Дуулал
Өргөөг* зориулах ёслолын дуу. Давидын дуу.
30 Ехова минь ээ, та намайг өргөмжилсөн* учир таныг магтан алдаршуулъя.
Надаар бахаа хангах боломжийг та дайснуудад өгөөгүй билээ.
2 Ехова Бурхан минь ээ, тусламж гуйн хашхирахад та намайг эдгээсэн билээ.
3 Ехова минь ээ, та намайг Булшнаас* татаж гаргасан.
Намайг амьд байлгаж, нүхэнд* орохоос хэлтрүүлсэн.
4 Еховад үнэнч хүмүүс ээ, түүнийг магтан дуул*.
Түүний ариун нэрийг магтан алдаршуул.
5 Түүний уур хилэн агшин зуурынх.
Харин сайшаал нь насан туршийнх.
Шөнө нь уйлах дуу сонсдож болох ч, өглөө нь баярлан хашхирах нь дуулдана.
6 Би амар тайван үедээ
«Би хэзээ ч ганхахгүй» гэдэг байсан.
7 Ехова минь ээ, таны таалалд багтаж байхдаа би уул шиг хүчтэй байсан.
Харин таныг нүүрээ нуухад би айдаст автсан.
8 Ехова минь ээ, таныг би дуудаад л байсан.
Ехова минь ээ, би танаас тусламж гуйгаад л байсан.
9 Би үхээд нүхэнд* орчихвол ямар ашигтай юм бэ?
Таныг шороо магтах уу? Таны үнэнчийн тухай ярих уу?
10 Сонсооч, Ехова, таалалдаа багтаагаач.
Миний туслагч болооч, Ехова.
11 Та уй гашууг минь баяр хөөр* болгосон.
Та таарыг минь тайлж, намайг баяр баясгалангаар хувцасласан.
12 Тиймээс би дуугүй байлгүй таныг магтан дуулна.
Ехова Бурхан минь ээ, би таныг үүрд магтана.