Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwyp өгүүлэл 104
  • Хэрхэн анхаарлаа төвлөрүүлж сурах вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Хэрхэн анхаарлаа төвлөрүүлж сурах вэ?
  • Залуучуудын асуулт
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Яагаад анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй вэ?
  • Анхаарлаа төвлөрүүлж сурах арга
  • Ном унших нь яагаад чухал вэ?—Хэсэг 2: Цахим ном уу, хэвлэмэл ном уу?
    Гэр бүлд зориулсан зөвлөгөө
  • Асуултын булан
    Христиан үйлчлгл 2013
  • Мессежийн талаар би юу мэдэх хэрэгтэй вэ?
    Залуучуудын асуулт
  • Орчноо бүрдүүлэх
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
Илүү дэлгэрэнгүй харах
Залуучуудын асуулт
ijwyp өгүүлэл 104
Нэг охин хичээл хийж байхад нь саад болж байгаа дүрснүүдийг чимээгүй бай гэж байна. Эдгээр нь хөгжим, бичлэг, мессеж, зураг.

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Хэрхэн анхаарлаа төвлөрүүлж сурах вэ?

  • Яагаад анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй вэ?

  • Анхаарлаа төвлөрүүлж сурах арга

  • Үе тэнгийнхэн чинь ямар бодолтой явдаг вэ?

Яагаад анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй вэ?

«Би өмнөх шигээ их ном уншихаа больсон. Урт догол мөр ч унших дургүй болсон»—Элайн.

«Бичлэг үзэж байхад явж өгөхгүй байгаа юм шиг санагдвал шууд гүйлгээд л үзчихдэг»—Миранда.

«Хамаг анхаарлаа төвлөрүүлээд чухал юм хийж байтал утсанд мессеж ирвэл хэн юм бол гээд анхаарал бүр сарничихдаг»—Жэйн.

Электрон хэрэгсэл анхаарлаа төвлөрүүлэхэд саад болдог уу? Зарим хүн тэгж үздэг. «Интернэт ашиглах тусам бидний тархи нэг зүйлд гүйцэд төвлөрөхөө больдог. Богино хугацаанд их мэдээллийг өнгөц боловсруулдаг болчихдог учраас тэр юм» гэж зохиолч, менежментийн зөвлөх Николас Карр бичжээa.

Электрон хэрэгсэл анхаарал төвлөрүүлэхэд саад болдог гурван нөхцөлийг үзье.

  • Хүнтэй ярихад. «Хүнтэй уулзаад юм ярьж байхдаа хүртэл хүмүүс мессеж бичих, тоглоом тоглох, олон нийтийн сүлжээгээ шалгах гэх мэтээр утсаа оролдоод яриандаа анхаарлаа 100 хувь хандуулдаггүй» гэж Мариа гэдэг бүсгүй анзаарснаа хэлжээ.

  • Хичээл дээр. «Сурагчдын дийлэнх нь хичээлийн үеэр электрон хэрэгслээрээ мессеж бичиж, интернэтээс юм уншиж эсвэл бичлэг үздэг. Электрон хэрэгслээ хичээлийн бус зорилгоор ашигладаг» гэж нэг номд бичжээ («Digital Kids»).

  • Даалгавар хийхэд. «Утсанд юм ирэх тоолонд харахгүй байна гэдэг хамгийн хэцүү» гэж 22 настай Крис хэлсэн. Даалгавраа хийж байхдаа утсаа байн байн үзээд байвал ганцхан цаг хийх даалгавраа хэдэн ч цаг хийж мэднэ.

Хамгийн гол нь: Хамаг ухаан санаа нь электрон хэрэгсэл рүүгээ явчихдаг бол анхаарлаа төвлөрүүлж чадахгүй.

Нэг хүү цоройсон адуунаас алдуурч байна.

Анхаарлаа төвлөрүүлэхгүй бол догшин морь унасан мэт. Чамайг хаашаа ч хамаагүй аваад давхина.

