19 Эдгээр амьд бие юуг бэлгэддэг вэ? Өөр нэг зөнч Езекиелийн дүрсэлсэн үзэгдлээс энэ асуултын хариуг мэдэж болно. Езекиел Еховаг тэнгэрийн тэрэгт суусныг харсан. Уг тэрэгтэй хамт дөрвөн амьд бие байсан бөгөөд тэд Ёоханы дүрсэлсэнтэй төстэй зан чанар илэрхийлдэг (Езекиел 1:5–11, 22–28). Дараа нь, тэрэг бүхий сэнтийг дагах мөнөөх дөрвөн амьд биеийг дахин харжээ. Гэхдээ энэ удаа мөнөөх дөрвөн амьд биеийг херуб гэж дурдсан (Езекиел 10:9–15). Ёоханы үзсэн дөрвөн амьд бие нь Бурхны үл үзэгдэх байгууллагад өндөр байр суурь эзэлдэг бүтээл буюу олон херубыг бэлгэддэг нь лавтай. Херубууд Еховатай тийм ойрхон байгаа нь Ёоханд сонин санагдаагүй байх. Яагаад гэвэл эртний мөргөлийн асарт Еховагийн сэнтийг бэлгэддэг гэрээний авдрын таг дээр хоёр херуб байсан. Энэ хоёр херубын дундаас Еховагийн дуу гарч израйл үндэстэнд тушаал буулгадаг байв (Египетээс гарсан нь 25:22; Дуулал 80:1).

cf 36 ¶5-6

«Иуда овгийн Арслан, Давидын үндэс»

5 Арсланг ер нь эр зоригтой холбож тайлбарладаг. Та нас бие гүйцсэн эр арслантай нүүр тулж үзсэн үү? Хэрвээ тэгсэн бол амьтны хүрээлэнд, аюулгүй газраас, торны цаана байгаа арсланг харсан байх. Тэгж харсан ч аймшигтай. Таныг ширтэж буй өнөөх том, хүчтэй амьтан ямар нэгэн юмнаас айж зугтахыг та лав төсөөлж ч байгаагүй биз ээ. Библид «хэний ч өмнөөс ухардаггүй араатны дунд хүчирхэг арслан» гэж бичсэн байдаг (Сургаалт үгс 30:30). Христ ийм л эр зоригтой.

6 Есүс гурван хүрээнд буюу үнэнийг хамгаалахдаа, шударга ёсыг баримтлахдаа, эсэргүүцлийг сөрөн зогсохдоо арслан шиг эр зоригтой байгаагаа хэрхэн илэрхийлсэн тухай авч үзье. Бас бид угийн зоригтой хүн ч бай, үгүй ч бай Есүсийг дуурайж эр зоригтой байж болдгийг ярилцъя.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах