БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 12
Дээгүүр өнгөрөх баяр Христийн дагалдагчдад ямар хамаатай вэ?
Израйлчууд арав дахь гамшигт өртөхгүйн тулд Еховагийн хэлснийг хийх учиртай байв (Ег 12:28). Нисан сарын 14-ний орой, израйл айл бүр гэр бүлээрээ гэртээ цуглаад нэг настай, эрүүл эр хурга юм уу ишгийг төхөөрч, цусыг нь хаалганыхаа тотго болон баруун зүүн хатавчинд нялах ёстой ажээ. Түүнчлэн төхөөрсөн малынхаа махыг бүхлээр нь шарж яаравчлан идэх тушаалтай байлаа. Мөн өглөө болтол хэн ч гэрээсээ гарах ёсгүй байв (Ег 12:9–11, 22).
Өнөө үед бид ямар ямар тодорхой зааврыг биелүүлбэл аюулаас хамгаалагдах вэ?