Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwhf өгүүлэл 21
  • Хань тань дургүй хүргэм зан гаргавал

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Хань тань дургүй хүргэм зан гаргавал
  • Гэр бүлд зориулсан зөвлөгөө
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Сайн талыг нь хараарай
  • Юу ярилцах вэ?
  • 3. Хүндлэх
    Сэрцгээ!—2018
  • Ажлын цаг дууссан бол ажлаа мартаарай. Яаж?
    Гэр бүлд зориулсан зөвлөгөө
  • Гэр бүлийн амьдралдаа сэтгэл дундуур болсон бол яах вэ?
    Сэрцгээ!—2014
  • Уураа хэрхэн барих вэ?
    Гэр бүлд зориулсан зөвлөгөө
Илүү дэлгэрэнгүй харах
Гэр бүлд зориулсан зөвлөгөө
ijwhf өгүүлэл 21
Гэр бүлийн хоёртой баяртай ярьж байгаа эхнэрийгээ нөхөр нь хараад дургүйцсэн янзтай сууж байна.

ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨЛГӨӨ | ГЭРЛЭЛТ

Хань тань дургүй хүргэм зан гаргавал

  • Та гэнэт шийдвэр гаргах дуртай, хань тань бүх юмыг төлөвлөх дуртай.

  • Та дуу цөөтэй хүн, харин хань тань олонсог хүн.

Ханийнхаа биеэ авч явахыг хараад заримдаа дургүй хүрдэг үү? Үүнийг анхаараад байвал гэр бүлийн харьцаанд сэв сууж мэднэ. Библид энэ тухай «Хэргийг дахин дахин ярьдаг хүн дотны анд нөхдийг салгадаг» гэж бичсэн байдаг (Сургаалт үгс 17:9).

Дургүй хүрмээр занг нь анхаараад байвал муудалцана. Ингэхийн оронд сайн талыг нь хараарай.

Энэ өгүүллээр дараах зүйлийг ярилцана.

  • Сайн талыг нь хараарай

  • Эхнэр нөхрүүд ярьж байна

  • Юу ярилцах вэ?

Сайн талыг нь хараарай

Дургүй хүргэм зан нь танд таалагдах сайн талтай байж болох юм. Дараах жишээг бодоорой.

«Нөхөр минь юм хийх юм уу эсвэл гэрээсээ гарах гэж их удна. Тийм учраас тэвчээртэй байдаг, намайг ч тэвчдэг. Удаад байхаар нь дургүй хүрдэг ч гэсэн тайван байдаг нь надад таалагддаг»—Чэлси.

«Эхнэр минь бүх юмыг яг таг төлөвлөдөг. Бүх юмыг тооцож хянаж байж сэтгэл нь амардаг. Үүнд нь би заримдаа дургүй хүрдэг. Гэхдээ бүх юмыг, бүр нарийн ширийн юмыг ч орхидоггүй»—Кристофэр.

«Манай нөхөр юу ч болж байсан тоодоггүйг хараад би тэвчиж чаддаггүй. Гэхдээ ямар ч үед тайван байдагт нь би анх татагдсан юм. Бүр стрэсстэй үед ч гэсэн амгалан байдаг нь гайхалтай»—Даниэл.

Чэлси Кристофэр Даниэл гурвын анзаарснаар хүний зан чанар сайн муу гэсэн хоёр талтай. Тиймээс нэгийг нь хаяад нөгөөг нь авах боломжгүй. Яг л зоосны нэг талыг нь л үгүй хийх боломжгүйтэй адил.

Гэхдээ зарим зан чанарт сайн тал гэж байхгүй. Жишээлбэл «Сургаалт үгс» номд «ууртай хүний» тухай гардаг (Сургаалт үгс 29:22). Тийм хүн «өширхөн хорсохоо, уурлан хилэгнэхээ, хэрэлдэн маргахаа, доромжлон гутаахаа» болихын тулд маш их хичээх хэрэгтэй (Эфэс 4:31).a

Гэхдээ хань тань ийм муухай зангүй ч хааяа дургүйг тань хүргэвэл дараах Библийн зөвлөлгөөг дагаарай. «Гомдох шалтгаан байлаа ч хүлээцтэй хандаарай» (Колосай 3:13).

Түүнчлэн ханийнхаа зан чанарын сайн талыг олж харахыг хичээгээрэй. Та ханийнхаа ийм зан чанарыг анх хараад татагдсан байж болох шүү дээ. Жосеф гэдэг эрэгтэй: «Муу талыг нь анхаараад байх нь алмаас эрдэнийн гоё сайхныг бус хурц үзүүрийг нь л харахтай адил юм» гэжээ.

Эхнэр нөхрүүд ярьж байна

Дэрик Хэйли хоёр.

«Эхнэр бид хоёрын хэн нэгнийх нь ямар нэгэн зан ааш эвгүй санагдвал тэр зан хэзээ хэрэгтэйг бодохыг хичээдэг»—Дэрик эхнэр Хэйлитэйгээ.

Микаиа Картис хоёр.

«Ямар нэг эвгүй ааш гаргадаг ханьтай ч энэ зан чанаргүйгээр ханиа төсөөлөх аргагүй гэж бодохоор үүнийг нь хэт анхаараад байхгүй»—Микаиа нөхөр Картистайгаа.

Юу ярилцах вэ?

Эхлээд дараах асуултуудыг тус тусдаа бодож үзээрэй. Тэгээд ярилцаарай.

  • Та хоёрыг маргалдахад хүргэх зан чанар ханьд тань бий юү? Тийм бол ямар зан чанар вэ?

  • Энэ нь үнэхээр ноцтой юу? Эсвэл танд л таалагддаггүй зан чанар уу?

  • Тэр зан чанар сайн талтай юу? Тийм бол сайн тал нь юу вэ? Яагаад сайн гэж боддог вэ?

a «Уураа хэрхэн барих вэ?», «Хэрэлдэж маргахаа яаж болих вэ?» гэсэн өгүүллийг үзээрэй.

Санаж явах зүйл: Хань тань заримдаа дургүй хүргэмээр ааш гаргадаг бол яах вэ?

Дараах зүйлийг санаж яваарай

  • Ханийнхаа эвгүй зан чанарыг анхаараад байвал гэр бүлийн харьцаанд сэв сууж мэднэ.

  • Ханийн тань эвгүй зан чанарын сайн тал танд тааалагддаг учраас та түүнд татагдсан байж болох юм.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах