Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • с21 №. 3 х. 3
  • Та алийг нь сонгох вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Та алийг нь сонгох вэ?
  • Сэрцгээ!—2021
  • Ижил төстэй материал
  • Бүтээгчид итгэх итгэлээ батжуулъя
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2021
  • Амьдрал яаж үүссэн бэ?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Нотолгоог шалгаарай
    Сэрцгээ!—2021
  • Удиртгал
    Сэрцгээ!—2021
Илүү дэлгэрэнгүй харах
Сэрцгээ!—2021
с21 №. 3 х. 3
Нэг бүсгүй Библи барьсан санваартан болон ДНХ-гийн модел барьсан эрдэмтнийг харж байна.

Та алийг нь сонгох вэ?

«Орчлон ертөнц оргүй хоосноос бий болох боломжтой»—Стивен Хокинг, Леонард Млодинов, физикчид, 2010 он.

«Бурхан тэнгэр газрыг бүтээжээ»—Библи, Эхлэл 1:1.

Орчлон ертөнц болон амьд биес Бурхны бүтээл үү? Эсвэл санамсаргүй бий болсон уу? Өгүүллийн эхэнд эш татсан хоёр физикчийн үг ч, Библийн хамгийн эхний үг ч энэ асуултын хариу болдог. Гэхдээ хоёр хариу хоорондоо илт зөрчилдөж байгааг та анзаарав уу? Энэ хоёр үзэл бодол өөр өөрийн гэсэн идэвхтэй дэмжигчидтэй. Алийг нь сонгохоо мэдэхгүй эргэлздэг хүн ч олон бий. Хүмүүс энэ хоёр асуултыг алдартай номууд болон шоу нэвтрүүлгүүдэд сөргүүлэн тавьж, мэтгэлцдэг.

Орчлон ертөнц хар аяндаа бий болсон, бүтээгч байхгүй гэж сургуульд заадаг. Гэхдээ багш нар Бүтээгч байхгүйн нотолгоог үзүүлдэг билүү? Нөгөөтээгүүр шашны удирдагчид Бүтээгч байдаг гэж номлодгийг та дуулсан байх. Гэхдээ тэд үүнийгээ батлах баримт нотолгоог хэлж өгдөг билүү? Эсвэл «Зүгээр л итгэ» гэдэг үү?

Бүтээгч байдаг эсэхийг хөдөлгөөнгүй нотлох хүн бараг байхгүй гэж та бодож байсан байх. Тэгээд ч энэ асуултын хариуг мэдэх нь тийм чухал юм уу гэж гайхаж болох юм.

Олон хүнд Бүтээгч байдаг гэсэн итгэл төрүүлсэн баримт нотолгоог «Сэрцгээ!» сэтгүүлийн энэ дугаарт нийтэлж байна. Түүнчлэн «Амьдралын үүсэл гарлыг мэдэх нь яагаад чухал вэ?» гэдэг асуултад хариу өгнө.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах