6-р дуу
Бурхны үйлчлэгчийн залбирал
1. Тэнгэрийн Эцэг, Хамгийн дээд Эзэн минь
Таны агуу нэр хэзээд өргөмжлөгдөг
Өршөөл нигүүлсэл тань үүрд мөнхийнх
Өнө мөнхөд баттай, дундаршгүй билээ
Өнө мөнхөд баттай билээ
Өршөөл энэрэл тань үүрдийнх
2. Үнэнийг эрхэмлэх хүсэл төрүүлээч
Үргэлж таны тааллыг биелүүлэхэд туслаач
Хайртай хоньдыг тань цуглуулж, тэжээе
Үг сургаалыг тань үнэнчээр сахья
Үг сургаалыг тань сахья
Хайртай хоньдыг тань тэжээе
3. Сэтгэл зүрхийг маань хайраар бялхаагаач
Сүнсээрээ тэтгэж, мэргэн ухаан өгөөч
Хайр энэрлээр үнэнийг тунхаглая
Хүчит Бурхан таныгаа таниулъя
Хүчит Бурхнаа таниулъя
Хайраар үнэнийг тунхаглая
(Бас Дуу. 143:10; Иох. 21:15–17; Иак. 1:5-ыг үзнэ үү).