Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • үжи хичээл 23
  • Баптисм хүртэх зорилго тавиарай

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Баптисм хүртэх зорилго тавиарай
  • Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • УХАЖ ОЙЛГОЁ
  • ДҮГНЭЛТ
  • МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
  • Баптисм бол хангах ёстой шаардлага
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
  • Та баптисм хүртэхэд бэлэн үү?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
  • Баптисм хүртэхийн ач холбогдол
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
  • Баптисм хүртэх шаардлагыг хангах нь
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2006
Илүү дэлгэрэнгүй харах
Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
үжи хичээл 23
23-р хичээл. Нэг эмэгтэй бүтэн биеэрээ усанд булхаж баптисм хүртээд Еховагийн Гэрч болж байна.

ХИЧЭЭЛ 23

Баптисм хүртэх зорилго тавиарай

Хэвлэмэл
Хэвлэмэл
Хэвлэмэл

Дагалдагч нь болохыг хүссэн хүн бүрийг баптисм хүртэх ёстой гэж Есүс хэлсэн (Матай 28:19, 20-ийг уншина уу). Баптисм гэж юу вэ? Баптисм хүртэх зорилгодоо хүрэхийн тулд ямар алхам хийх хэрэгтэй вэ?

1. Баптисм гэж юу вэ?

Баптисм гэж хөрвүүлдэг грек үг нь «шумбах» гэсэн утгатай. Есүс Иордан голд баптисм хүртээд «уснаас гарсан» гэж Библид байдаг (Марк 1:9, 10). Үүн шиг орчин үед Христийн жинхэнэ дагалдагчид бүтэн биеэрээ усанд булхаж баптисм хүртдэг.

2. Баптисм хүртэж байгаа хүн юуг батлан харуулдаг вэ?

Баптисм хүртэж байгаа хүн Ехова Бурханд өөрийгөө зориулснаа олон нийтэд харуулдаг. Тэгвэл Еховад өөрийгөө зориулна гэж яахыг хэлдэг вэ? Еховад хандан ганцаарчлан залбирч тангараг өргөхийг хэлдэг. Ингэхдээ ганцхан өөрийг нь шүтэж мөнхөд үйлчилнэ, бас хүслийг нь биелүүлэхийг бүхнээс илүү анхаарна гэж амладаг. Түүнээс гадна «өөрийнхөө төлөө амьдрахаа больж» Есүсийн үг сургаал, үлгэр жишээг «үргэлж дагахаар» шийдсэн гэдгээ хэлдэг (Матай 16:24). Ийнхүү Еховад өөрийгөө зориулж баптисм хүртсэн хүн Еховатай болон итгэл нэгтнүүдтэйгээ дотнын найз болдог.

3. Баптисм хүртэхийн тулд яах хэрэгтэй вэ?

Баптисм хүртэхийн тулд эхлээд Еховагийн тухай сурч мэдээд бат итгэдэг болсон байх хэрэгтэй (Еврей 11:6-г уншина уу). Тэгвэл Еховаг улам их хайрладаг болно. Ингээд түүний тухай ярьж, хэм хэмжээнийх нь дагуу амьдрах хүсэл оргилно (2 Тимот 4:2; 1 Ёохан 5:3). «Нэрийг нь зохистой авч яван» хэм хэмжээг нь сахиж амьдраад ирэхээрээ хүн өөрийн эрхгүй амь амьдралаа Еховад зориулж баптисм хүртэх хүсэлтэй болдог (Колосай 1:9, 10).a

УХАЖ ОЙЛГОЁ

Есүс баптисм хүртсэнээс бид юу мэдэж авах вэ? Энэ чухал алхмыг хийхийн тулд яаж бэлдэх вэ? Хариуг нь мэдэж аваарай.

4. Есүс баптисм хүртсэнээс бид юу мэдэж авах вэ?

Матай 3:13–17-г уншаад Есүс яаж баптисм хүртсэнийг дэлгэрэнгүй мэдэж аваарай. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Есүс нялх хүүхэд байхдаа баптисм хүртсэн үү?

  • Есүс яаж баптисм хүртсэн бэ? Толгой руу нь жаахан ус цацаад л болчихсон уу?

Есүс баптисм хүртээд Бурхны өгсөн онцгой даалгаврыг дэлхий дээр биелүүлж эхэлсэн. Лук 3:21–23; Ёохан 6:38-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Есүс баптисм хүртсэнийхээ дараа ямар ажлыг голлон анхаарах болсон бэ?

