Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • үжи хичээл 39
  • Бурхан цусыг юу гэж үздэг вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бурхан цусыг юу гэж үздэг вэ?
  • Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • УХАЖ ОЙЛГОЁ
  • ДҮГНЭЛТ
  • МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
  • Цусны жижиг хэсгүүд ба цус хэрэглэдэг эмчилгээний аргууд
    «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
  • Уншигчдын асуулт
    Харуулын цамхаг: Уншигчдын асуулт
  • Амьд Бурхнаар удирдуулагтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2004
  • Амийг Бурхны бэлэг гэж үздэгээ харуулах нь
    «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
Илүү дэлгэрэнгүй харах
Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
үжи хичээл 39
39-р хичээл. Цусны эргэлтийг микроскопоор харуулсан нь.

ХИЧЭЭЛ 39

Бурхан цусыг юу гэж үздэг вэ?

Хэвлэмэл
Хэвлэмэл
Хэвлэмэл

Хүнийг амьд явахад цус зайлшгүй чухал үүрэгтэй. Ехова Бурхан амьтай бүхнийг бүтээсэн учраас цусны талаар хууль тогтоох эрхтэй. Тэгвэл Ехова цусны талаар юу гэж хэлсэн бэ? Цусыг хүнсэнд хэрэглэх юм уу сэлбүүлж болох уу? Энэ талаар яаж зөв шийдвэр гаргах вэ?

1. Ехова цусыг юу гэж үздэг вэ?

Эрт үед Ехова ард түмэндээ «бүх махан биеийн амь нь түүний цус» гэж хэлжээ (Левит 17:14). Еховагийн хувьд цус бол амь. Еховагийн бэлэг болгон өгсөн амь ариун учраас цусыг бас ариун гэж үзэх нь зүйтэй.

2. Цусыг яаж хэрэглэхийг Бурхан хориглодог вэ?

Ехова эртний үйлчлэгчдэдээ цус идэж болохгүй гэж тушаажээ (Эхлэл 9:4; Левит 17:10-ыг уншина уу). Энэ тушаалаа хүчин төгөлдөр хэвээр байгааг хожим нь баталсан. I зууны удирдах зөвлөл Христийн бүх дагалдагчдад «цусыг ... цээрлэгтүн» гэсэн заавар өгсөн байдаг (Үйлс 15:28, 29-ийг уншина уу).

Цусыг цээрлэнэ гэж яахыг хэлдэг вэ? Жишээгээр тайлбарлая. Эмч танд архийг цээрлэ гэвэл яах вэ? Архи уухгүй нь мэдээж. Гэхдээ архийг хоолондоо хийх юм уу судсаараа хийлгэнэ гэж үү? Мэдээж үгүй. Үүн шиг цусыг цээрлэ гэсэн Бурхны тушаалыг сахидаг хүн цус уудаггүй. Бас цусыг нь юүлээгүй мах, цус орсон ямар ч хоол иддэггүй.

Тэгвэл цусыг эмчилгээний зорилгоор хэрэглэж болох уу? Зарим эмчилгээ Бурхны хуультай илт зөрчилддөг. Жишээлбэл бүхэл цус болон цусны үндсэн дөрвөн хэсэг буюу улаан эс, цагаан эс, ялтас, сийвэнг сэлбүүлж болохгүй. Нөгөөтээгүүр зарим эмчилгээний арга Бурхны хуультай зөрчилдөхгүй байж болох юм. Жишээлбэл цусны үндсэн дөрвөн хэсгээс гарган авсан жижиг хэсгүүд болон өвчтөний цусыг өөрт нь хэрэглэдэг эмчилгээний зарим аргыг дурдаж болно. Эдгээр эмчилгээг хийлгэх эсэхээ хүн болгон дор бүрнээ нухацтай бодож байгаад шийдэх ёстойa (Галат 6:5).

УХАЖ ОЙЛГОЁ

Цус хэрэглэдэг эмчилгээтэй холбоотой шийдвэр яаж гаргахыг дэлгэрэнгүй мэдэж аваарай.

3. Еховад таалагдах эмчилгээг сонгоорой

Яавал Еховатай тогтоосон харьцаагаа сэвтүүлэхээргүй шийдвэр гаргах вэ? ВИДЕОГ хамт үзээрэй. Дараах алхмуудыг хэрэгжүүлэх нь яагаад чухал болохыг ярилцаарай.

ВИДЕО: «Цусыг эмчилгээний зорилгоор хэрэглэх эсэхээ шийдэхдээ юу анхаарах вэ?» (5:47)

  • Еховагаас мэргэн ухаан гуйж залбираарай (Яаков 1:5).

  • Библийн зарчмуудыг нямбай судлаад яаж хэрэгжүүлж болохыг бодоорой (Сургаалт үгс 13:16).

  • Танай нутагт цус сэлбэлтийг орлуулах ямар эмчилгээний аргууд байдгийг мэдэж аваарай.

  • Алийг нь зөвшөөрөхгүйгээ бодоорой.

  • Ямар шийдвэр гаргавал сэтгэл өвдөхгүй байхыг бодоорой (Үйлс 24:16).b

  • Мөс чанараараа шийдэх асуудлыг бусад хүнээр, тэр дундаа ахлагч, Библийн багш, ханиараа ч шийдүүлж болохгүйг санаарай (Ром 14:12).

  • Гаргасан шийдвэрээ бичээрэй.

Зургууд: Нэг эрэгтэй ямар эмчилгээ хийлгэхээ шийдэж байна. 1. Залбирч байна. 2. Библи, Библид үндэслэсэн ном хэвлэл, таблетаасаа судалгаа хийж байна. 3. Эмчтэйгээ ярьж байна.

4. Еховагийн Гэрчүүд хамгийн чанартай эмчилгээг сонгодог

Цусны талаарх Бурхны Хуулийг сахихын зэрэгцээ хамгийн сайн эмчилгээ хийлгэх боломжтой. ВИДЕОГ хамт үзээрэй.

ВИДЕО: «Хүний их эмч, профессор Массимо П. Франчитай хийсэн ярилцлага» (1:36)

Тит 3:2-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Эмч нартай яагаад үргэлж хүндэтгэлтэй, эелдэг харьцах нь зүйтэй вэ?

Хуруу шилэнд цусны үндсэн дөрвөн хэсгийг А, Б, В, Г гэж ангилан харуулж байна.

Болохгүй

Өөрөө шийднэ

А. Сийвэн

Сийвэнгээс ялган авсан жижиг хэсгүүд

Б. Цагаан эс

Цагаан эсээс ялган авсан жижиг хэсгүүд

В. Ялтас

Ялтаснаас ялган авсан жижиг хэсгүүд

Г. Улаан эс

Улаан эсээс ялган авсан жижиг хэсгүүд

5. Цусны жижиг хэсгийн тухайд

Цус нь улаан эс, цагаан эс, ялтас, сийвэн гэсэн үндсэн дөрвөн хэсэгтэй. Цусны үндсэн энэ дөрвөн хэсэг нь тус бүрдээ олон жижиг хэсэгтэй.c Эдгээр жижиг хэсгийн зарим нь цус бүлэгнүүлэх эм болон бусад эм бэлдмэлийн найрлагад ордог.

Цусны жижиг хэсгүүдийг хэрэглэх эсэхээ Христийн дагалдагчид Библиэр сургасан мөс чанараараа удирдуулан дор бүрнээ шийдэх ёстой. Зарим Гэрч цусны жижиг хэсгүүд орсон бүх эм бэлдмэл, эмчилгээнээс татгалздаг. Харин заримынх нь мөс чанар цусны жижиг хэсгүүдийг хэрэглэхийг зөвшөөрдөг.

Шийдвэр гаргахдаа дараах асуултыг бодож үзээрэй.

  • Цусны зарим жижиг хэсгийг хэрэглэхийг зөвшөөрөх юм уу татгалзаж байгаагийнхаа учрыг эмчдээ яаж тайлбарлах вэ?

ЗАРИМ ХҮН: «Цус сэлбүүлэхэд юу нь буруу байгаа юм?» гэж асууж болох юм.

  • Та юу гэж бодож байна вэ?

ДҮГНЭЛТ

Ехова цусыг ариун гэж үздэг учраас биднийг өөртэйгөө адилхан үзэл бодолтой байгаасай гэж хүсдэг.

Давтах асуулт

  • Ехова цусыг яагаад ариун гэж үздэг вэ?

  • Цусыг цээрлэ гэсэн Бурхны тушаал нь цус сэлбүүлэхгүй байхтай ямар хамаатай вэ?

  • Цус хэрэглэдэг эмчилгээтэй холбоотой шийдвэр яаж гаргах вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Өвчтөний цусыг өөрт нь хэрэглэдэг эмчилгээний аргуудыг зөвшөөрөх эсэхээ шийдэхдээ юуг бодож үзэх хэрэгтэй вэ?

«Уншигчдын асуулт» («Харуулын цамхаг»-ийн түүвэр өгүүлэл, 2000 оны 10-р сарын 15)

Цусны жижиг хэсгүүдийг хэрэглэх эсэхээ шийдэхдээ юуг анхаарах вэ?

«Уншигчдын асуулт» («Харуулын цамхаг»-ийн түүвэр өгүүлэл, 2004 оны 6-р сарын 15)

Нэг эмч цусны талаарх Еховагийн үзэл бодлыг яагаад зөв гэж боддог болсон бэ?

«Цусны талаарх Бурхны үзэл бодлыг хүлээн зөвшөөрсөн минь» («Сэрцгээ!», 2003 оны 12-р сарын 8)

a «Яаж зөв шийдвэр гаргах вэ?» гэсэн гарчигтай 35-р хичээлийг үзнэ үү.

b «Цусны жижиг хэсгийн тухайд» гэсэн 5-р дэд гарчиг, «Цус хэрэглэдэг эмчилгээний аргууд» гэсэн гарчигтай Тайлбар 3-ыг үзнэ үү.

c Таныг цусны жижиг хэсэг гэж ярихад эмч тань цусны үндсэн дөрвөн хэсгийг хэлж байна гэж ойлгож магадгүй. Тийм учраас бүхэл цус болон улаан эс, цагаан эс, ялтас, сийвэнг сэлбүүлэхгүй гэсэн хувийн шийдвэрээ тодорхой хэлж тайлбарлаарай.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах