Исаиа
4 Тэр өдөр нэг эрэгтэйгээс долоон эмэгтэй зууран
«Бид өөрсдийнхөө талхыг идэж,
Өөрсдийнхөө хувцсыг өмсөнө.
Гагцхүү таны нэрээр овоглохыг зөвшөөрч
Биднийг гутамшигт байдлаас* гаргаач» гэж хэлнэ.
2 Тэр өдөр Еховагийн ургуулах нахиа сүр жавхлан, суу алдар болж, тэндхийн үр жимс амьд үлдсэн израйлчуудын бахархал, гоо үзэсгэлэн болно. 3 Сионд амьд үлдсэн, Иерусалимд үлдэж хоцорсон хэн боловч ариун хэмээгдэнэ. Иерусалимд байгаа тэд бүгдээрээ амийн номд бичигдсэн хүмүүс юм.
4 Ехова Сионы охидын хир буртгийг* угаан, Иерусалимын урсгасан цусыг цэвэрлэнэ. Тэрбээр Иерусалимыг шүүж, түүнд уур хилэнгээ гаргана. 5 Тэр үед Ехова Сион уул ба түүн дээр цугларах газрыг өдөр нь үүл, утаагаар бүрхэж, шөнө нь дүрэлзсэн галаар гэрэлтүүлнэ. Яруу алдарт газрыг бүхэлд нь хамгаалалтын бүрхүүл бүрхэнэ. 6 Тэнд сүүдрэвч бий болж өдрийн халуунаас халхалж, салхи борооноос хамгаалах хоргодох газар болно.