35-р дуу
Тэвчээртэй Бурхандаа талархъя
1. Цаглашгүй хүчит Ехова та
Зөв сайныг хайрладаг билээ
Шударга хүнийг зовж зүдэрдэгт
Шаналж их гашууддаг билээ
Хүний боддог шиг хойрго биш та
Хорон муухайг үтэр арилгана
Тэвчээртэй, шударга Бурхандаа
Тууштай үнэнч, талархаж явъя
2. Хүний мянган жил нь Бурхан танд
Хувьсан өнгөрөх ганц өдөр мэт
Агуу өдөр тань бүр ойртсоор
Алдаж сааталгүй мөд ирнэ
Гэм нүглийг та жигшин цээрлэдэг ч
Гэмшсэн нүгэлтнийг таалж уучилдаг
Нэрийг тань магтан талархъя
Найдвар биелэх ирээдүйг хүлээе
(Бас Лук 15:7; 2 Петр 3:8, 9-ийг үзнэ үү).