21-р дуу
Энэрэнгүй хүмүүс жаргалтай
1. Энэрэнгүй хүмүүс жаргалтай
Эцэг Бурханд машид эрхэм
Өрөвч хүнийг Бурхан таалдгийг
Үнэнийг хайдаг бүхэнд хэлдэг
Хамгийн дээд Бурхан Хүүгээ өгч
Хүмүүсийг хайрлан энэрсэн
Дорой мөхөс гэдгий нь ойлгоод
Дөлгөөн хүмүүсийг энэрдэг
2. Энэрэнгүй Бурхныг дууриавал
Ивээл хүртэж, өршөөл үзнэ
Бурхны өршөөлийг хүртээх гэж
Бидний төлөө Христ зуучилдаг
Бурхны нигүүлслийг хүртдэг хүн
Бүгдэд үгий нь түгээж хүргэн
«Бурхны Хүү Хаанаар захирч байна
Бүхнийг ивээнэ!» гэж тунхагладаг
3. Тэнгэрийн Бурхан бүгдийг шүүхэд
Даруу хүн хайры нь мэдэрнэ
Бурхныг дууриадаг даруу хүн
Бусдыг зүрхнээсээ энэрдэг
Өр зүрхнээсээ бусдыг уучилж
Өдөр бүр энэрэнгүй байцгаая
Бурхан болон Хүүг нь дууриаж
Бие биеэ хайраар тэтгэцгээе