Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • бх х. 222-х. 223 д/м 3
  • Ажил хэргийн маргааныг шийдвэрлэх нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Ажил хэргийн маргааныг шийдвэрлэх нь
  • «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
  • Ижил төстэй материал
  • Амар тайвныг мөшгөцгөөе
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2011
  • Маргааныг хайраар шийдье
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
  • Та ах дүүгээ өөртөө олж авч чадна
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг Тунхагладаг 1999
  • Хурлыг амар тайван, цэвэр ариун байлгах нь
    Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
Илүү дэлгэрэнгүй харах
«Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
бх х. 222-х. 223 д/м 3

ХАВСРАЛТ

Ажил хэргийн маргааныг шийдвэрлэх нь

1 Коринт 6:1–8-ыг үзвэл, элч Паул Коринтын зарим христианыг бие биетэйгээ заргалдаж, шүүхэд хандсан талаар бичсэн байдаг. Тэднийг «зөвт бус хүмүүсийн өмнө шүүлгэхийг зүрхэлсэнд» Паулын сэтгэл зовжээ (1-р зүйл). Тэгээд бие биетэйгээ заргалдан, шүүхэд хандахын оронд христиан хуралд баримталдаг зарчмаар маргаанаа шийдэх ёстой байсныг нь тодорхой тайлбарласан. Бурхны ариун сүнсээр удирдуулан Паулын бичсэн энэ зөвлөгөөг баримтлах ёстойн учрыг товч ярилцъя. Дараа нь энэ зарчимд шууд хамаарахгүй хэдэн тохиолдлыг авч үзье.

Христиануудын дунд ажил хэргийн маргаан гарлаа гэ⁠хэд тухайн асуудлыг хувийн үзэмжээр бус, хамгийн гол нь, Еховагийн үзэл бодолд нийцүүлэн шийдэхийг хи⁠чээх хэрэгтэй (Сургаалт үгс 14:12). Есүсийн хэлснээр, маргааныг даамжрахаас нь өмнө шийдэх нь хамгийн ухаалаг арга юм (Матай 5:23–26). Гэтэл зарим христиан маргааныг эв зүйгээр шийдэхийн оронд итгэл нэгтнээ шүүхэд өгч, заргалддаг нь тоогүй. Паул: «Та нар бие биетэйгээ заргалдаж буй нь та нарын хувьд аль хэдийн сүйрэл мөн» гэж хэлжээ. Учир нь ийм явдлаас болж христиан хурал болон Бурхны нэр хүндэд сэв суух аюул учирдаг. Тиймээс, «Хуурагдах нь дээр биш үү?» хэмээн Паулын асуусныг бодож үзэх нь зүйтэй (7-р зүйл, ШГ).

Түүнээс гадна, элдэв маргааныг шийдэхэд тусалж чадах хүмүүсийг Бурхан христиан хуралд өгснийг Паул тайлбарласан. Түүний хэлснээр, Библийн мэдлэгийнхээ ачаар мэргэн ухаанд суралцсан христиан ахлагчид бол «ах дүүсийнхээ хоорондхыг», тэр тусмаа, «энэ амьдралын аар саар хэргийг» «шийдэх чадвартай» хүмүүс юм (3–5-р зүйл). Гүтгэлэг, залилан гэх мэтийн ноцтой хэргийг шийдэхэд гурван алхам хийж болохыг Есүс хэлсэн байдаг. Нэгдүгээрт, тухайн хэрэгт холбогдсон хүмүүс өөрсдөө учраа олох хэрэгтэй. Хэрэв энэ алхам амжилтгүй болбол хоёрдугаар алхмыг хийнэ. Энэ нь нэг юм уу хоёр гэрчийг байлцуулан, асуудлаа шийднэ гэсэн үг. Энэ алхам нь бүтэмжгүй болбол хурлын ахлагчдад мэдэгдэх гуравдугаар алхмыг хийнэ (Матай 18:15–17).

Христиан ахлагчид хуульч юм уу бизнесмен хүмүүс биш бөгөөд тийм байх ч албагүй. Тэд итгэл нэгтнүүдийнхээ ажил хэргийн маргааныг шийдэх үүрэг хүлээдэггүй боловч Библийн зарчмыг хэрэгжүүлэн, эв зүйгээ олоход нь хэн хэнд нь туслахыг зорьдог. Их ээдрээтэй асуудал гарвал дүүргийн харгалзагч юм уу салбараас зөвлөгөө авдаг. Гэхдээ зарим тохиолдолд Паулын зөвлөгөө шууд хамаарахгүй байж болохыг үгүйсгэх аргагүй. Ямар тохиолдол байж болох вэ?

Зарим асуудлыг хувийн сонирхолд авталгүй, зүй ёсоор нь шийдэхийн тулд шүүхээр шийдүүлэх зайлшгүй шаардлага гардаг. Тухайлбал, гэрлэлт цуцлуулах, хүүхдийг асрамждаа авах, хүүхдийн тэтгэлэг, даатгалын нөхөн төлбөр авах, дампуурсан байгууллагаас өмнө нь олгосон зээлээ буцааж авах, өв залгамжлах эрхээ баталгаажуулахын тулд хуулийн байгууллагад хандахаас өөр аргагүй байж болох юм. Түүнээс гадна, эрх ашгаа хамгаалахын тулд маргааныг арга буюу шүүхээр шийдүүлэх хэрэгтэй байж мэднэ.a

Иймэрхүү асуудлыг, гол нь, зүй ёсоор нь шийдэх зорилгоор шүүхэд хандах нь Паулын зөвлөгөөг зөрчсөн хэрэг биш ээ.b Гэхдээ христиан хүн, юуны түрүүнд, Еховагийн нэрийг ариусгаж, христиан хурлаа эв нэгдэлтэй, амар тайван байлгахад анхаарал тавих ёстой. Христийн дагалдагчдын хамгийн гол шинж нь хайр бөгөөд «хайр ... өөрийнхийг эрдэггүй» (1 Коринт 13:4, 5; Иохан 13:34, 35).

a Хүчин, бусдын биед халдаж, ноцтой хохирол учруулах, хүн амины болон томоохон хэмжээний хулгайн хэрэг үйлдэх тохиолдол христиануудын дунд ховор боловч гардаг. Ийм тохиолдолд цагдаа сэргийлэхэд мэдэгдэн, хууль хяналтын байгууллагад хандаж, буруутай этгээдийг шүүхэд өгч, эрүү үүсгүүлэх нь христиан зарчмыг зөрчсөн болохгүй.

b «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1997 оны 3-р сарын 15-ны дугаарын 17–22-р хуудас, 1991 оны 10-р сарын 15-ны дугаарын 25–28-р хуудаснаас дэлгэрэнгүй тайлбар үзнэ үү (англи).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах