Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн20 №. 2 х. 6-7
  • Хаант төрийн Хаан хэн бэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Хаант төрийн Хаан хэн бэ?
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2020
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Есүс Христ бол төгс Удирдагч
  • Бурхны Хаант төрийн тухай үнэн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2020
  • «Бурхны хаанчлал» гэж юу вэ?
    Бурхан биднээс юу шаарддаг вэ?
  • Бурхан санаа зорилгоо удахгүй биелүүлнэ
    Бурхан хүнд санаа тавьдаг уу?
  • Бурхны Хаант төр гэж юу вэ?
    Библиэс юу мэдэж авах вэ?
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2020
хцн20 №. 2 х. 6-7
Есүс сөхөрч суугаад настай эмэгтэйд санаа тавьж байна. Хүмүүс хөгшин залуугүй түүн рүү ирж байна.

Хаант төрийн Хаан хэн бэ?

Бурхны Хаант төрийн Хаан нь хэн байх талаар Бурхан олон зөнчөөрөө дамжуулж мэдэгдсэн. Энэ Хаан ...

  • Бурхны сонгосон нэгэн. «Би Өөрийн хааныг өргөмжилсөн. ... Би үндэстнүүдийг Чиний өв болгон, дэлхийн хязгааруудыг ч Чиний эзэмшил болгон өгнө» (Дуулал 2:6, 8).

  • Давид хааны удам. «Бидний төлөө хүүхэд төрж, бидэнд хүү өгөгдөнө. ... Давидын сэнтий, түүний хаанчлалд шударга ёс, үнэн зөвийг үеийн үед тогтооход, Түүний засаглал болон энх амгалан нь одоогоос үүрд мөнхөд байх болно» (Исаиа 9:6, 7).

  • Бетлехемд төрнө. «Бетлехем Ефрата аа, ... захирах Нэгэн нь чамаас төрөн гарах болно. ... Тэрээр дэлхийн зах хязгаар хүртэл агуу байна» (Мика 5:2, 4).

  • хүмүүст гологдож, цаазлуулна. «Тэр үзэн ядагдаж, бид Түүнийг хүндэтгээгүй. ... Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ» (Исаиа 53:3, 5).

  • нас бараад амилахад нь Бурхан түүнийг сүр жавхлантай болгосон. «Та миний сэтгэлийг Үхэгсдийн оронд орхихгүй. Та Өөрийн Ариун Нэгэнд ч ялзрахыг зөвшөөрөхгүй. ... Таны баруун мутарт үүрд баяр жаргал байдаг» (Дуулал 16:10, 11).

Есүс Христ бол төгс Удирдагч

Захирах Нэгэн нь ямар байх талаар Библид нэгд нэгэнгүй бичжээ. Тэр бүх шаардлагыг хангасан цорын ганц хүн бол Есүс Христ юм. Нэгэн тэнгэрийн элч Есүсийн эх Мариад «Бурхан өвөг Давидынх нь хаан ширээг түүнд өгнө. ... Хаант төр нь мөнхийнх юм» гэж хэлсэн байдаг (Лук 1:31–33).

Есүс дэлхий дээр байхдаа захирч байгаагүй. Бурхны Хаант төрийн Хаан болоод дэлхийг тэнгэрээс захирах учиртай байв. Түүнийг яагаад төгс Удирдагч гэж хэлж болох вэ? Дэлхий дээр байхдаа юу хийж байсныг нь авч үзье.

  • Есүс хүмүүст санаа тавьдаг байсан. Есүс хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй бүх хүнийг нийгмийн гарлаар нь ялгалгүй тусалж байсан (Матай 9:36; Марк 10:16). Уяман өвчтэй нэгэн хүн: «Та хүсвэл намайг эдгээж чадна шүү дээ» хэмээн гуйхад Есүс түүнийг өрөвдөн эдгээдэг (Марк 1:40–42).

  • Яавал Бурхны таалалд нийцэхийг Есүс бидэнд заасан. Тэрбээр: «Нэгэн зэрэг Бурхан болон эд баялгийн боол байх аргагүй» гэж хэлжээ. Бас хүмүүс өөрсдөд маань яаж хандаасай гэж хүснэ, бусдад тийнхүү хандах хэрэгтэйг хэлсэн. Энэ зарчмыг харилцааны «Алтан дүрэм» гэдэг. Мөн түүнчлэн Бурхан юу хийж байгааг маань төдийгүй, юу бодож санаж байгааг маань анхаардаг гэж хэлсэн (Матай 5:28; 6:24; 7:12). Жинхэнэ ёсоор аз жаргалтай байя гэвэл Бурхан биднээс юу хүсдэгийг мэдээд зогсохгүй, биелүүлдэг байх хэрэгтэйг Есүс онцолсон байдаг (Лук 11:28).

  • Есүс бусдыг хайрлана гэж юу болохыг зааж өгсөн. Есүсийн үг яриа, үйл хэрэг хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөдөг байв. «Олон түмэн хэрхэн зааж сургасныг нь гайхан бишрэв. Яагаад гэвэл тэрээр ... Бурхнаас эрх мэдэл авсан хүний ёсоор сургажээ» (Матай 7:28, 29). Есүс «Дайснаа хайрла» гэж сургасан. Өөрийг нь алах гэж байсан хүмүүсийн төлөө «Эцэг минь, тэднийг өршөөгөөрэй. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна» хэмээн залбирчээ (Матай 5:44; Лук 23:34).

Тусч, сайхан сэтгэлтэй Есүс бол төгс Удирдагч мөн. Тэгвэл Есүс хэзээ захирч эхэлсэн бэ?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах