«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
© 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
8 САРЫН 11–17
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | СУРГААЛТ ҮГС 26
«Мунхаг» нэгнээс хол яв
it-2 729 ¶6
Бороо
Улирал. Амласан газрыг өвөл зун гэсэн хоёр улиралтай гэж үздэг ч үүнийг хуурай халууны улирал, хүйтэн борооны улирал гэх нь илүү зөв юм (Ду 32:4; Со 2:11-тэй харьцуулна уу). Тэнд дөрөв дүгээр сарын дундаас арав дугаар сарын дунд хүртэлх хугацаанд бороо маш бага ордог. Тиймээс ч ургац хураах үеэр бороо орох нь ховор үзэгдэл бөгөөд бараг боломжгүйг Сургаалт үгс 26:1-д дурдсан байдаг (1Са 12:17–19-тэй харьцуулна уу). Борооны улиралд өдөр бүр бороо орно гэж үгүй. Нартай цэлмэг өдөр ч элбэг. Энэ үед цаг агаар хүйтэн сэрүүн байдаг учраас бороо орохлоор улам зэврүүн болно (Езр 10:9, 13). Тиймээс тав тухтай хоргодох газар юу юунаас илүү чухал (Ис 4:6; 25:4; 32:2; Иов 24:8).
w87 10/1 19 ¶12
Сахилга батын арга хэмжээ амар тайвныг авчирдаг
12 Сургаалт үгс 26:3-т байдагчлан морь, илжиг гэх мэт мал амьтныг хазаар, ташуураар сургадаг шиг зарим хүнийг хатуухан аргаар хүмүүжүүлэх хэрэгтэй байж мэдэх юм. Израйлчуудын хийсэн буруу үйлийнх нь үр дагавраас үүдэлтэй зовлон бэрхшээлийг Ехова тэр бүр арилгаж өгөөд байдаггүй байв. Энэ талаар «учир нь тэд Бурхны үгийг үл тоож, Хамгийн дээд Нэгний зөвлөгөөг үл хүндэтгэсэн. Тиймээс тэрбээр хүнд бэрхийг учруулан зүрхийг нь номхотгоход тэд бүдэрч унав. Хэн ч тэдэнд тусалсангүй. Тэд зовох үедээ Еховаг дуудан тусламж гуйв. Тэрбээр тэднийг зовлонгоос нь аварсан» гэж бичжээ (Дуулал 107:11–13, ШЕ). Сахилгажуулсан ч засрахгүй зөрүүдэлсээр байдаг мунхаг нэгэн бий. Тэдний талаар «өчнөөн зэмлүүлэвч зөрүүдэлсээр байдаг хүн гэнэт сүйрээд дахин сэхэхгүй» гэсэн байдаг (Сургаалт үгс 29:1, ШЕ).
it-2 191 ¶4
Доголон
Зүйр үгэнд хэрэглэхдээ: «Мунхаг хүнд ажил даалгах нь хөлөө зэрэмдэглэж, өөрийгөө хохироохтой адил юм» гэж мэргэн хаан Соломон хэлжээ. Мунхаг хүнд ажлаа даатгана гэдэг нь хөлөө тайрч өөрийгөө тахир дутуу болгох буюу өөртөө харгис хандаж байгаа хэрэг ажээ. Даалгасан ажил нь бүтэлгүйтэхэд хохирол амсах нь дамжиггүй (Су 26:6, ШЕ).
Эрдэнэс хайх нь
it-1 846
Мунхаг
Мунхаг нэгний үндэслэлгүй, утгагүй маргаан хийж явдгийг нь дуурайх гэсэн утгаар «мунхаг хүнд мунхгаар нь» эсвэл мунхаг хүний арга барилынх нь дагуу өөр шиг нь хариулбал утга учиргүй, тэнэг үйлдэлтэй нь санал нийлж байгаа хэрэг юм. Тиймээс мунхаг хүнтэй адил болохгүйн тулд «мунхаг хүнд мунхгаар нь бүү хариул» хэмээсэн Сургаалт үгс номын мэргэн үгийг санаж явах учиртай. Нөгөөтээгүүр «мунхаг хүнд мунхгаар нь хариул[ах]» буюу мунхаг хүний үг яриаг дүгнэн цэгнэж, үр дүнгүй утга учиргүй маргаж байгааг нь илчлэх нь тустай байж болохыг Сургаалт үгс 26:4, 5-д бичсэн байдаг (ШЕ).
8 САРЫН 18–24
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | СУРГААЛТ ҮГС 27
Жинхэнэ найзын тус дэм
it-2 491 ¶3
Хөрш
Анд нөхдөдөө итгэж найдан, хүнд хэцүү үед тэднийхээ тусламж дэмжлэгийг эрэлхийлж байхыг Сургаалт үгс номд «Анд найзаа эсвэл эцгийнхээ андыг бүү орхи. Аюул гамшиг тохиолдоход ах дүүгийнхээ гэрийг бүү зорь. Алсад буй ах дүүгээс ойр буй хөрш чинь дээр» хэмээн зөвлөсөн (Су 27:10, ШЕ). Төрсөн ах дүү шиг ойрын хамаатан садан байлаа ч хол амьдардаг, туслах боломжгүй байж болох юм. Ийм үед дотнын найз нөхдөөсөө тусламж дэмжлэг эрэлхийлсэн нь дээр гэдгийг энэ зүйлд онцолсон бололтой.
8 САРЫН 25–31
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | СУРГААЛТ ҮГС 28
Хар санаатан хийгээд зөв шударга хүний ялгаа
w93 5/15 26 ¶2
Хэзээд Еховаг дагагтун!
«Зөв шударга хүмүүс арслан шиг зоригтой» (Сургаалт үгс 28:1, ШЕ). Тэд Еховад бат итгэж, агуу хүчинд нь бүрэн найдан ямар ч хэцүү үед Бурхандаа зоригтой үйлчилдэг.
it-1 1211 ¶4
Үнэнч байдал
Үнэнч байх эсэх нь хувь хүний ёс суртахууны хэм хэмжээнээс шалтгаалдаггүй. Харин Еховад бат итгэдэг, агуу хүчинд нь найддаг хүн л үнэнч байдлаа хадгалж чаддаг (Ду 25:21). Бурхан үнэнч шударга хүнд «бамбай», «бат цайз» болохоо амласан (Су 2:6–8; 10:29, ШЕ; Ду 41:12). Үнэнч шударга хүн үргэлж Еховагийн таалалд нийцүүлж явахыг хичээдэг тул амар тайван амьдарч, зорилгынхоо төлөө тууштай байж чаддаг (Ду 26:1–3; Су 11:5; 28:18). Гэвч тэд хорон санаатны нэгэн адил амь насаа алдаж, хорон муу нэгний удирдлага дор байдаг болохоор зовж ч болох юм. Энэ гашуун үнэнийг Иов тэмдэглэсэн байдаг. Гэсэн ч Ехова гэм зэмгүй нэгэн хэрхэн амьдарсныг мэддэг бөгөөд ирээдүйд амар амгалан амьдруулж, сайн сайхан бүхнийг өвлүүлнэ хэмээн амласан (Иов 9:20–22; Ду 37:18, 19, 37; 84:11; Су 28:10). Иовын жишээнээс дүгнэхэд хүнийг хүндлүүштэй болгодог зүйл бол эд баялаг нь бус үнэнч шударга байдал нь юм (Су 19:1; 28:6). Ийм эцэг эхтэй хүүхэд жаргалтай (Су 20:7). Учир нь эцэг эхийнх нь сайн нэр, сайхан жишээ тэдэнд өв болон үлддэг.
Эрдэнэс хайх нь
w01 12/1 11 ¶3
Таны бэлгэдлийн зүрх эрүүл үү?
Өөртөө хэт итгэх: Зүрхний шигдээстэй болсон хүмүүсийн ихэнх нь өвдөх хүртлээ эрүүл саруул байгаадаа итгэлтэй явдаг. Ихэнхдээ тэд эрүүл мэндийн үзлэг шинжилгээг үл ойшоон эсвэл бүр шаардлагагүйд тооцдог. Үүний нэгэн адил, зарим хүн “Христийн дагалдагч болоод хэсэг хугацаа өнгөрчихсөн юм чинь би яавал гэж” хэмээн бодож магадгүй. Тийм хүмүүс бэлгэдлийн зүрхээ анхаарах буюу өөрийгөө шалгахаа ойшоохгүй явсаар «гай гамшигт» өртдөг. «Тиймээс өөрийгөө зогсож байна гэж боддог хүн уначихгүйн тулд болгоомжтой байг» хэмээн өөртөө хэт итгэж болохгүйг Паул онцолсон. Уг зөвлөгөөг санаж явах нь амин чухал юм. Төгс бус гэдгээ санан Еховатай тогтоосон харьцаагаа тогтмол шалгаж байх нь ухаалаг хэрэг (1 Коринт 10:12; Сургаалт үгс 28:14).