5. Баптисм бол хүрч болох зорилго

Бурханд өөрийгөө зориулж баптисм хүртэнэ гэхээр анхандаа санаанд багтахгүй байж болох юм. Гэхдээ тодорхой алхмуудыг хийвэл энэ чухал шийдвэрийг гаргахад бэлэн болно. Үүнийг харуулсан хэдэн жишээг ВИДЕОНООС хамт үзээрэй.

ВИДЕО: «Еховатай дотносоорой» (1:11)

Ёохан 17:3; Яаков 1:5-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Баптисм хүртэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

А. Бурханд ганцаарчлан залбирч өөрийгөө зориулж буй эмэгтэй. Б. Өнөөх эмэгтэй бүтэн биеэрээ усанд булхаж баптисм хүртээд Еховагийн Гэрч болж байна.
  • А. Еховад өөрийгөө зориулж мөнхөд үйлчилнэ гэдгээ амлаж байгаа нь

  • Б. Еховад өөрийгөө зориулснаа олон нийтэд харуулж баптисм хүртэж байгаа нь

6. Баптисм хүртвэл Еховагийн гэр бүлийн гишүүн болно

Та баптисм хүртвэл дэлхий дахины нэгдсэн гэр бүлийн гишүүн болно. Бид өөр өөр хэл соёл, ахуй амьдралтай ч нэг итгэл үнэмшилтэй, Библид байдаг хэм хэмжээний дагуу амьдардаг хүмүүс билээ. Яаков 2:23; 1 Петр 2:17-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Баптисм хүртсэнээр Еховатай болон ард түмэнтэй нь ямар харьцаатай болох вэ?

Зургууд: Баптисм хүртсэн эмэгтэй хурлынхантайгаа дотно байдаг тухайгаа бодоод баярлаж байна. 1. Итгэл нэгтэндээ сэтгэлээ уудалж байна. 2. Хөл муутай эгчид тусалж байна. 3. Нас насны найзуудтайгаа хоол идэж байна. 4. Итгэл нэгтэнтэйгээ хамт нэг эрэгтэйд дэлгэрүүлж байна. 5. Арьс өнгө ялгаатай хоёр итгэл нэгтэнтэйгээ чуулган дээр селфидэж байна.

ЗАРИМ ХҮН: «Би баптисм хүртэхэд бэлэн биш» гэдэг.

  • Танд бас тэгж санагдаж байна уу? Тийм бол баптисм хүртэхийн тулд хичээж мэрийе гэж бодож байна уу?

ДҮГНЭЛТ

Дагалдагч нь болъё гэвэл баптисм хүртэх ёстойг Есүс хэлсэн. Энэ зорилгод хүрэхийн тулд Еховад бат итгэж, хэм хэмжээнийх нь дагуу амьдарч, өөрийгөө зориулах хэрэгтэй.

Давтах асуулт

  • Баптисм хүртэнэ гэж яахыг хэлдэг вэ? Энэ нь яагаад чухал вэ?

  • Өөрийгөө зориулах баптисм хүртэх хоёр ямар холбоотой вэ?

  • Өөрийгөө зориулж баптисм хүртэхийн тулд ямар ямар алхам хийх хэрэгтэй вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Баптисмын талаар үнэн зөв ойлголттой болоорой.

«Баптисм гэж юу вэ?» (Веб өгүүлэл)

Баптисм хүртэхийн тулд яаж бэлдэхийг дэлгэрэнгүй мэдэж аваарай.

«Хайр, талархал—баптисм хүртэх хөшүүрэг» («Харуулын цамхаг», 2020 оны 3-р сар)

Нэг хүн баптисм хүртэхээр шийдэхдээ хэрхэн нухацтай хандсан талаар уншаарай.

«Тэд намайг үнэнийг өөрөө ойлгоосой гэж хүсэж байсан» («Харуулын цамхаг», 2013 оны 4–6 сар)

Яагаад баптисм хүртэх зорилго тавих хэрэгтэйг, яаж бэлдэхийг мэдэж аваарай.

«Би баптисм хүртэх хэрэгтэй юү?» («Залуучуудын асуулт. Ашигтай зөвлөгөө», 2-р дэвтэр, 37-р бүлэг)

a Өмнө нь сүмд баптисм хүртсэн байлаа ч Еховагийн Гэрч болохын тулд дахиад баптисм хүртэх шаардлагатай. Яагаад гэвэл сүмүүд Библид байдаг үнэнийг заадаггүй (Үйлс 19:1–5 болон 13-р хичээлийг үзнэ үү).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах