Дэлгэрүүлэгчийн сургуулийн давтлага
Дараах асуултуудыг 2015 оны 12-р сарын 28-ны долоо хоногийн Дэлгэрүүлэгчийн сургууль дээр авч үзнэ. Долоо хоног бүр Дэлгэрүүлэгчийн сургуульд бэлдэхэд туслах зорилгоор тухайн материалыг хэзээ үзэхийг тэмдэглэв.
Бурхны нэр Давидад хэр зэрэг чухал байсан бэ? (Ш.дээд 16:8–10) [11-р сарын 2, хц12 11/15 х. 3 д/м 4]
Давид цэвэр шүтлэгийг хэрхэн дэмжсэн бэ? Бид түүнийг хэрхэн дуурайх вэ? (Ш.дээд 28:11—29:5) [11-р сарын 16, хц15 7/15 х. 13]
Ехова «зүрхийг танддаг» гэдгийг санах нь зүрхнийхээ угт юу байдгийг мэдэхэд хэрхэн туслах вэ? (Ш.дээд 29:17) [11-р сарын 16, хц13 2/15 х. 23]
Безалел Охолиаб хоёр Бурхны сүнсээр удирдуулж байсны нэг баталгаа юу вэ? (Ш.дэд 1:2–6) [11-р сарын 23, хц11 12/15 х. 19 д/м 7]
Бурхны алдрыг тусган харуулахын тулд юугаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй вэ? (Ш.дэд 6:36) [11-р сарын 30, хц12 5/15 х. 24 д/м 7]
Аса хамгийн олон хүнтэй армитай тулалдахаасаа өмнө залбирсны учир юу вэ? Өнөө үед бид юунд итгэлтэй байж болох вэ? (Ш.дэд 14:11) [12-р сарын 7, хц12 8/15 х. 8 д/м 6–х. 9 д/м 1]
Мунхаг хэрэг үйлдсэн Иехошафат хаанд хэрхэн хандсан нь Ехова биднийг хайрладгийг хэрхэн баталдаг вэ? Тэгвэл бид хүмүүст хэрхэн хандах учиртай вэ? (Ш.дэд 19:3) [12-р сарын 14, хц03 7/1 х. 8 д/м 13]
Байраа эзлээд зогсох ёстой учир юу вэ? Өнөө үед энэ нь юу гэсэн үг вэ? (Ш.дэд 20:17, ШЕ) [12-р сарын 21, хц03 6/1 х. 9 д/м15, 16]
Иоаш гол нь юунаас болоод дуулгаваргүй болсон бэ? (Ш.дэд 24:17–22) [12-р сарын 21, хц02 10/1 х. 4 д/м 8]
Уззиа юунаас болоод сайн нэрээ алдсан бэ? (Ш.дэд 26:4, 5, 16–21) [12-р сарын 28, хц05 10/1 х. 14 д/м 19]