Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Иеремиа 1
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Иеремиа номын тойм

      • Иеремиа зөнчөөр томилогдсон нь (1-10)

      • Бүйлс модны тухай үзэгдэл (11, 12)

      • Тогооны тухай үзэгдэл (13-16)

      • Иеремиа даалгавраа биелүүлэх зоригтой болов (17-19)

Иеремиа 1:1

Зүүлт

  • *

    «Ехова өргөмжилдөг» гэсэн утгатай бололтой.

Иеремиа 1:5

Зүүлт

  • *

    Эсвэл «чамайг сонгосон»

  • *

    Эсвэл «тусгаарласан»

Иеремиа 1:6

Зүүлт

  • *

    Эсвэл «хүүхэд»

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2011/3/15, х. 29

Иеремиа 1:8

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2005/12/1, х. 14

Иеремиа 1:10

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2011/3/15, х. 30, 31-32

Иеремиа 1:11

Зүүлт

  • *

    Үгч. «Сэргэг нэгний». Хавар хамгийн түрүүнд цэцэглэдэг моддын нэг.

Иеремиа 1:12

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2011/3/15, х. 28-29

Иеремиа 1:17

Зүүлт

  • *

    Үгч. «бүсээ бүсэл»

Иеремиа 1:18

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2011/3/15, х. 32

Иеремиа 1:19

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2000/4/1, х. 7

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Иеремиа 1:1–19

Иеремиа

1 Бениамин нутгийн Анатотод амьдардаг тахилч Хилкиагийн хүү Иеремиагийн* үг. 2 Амоны хүү, Иудагийн хаан Иосиагийн засаглалын 13 дугаар онд Ехова Иеремиатай ярьжээ. 3 Мөн Иосиагийн хүү, Иудагийн хаан Иехоиакимын үед, дараа нь Иосиагийн хүү, Иудагийн хаан Зедекиагийн засаглалын 11 дүгээр оныг дуустал, тав дахь сард нь Иерусалим хотынхон олзлогдон явах хүртэл Бурхан түүнтэй ярьсан юм.

4 Ехова айлдсан нь:

 5 «Би чамайг эхийн чинь хэвлийд бүрэлдүүлэхээсээ өмнө чиний тухай мэддэг байсан*.

Төрөхөөс чинь өмнө би чамайг ариусгасан*.

Би чамайг үндэстнүүд рүү илгээхээр зөнч болгосон».

 6 Тэгэхэд нь би: «Хэмжээгүй эрхт Эзэн Ехова минь ээ!

Би залуу хүн* тул яаж ярихаа мэдэхгүй байна» гэлээ.

 7 Ехова надад ийн айлдав.

«“Би залуу хүн” гэж битгий хэл.

Би чамайг ямар хүмүүс рүү илгээнэ, чи тэдэн дээр очих ёстой.

Миний тушаах бүхнийг чи дамжуулах ёстой.

 8 Тэднийг хараад бүү ай.

Учир нь “Би чамтай хамт байж чамайг аварна” гэж Ехова би хэлж байна».

9 Тэгээд Ехова мутраа сунган миний аманд хүргэлээ. Ехова хэлсэн нь: «Би үгээ аманд чинь хийлээ. 10 Өнөөдөр би чамайг үндэстнүүд болон хаант улсуудын дээр тохоон томилж үндсээр нь сугалах, түлхэн унагаах, устгах, нураах, барьж байгуулах, тарьж ургуулах эрхийг өглөө».

11 Ехова дахин надтай ярьж «Иеремиа, чи юу харж байна вэ?» гэж асуув. Тэгэхэд би: «Бүйлс модны* мөчрийг харж байна» гэлээ.

12 Ехова: «Чи зөв харжээ. Би хэлснээ биелүүлэхийн тулд тун ч сэргэг байна» гэв.

13 Ехова надтай хоёр дахь удаагаа ярьж «Чи юу харж байна вэ?» гэж асуулаа. Би хариуд нь «Тогоотой юм буцалж байгааг харж байна. Тогооны амсар хойд зүгээс өмнө зүг рүү хэлбийсэн байна» гэв. 14 Ехова айлдсан нь:

«Хойд зүгээс гамшиг ирж

Энэ нутгийн бүх оршин суугчийг дайрна.

15 Учир нь “Би хойд зүгийн хаант улсуудын бүх гэр бүлийг дуудаж байна” хэмээн Ехова би хэлж байна.

“Тэд ирэх бөгөөд хаан тус бүр нь

Иерусалимын дааман хаалгануудын дэргэд сэнтийгээ тавьж,

Хотын хэрэм рүү тал бүрээс нь дайрч,

Иудагийн бүх хот руу довтолно.

16 Бүх л бузар хэргийнх нь улмаас би ард түмэндээ ямар ял оноосноо зарлана.

Учир нь тэд намайг орхисон юм.

Тэд өөр бурхдад зориулан тахилын утаа суунаглуулж,

Гарынхаа бүтээлд мөргөдөг”.

17 Одоо чи өөрийгөө бэлд*.

Явж очоод миний тушаасан бүхнийг тэдэнд хэл.

Тэднээс бүү айж сүрд.

Эс тэгвэл би чамайг бүр ч их айж сүрдэхэд хүргэнэ шүү.

18 Өнөөдөр би чамайг бэхлэгдсэн хот,

Төмөр багана, зэс хэрэм болголоо.

Чи энэ бүх газар нутаг, Иудагийн хаад, ноёд,

Тахилчид, ард түмний өөдөөс сөрөн зогсоно.

19 Тэд чамтай тэмцэх боловч

Чамайг дийлэхгүй.

Учир нь “Би чамтай хамт байж, чамайг аварна” гэж Ехова би хэлж байна».

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • Монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах