Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц13 10/1 х. 16
  • Библитэй холбоотой асуултын хариу

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Библитэй холбоотой асуултын хариу
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
  • Ижил төстэй материал
  • Яавал гэр бүлээрээ жаргалтай амьдрах вэ?
    Бурхнаас ирсэн сайн мэдээ
  • Гэр бүлээ бат бөх байлгах нь
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2021
  • Гэр бүл бол Бурхны бэлэг
    Бурхнаараа хайрлуулж явъя
  • Бат бөх, аз жаргалтай гэр бүлийг цогцлооё
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
хц13 10/1 х. 16

БИБЛИТЭЙ ХОЛБООТОЙ АСУУЛТЫН ХАРИУ

Гэрлэсэн хүмүүс яавал жаргалтай амьдрах вэ?

Гэр бүлийн талаарх Библийн зөвлөгөө үр дүнтэй байдаг нь тэр зөвлөгөөг гэр бүлийг Санаачлагч Ехова Бурхан өгдөг учраас тэр юм. Библийн ачаар хүн сайхан зан чанар хөгжүүлж сурдаг бөгөөд энэ нь ханьтайгаа жаргалтай амьдрахад их ач холбогдолтой. Мөн Библи гэр бүлд аюул учруулдаг буруу хандлагаас сэрэмжлүүлдэг. Бас ханьтайгаа зөв харьцах арга барилд сургадаг (Колоссай 3:8–10, 12–14-ийг уншина уу).

Эхнэр нөхөр хоёр бие биедээ үнэнч байж, бие биеэ хүндэтгэх учиртай. Бурхны оноосон үүргийг дор бүрнээ биелүүлдэг бол жаргалтай амьдарна (Колоссай 3:18, 19-ийг уншина уу).

Гэр бүлээ яаж тогтвортой байлгах вэ?

Гэр бүлээ тогтвортой байлгая гэвэл эхнэр нөхөр хоёр бие биеэ хайрлах учиртай. Бурхан бидэнд бусдыг хэрхэн хайрлахыг заадаг. Өөрийнхөө эрх ашгийг бодолгүй бусдыг хайрлахын төгс жишээг Бурхан болон Бурхны Хүү Есүс үзүүлсэн (1 Иохан 4:7, 8, 19-ийг уншина уу).

Гэр бүлийг Бурхны санаачилсан арга хэмжээ гэж үздэг хүмүүсийн гэр бүлийн амьдрал тогтвортой байдаг. Бурхан эхнэр нөхрийн холбоог үүрд байхаар санаачилсан нь тухайн гэр бүлийнхнийг, үр хүүхдийг нь амар тайван амьдруулах гэснийх юм. Бурхан гэр бүлийг тогтвортой байлгахын тулд эрэгтэй эмэгтэй хүнийг бие махбод, сэтгэл санааны хувьд бие биеэ нөхөн дүүргэж байхаар бүтээсэн. Бас хүнийг өөрийнхөө дүр төрхөөр буюу өөрийг нь дууриан бусдыг хайрлах чадвартай бүтээсэн (Эхлэл 1:27; 2:18, 24-ийг уншина уу).

Нэмэлт мэдээллийг Еховагийн Гэрчүүдийн гаргасан энэ номын 14-р бүлгээс үзнэ үү

www.jw.org сайтаас татаж авах боломжтой

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах