ХИЧЭЭЛ 53
Чөлөөт цагаараа ч Еховаг баярлуулаарай
Ехова «жаргалтай Бурхан» (1 Тимот 1:11). Биднийг ч бас жаргалтай байж, амьдралын сайн сайхныг мэдрээсэй гэж хүсдэг. Тийм учраас алжаалаа тайлж, сэтгэлээ сэргээхэд маань баярладаг. Тэгвэл амралт, чөлөөт цагаа яаж өнгөрөөвөл сэтгэлээ сэргээхийн зэрэгцээ Еховаг баярлуулах вэ? Хариуг нь энэ хичээлээс мэдэж авъя.
1. Амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ юуг анхаарах вэ?
Та амралт, чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ? Зарим хүн ганцаараа байх дуртай. Тийм учраас гэртээ кино үзэж, дуу хөгжим сонсож, ном уншиж, интернэтээр аялдаг. Харин зарим хүн найзуудтайгаа агаар салхинд гарч, усанд сэлж, тоглож наадах дуртай. Бид юу ч хийсэн «Эзний таалалд» нийцүүлэх нь хамгийн чухал (Эфэс 5:10). Яагаад гэвэл энэ ертөнц Еховагийн үзэн яддаг зүйлээр дүүрчээ. Жишээ нь хүчирхийлэл, садар самуун, далдын хүчтэй холбоотой зүйлүүдийг хүмүүс их үзэж сонирхох болсон (Дуулал 11:5-ыг уншина уу). Тэгвэл амралт, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхэд маань юу тус болох вэ?
Хэрэв бид Еховаг хайрладаг хүмүүстэй найзалж нөхөрлөвөл бие биедээ тус дэм болохоос гадна амралт, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлнэ. Өмнө нь үзсэнээр «Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно». Нөгөөтээгүүр, Бурхны тогтоосон хэм хэмжээг дагадаггүй хүмүүстэй нийлдэг бол «хохирол амсана» (Сургаалт үгс 13:20).
2. Амарч зугаацахад хэр их цаг зарцуулдгаа бодох нь яагаад чухал вэ?
Амралт, чөлөөт цагаа зөв өнгөрүүлсэн ч хэтэрхий их цаг зарцуулбал илүү чухал юмаа амжуулж чадахгүй. Тийм учраас Библид «цагаа зөв ашиглахыг» уриалдаг (Эфэс 5:15, 16-г уншина уу).
УХАЖ ОЙЛГОЁ
Амралт, чөлөөт цагаа яаж зөв өнгөрүүлэхийг мэдэж аваарай.
3. Муу бүхнээс хол байгаарай
Чөлөөт цагаараа юу хийхээ шийдэхдээ яагаад бодолтой байх ёстой вэ? ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Орчин үед хүмүүсийн үзэж сонирхдог болсон зарим зүйл эртний гладиаторуудын тулаантай юугаараа төстэй вэ?
Видеонд гарсан Дэнни ямар чухал зүйлийг ойлгосон бэ?
Ром 12:9-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ энэ зүйлийг яаж хэрэгжүүлэх вэ?
Ехова юу юуг үзэн яддаг вэ? Сургаалт үгс 6:16, 17; Галат 5:19–21-ийг уншина уу. Тус бүрд нь дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Таны бодлоор эдгээрийн аль нь өнөөгийн нийгэмд давамгайлж байна вэ?
Яаж сонгох вэ?
Дараах асуултуудыг бодоорой:
Юу? Еховагийн үзэн яддаг ямар нэгэн юм байна уу?
Хэзээ? Илүү чухал юмаа хийхэд саад болох уу?
Хэнтэй? Еховаг хайрладаггүй хүмүүстэй нийлж, байнга харьцах уу?
Аюулаас аль болох хол байсан нь дээр. Тийм учраас аюултай байж болзошгүй бүхнээс хол байх хэрэгтэй
4. Цагаа зөв ашиглаарай
ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Гэрч залуу болохгүй юм үзээгүй ч асуудлын гол нь юунд байсан бэ?
Филиппой 1:10-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Амарч зугаацахад хэр их цаг зарцуулахаа шийдэхэд тань энэ зүйл яаж тус болох вэ?
5. Амралт, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлье
Ехова бүх юмыг хориглодог гэсэн үг үү? Үгүй ээ. Еховад таалагдахын зэрэгцээ алжаал тайлж, сэтгэл сэргээдэг зүйл маш олон бий. Номлогчийн үгс 8:15; Филиппой 4:8-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Та амралт, чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
Амралт, чөлөөт цагаараа хийж болох юм зөндөө бий
ЗАРИМ ХҮН: «Жинхэнээсээ хийгээгүй л бол ер нь юу ч үзэж сонирхсон яадаг юм» гэдэг.
Та тийм хүнд юу гэж хэлэх вэ?
ДҮГНЭЛТ
Ехова биднийг амралт, чөлөөт цагаа зөв зохистой, сайхан өнгөрүүлээсэй гэж хүсдэг.
Давтах асуулт
Христийн дагалдагчид ямар зугаа цэнгэлээс хол байх ёстой вэ?
Амарч зугаацах цагаа хэмжээ хязгаартай байлгах нь яагаад чухал вэ?
Та яагаад Еховад таалагддаг юмыг үзэж сонирхмоор байна вэ?
МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
Амралт, чөлөөт цагаараа юу хийхийг тань хэн шийдэх вэ?
«Еховагийн Гэрчүүдэд хориотой кино, ном, дуу байдаг уу?» (Веб өгүүлэл)
Амралт, чөлөөт цагаа яаж өнгөрүүлэх тухайд ухаалаг шийдвэр гаргахын тулд юу юуг бодолцож үзэх хэрэгтэй вэ?
«Та чөлөөт цагаа үр ашигтай өнгөрөөдөг үү?» («Харуулын цамхаг», 2011 оны 10-р сарын 15)
Үзэж байгаа кино нь далдын хүчтэй холбоотойг нэг эмэгтэй ойлгомогцоо яасан бэ?