Анхаарлаа төвлөрүүлж сурах арга

  • Хүнтэй ярихдаа. Библид «Зөвхөн өөрийнхөө бус, бусдын эрх ашигт нийцүүл» гэж байдаг (Филиппой 2:4). Иймд электрон хэрэгслээрээ оролдолгүй, нөгөө хүнийхээ нүд рүү хараад яриаг нь анхааралтай сонсоорой.

    «Хүнтэй ярьж байхдаа электрон хэрэгслээ битгий оролдоорой. Тэр хүнийг хүндэлж ярианд нь анхаарлаа бүрэн хандуулаарай»—Томас.

    ЗӨВЛӨГӨӨ: Утсаа нүднээсээ далд байлгаарай. Утас нүдэнд харагдаж л байх юм бол удахгүй дуугарна даа гэж гэгэлзээд анхаарал сарнидаг гэж судлаачид үздэг байна.

  • Хичээл дээрээ. Библид «Яаж сонсдогоо анхаар» гэж бий (Лук 8:18). Энэ зарчмыг баримтлан ангидаа интернэт ашиглаж болдог байлаа ч мессеж уншиж, тоглоом тоглож, хүнтэй чатлалгүй хичээлээ анхаараарай.

    «Багшийнхаа яриаг сайн анхаарч бичиж аваарай. Болж өгвөл урдуур суугаарай. Тэгвэл анхаарлаа төвлөрүүлэхэд амар байна»—Карен.

    ЗӨВЛӨГӨӨ: Хичээлээ компьютер дээр шивэхийн оронд дэвтэр дээр бичээрэй. Тэгвэл анхаарлаа төвлөрүүлэхэд амар байна, үзсэн юмаа ч сайн тогтоодгийг судалгаагаар баталжээ.

    Нэг охин өрөөндөө хичээлээ хийж байна. Үүргэвч, гар утас, сэтгүүлээ хол тавьсан байна.
  • Даалгавраа хийхдээ. «Мэргэн ухаан болон оюун ухааныг олж ав» гэж Библид байдаг (Сургаалт үгс 4:5). Өөрөөр хэлбэл хичээлээ шалгалт өгөх гэж гүйлгэн харах биш сайн ойлгох хэрэгтэй.

    «Би даалгавраа хийхдээ таблетаа нисэх онгоцны горим дээр тавьчихдаг юм. Тэгээд хичээлээ л анхаардаг. Таблетанд юу ч ирсэн хардаггүй. Чухал юм санаанд орвол мартахгүйн тулд бичээд авдаг. Тэгээд дараа нь хийдэг»—Крис.

    ЗӨВЛӨГӨӨ: Хичээл хийхдээ орчноо цэвэрхэн, эмх замбараатай байлгаарай. Тэгвэл анхаарлаа төвлөрүүлж чадна.

a «The Shallows—What the Internet Is Doing to Our Brains» номоос авав.

Үе тэнгийнхэн чинь ямар бодолтой явдаг вэ?

Кэти.

«Хичээл хийхдээ, хол зам туулдаг ч усны гадаргуун дээр л явдаг усны цаначин шиг хүн олон байдаг. Гэхдээ ухаж ойлгоё гэвэл үнэ цэнтэй юм олохын тулд усны гүн рүү шумбадаг шумбагч мэт байх ёстой»—Кэти.

Рохелио.

«Эрүүл биед саруул ухаан оршдог. Эрүүл хоол идвэл анхаарал сайн төвлөрдөг. Бас сайн унтаж амарвал маргааш нь сэргэг байж анхаарлаа сайн төвлөрүүлдэг»—Рохелио.

Дүгнэлт: Хэрхэн анхаарлаа төвлөрүүлж сурах вэ?

  • Хүнтэй ярихдаа. Анхаарлаа сарниулалгүй нөгөө хүнийхээ яриаг чих тавин сонсоорой.

  • Хичээл дээрээ. Мессеж уншиж, тоглоом тоглож, хүнтэй чатлалгүй хичээлээ анхаараарай.

  • Даалгавраа хийхдээ. Орчноо цэвэрхэн, эмх замбараатай, анхаарал сарниулах юмгүй байлгаарай.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах