Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Иеремиа 27
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Иеремиа номын тойм

      • Вавилоны буулга (1-11)

      • Вавилонд дагаар орохыг Зедекиад зөвлөсөн нь (12-22)

Иеремиа 27:18

Зүүлт

  • *

    Эсвэл «өргөөнд»

Иеремиа 27:19

Зүүлт

  • *

    Сүмд байдаг, зэсээр хийсэн усны том сав

Иеремиа 27:21

Зүүлт

  • *

    Эсвэл «өргөөнд»

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Иеремиа 27:1–22

Иеремиа

27 Иудагийн хаан Иосиагийн хүү Иехоиакимын засаглалын эхэнд Ехова Иеремиатай ярьжээ. 2 «Ехова надад ийн айлдав. “Өөртөө оосор, буулгууд хийгээд нэгийг нь хүзүүндээ тох. 3 Дараа нь тэр буулгуудаа Иудагийн хаан Зедекиад бараалхахаар Иерусалимд ирсэн элч нарт өгч Едомын хаан, Моабын хаан, Аммоны хаан, Тирийн хаан, Сидоны хаан руу илгээ. 4 Элч нар тус тусын хааддаа дараах тушаалыг уламжлах ёстой.

«Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова ийн айлдаж байна. Та нар хааддаа ингэж хэл. 5 “Газар дэлхий, түүн дээрх хүн, амьтныг асар их хүчээр, сунгасан мутраараа бүтээсэн нь би билээ. Би сэтгэлд нийцсэн хүндээ энэ бүхнийг өгдөг. 6 Одоо би энэ бүх газар нутгийг өөрийн зарц, Вавилоны хаан Небухаднезарт өгч байна. Хээрийн араатан амьтдыг ч түүний мэдэлд өглөө. 7 Бүх үндэстэн түүнд, хүүд нь, ач хүүд нь хүчин зүтгэнэ. Дараа нь түүний хаант улс сөнөж, үндэстнүүд болон их хаад түүнийг боолоо болгоно”.

8 “Хэрэв аль нэгэн үндэстэн эсвэл хаант улс Вавилоны хаан Небухаднезарт хүчин зүтгэхгүй, хүзүүндээ Вавилоны хааны буулгыг тохохгүй гэвэл би тэр үндэстнийг илд, өлсгөлөн, тахлаар шийтгэнэ. Тэр үндэстнийг түүний гарт өгч устгуулна” гэж Ехова тунхаглаж байна.

9 “Тийм учраас «Та нар Вавилоны хааны боол болохгүй» гэж хэлдэг зөнчид, мэргэ төлгөчид, зүүд тайлагчид, тарничид, шидтэнүүдийнхээ үгийг бүү сонс. 10 Учир нь тэд та нарт худал зөгнөл хэлж байна. Тэдний үгэнд орвол та нар нутгаасаа алс хол газар аваачигдах бөгөөд би та нарыг тараан бутаргаж, та нар мөхнө.

11 Харин Вавилоны хааны буулгыг хүзүүндээ тохож, түүнд хүчин зүтгэдэг үндэстнийг би нутагт нь үлдээнэ. Тэд тэндээ тариа тарьж, амьдран суух болно” гэж Ехова тунхаглаж байна»”».

12 Бас Иудагийн хаан Зедекиад би энэ үгийг хэлсэн юм. «Вавилоны хааны буулгыг хүзүүндээ тохож, түүнд болон ард түмэнд нь хүчин зүтгэгтүн. Тэгвэл та амьд явна. 13 Яагаад та ард түмэнтэйгээ илд, өлсгөлөн, тахлаар үхэх ёстой юм бэ? Вавилоны хаанд хүчин зүтгэхгүй үндэстэнд ийм юм тохиолдохыг Ехова хэлсэн шүү дээ. 14 “Та нар Вавилоны хаанд хүчин зүтгэхгүй” гэж хэлж буй зөнчдийн үгийг бүү сонс. Учир нь тэд худал зөгнөл хэлж байна.

15 Ехова: “Би тэднийг илгээгээгүй ч тэд миний нэрийг барин худал зөгнөл хэлж байна. Тэдний үгэнд орвол би та нарыг тараан бутаргана. Та нар ч, та нарт зөгнөл хэлдэг зөнчид ч мөхнө” гэж тунхаглаж байна».

16 Тахилчид болон энэ ард олонд би хэлсэн нь: «Ехова ийн айлдаж байна. “«Тун удахгүй Вавилоноос Еховагийн өргөөний сав суулгуудыг буцаан авчирна» гэж та нарт зөгнөж байгаа зөнчдийнхөө үгийг бүү сонс. Учир нь тэд та нарт худал зөгнөл хэлж байна. 17 Тэднийг бүү сонс. Вавилоны хаанд хүчин зүтгэвэл та нар амьд явна. Энэ хот яагаад балгас болох ёстой юм бэ? 18 Хэрэв тэд зөнч юм бол, Еховагийн үгийг ярьдаг юм бол Еховагийн өргөөнд, Иудагийн хааны ордонд*, Иерусалимд үлдсэн сав суулгууд Вавилонд аваачигдахгүй байгаасай гэж тэнгэрийн цэргийн жанжин Еховагаас гуйг”.

19 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова баганууд, Тэнгис*, тэрэгнүүд, энэ хотод үлдсэн сав суулгуудын тухай айлдав. 20 Вавилоны хаан Небухаднезар Иудагийн хаан Иехоиакимын хүү Иекониаг Иуда, Иерусалимын бүх язгууртантай хамт Иерусалимаас олзлон Вавилон руу авч явахдаа эдгээрийг үлдээсэн байжээ. 21 Еховагийн өргөөнд, Иудагийн хааны ордонд*, Иерусалимд үлдсэн сав суулгуудын талаар Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдсан нь: 22 “«Эдгээр нь Вавилонд хүргэгдэх ба намайг анхаарлаа хандуулах цаг болтол тэндээ байна. Дараа нь би энэ сав суулгуудыг буцааж авчран байранд нь тавина» гэж Ехова айлдаж байна”».

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • Монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах