«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
© 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
5 САРЫН 12–18
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | СУРГААЛТ ҮГС 13
«Хар санаатны дэнлүүнд» бүү хуурт
it-2 196 ¶2-3
Дэнлүү
Дэнлүүгээр дүрсэлдэг бусад зүйлс. Амьдралын замыг чиглүүлдэг зүйлийг дэнлүүгээр дүрслэх нь бий. Ийм зүйрлэл хэрэглэн үнэнч шударга хүн хийгээд хар санаатны ялгааг харуулсан байдаг. Жишээ нь: «Зөв шударга хүний гэрэл хурц гэрэлтдэг. Харин хар санаатны дэнлүү бөхдөг» хэмээжээ (Су 13:9). Зөв шударга хүний гэрэл улам бүр тодордог. Харин хорон муу хүн амжилтад хүрч, дэнлүү нь тод мэт харагдавч Бурхан гэрлийг нь бөхөөх учир бүдрэх нь гарцаагүй. Мөн эцэг эхийгээ зүхдэг хүн ч ийм үр дүнд хүрдэг аж (Су 20:20).
Хэн нэгний «дэнлүү бөхнө» гэдэг нь тэр хүн ирээдүйгүй болохыг хэлдэг. Өөр нэгэн зүйр үгэнд: «Учир нь хорон муу хүн ирээдүйгүй. Хар санаатны дэнлүү бөхнө» гэжээ (Су 24:20).
w04 7/15 31 ¶6
«Хэрсүү хүн болгон ухаанаар үйлддэг»
Библиэс сурч мэдсэнээ ажил хэрэг болгодог зөв шударга, хэрсүү хүнийг Бурхан ивээдэг. «Шударга зөв хүнд хоол хүнс хангалттай байдаг бол хар санаатай хүний ходоод хонхолзоно» хэмээн Соломон бичжээ (Сургаалт үгс 13:25). Гэр бүлийн асуудал, дэлгэрүүлэх болон шавь бэлдэх ажил, сахилга батын арга хэмжээ авхуулах, бусадтай харилцах гэх мэт амьдралын бүхий л хүрээнд бидэнд юу ач тустай болохыг Ехова сайн мэддэг. Бурхны үгэн дэх мэргэн зөвлөгөөг хэрэгжүүлж амьдарвал жинхэнэ аз жаргалтай болох нь дамжиггүй.
5 САРЫН 26—6 САРЫН 1
Эрдэнэс хайх нь
ijwbq өгүүлэл 39 ¶3
Христийн дагалдагч хүн эмчилгээ хийлгэж болох уу?
2. Ганцхан эмчид л үзүүлэх ёстой юу? «Олон зөвлөгчийн» санал үнэ цэнтэй байж болох юм. Ялангуяа биеийн байдал тань хүнд үед зөвлөгөө хэрэгтэй (Сургаалт үгс 15:22).
6 САРЫН 9–15
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | СУРГААЛТ ҮГС 17
Гэр бүлээрээ жаргалтай амьдраарай
g 9/14 11 ¶2
Уурлаж бухимдсан үед
Өөрийгөө шударгаар шалга. Зарим хүн ууртай, түргэн зантай байдгийг Библид бичжээ (Сургаалт үгс 29:22). Харин та ямар хүн бэ? «Уур хорслоо тээгээд явдаг юм биш биз? Амархан гомддог уу? Аар саархан зүйлийг том асуудал болгоод байдаг уу?» гэх мэт асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. «Хэргийг дахин дахин ярьдаг хүн дотнын анд нөхдийг салгадаг» гэж Библид байдаг (Сургаалт үгс 17:9; Номлогчийн үгс 7:9). Энэ асуудал гэрлэсэн хосыг ч тойрдоггүй. Амархан уурлачих гээд байдаг бол «ханьдаа хэрхэн тэвчээртэй хандах вэ?» гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. Тус болох Библийн зарчим: 1 Петр 4:8