Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Иеремиа 28
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Иеремиа номын тойм

      • Иеремиа ба хуурамч зөнч Хананиа (1-17)

Иеремиа 28:6

Зүүлт

  • *

    Эсвэл «Амен»

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Иеремиа 28:1–17

Иеремиа

28 Тэр онд, Иудагийн хаан Зедекиагийн засаглалын эхэнд буюу дөрөвдүгээр оны тавдугаар сард Гибеоноос ирсэн Аззурын хүү Хананиа зөнч Еховагийн өргөөнд тахилчид болон ард олны өмнө надтай ярьсан нь: 2 «Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна. “Би Вавилоны хааны буулгыг эвдэнэ. 3 Вавилоны хаан Небухаднезарын Вавилонд аваачсан Еховагийн өргөөний бүх сав суулгыг би хоёр жилийн дотор энд буцааж авчирна”». 4 «“Иудагийн хаан Иехоиакимын хүү Иекониаг болон Вавилон руу олзлогдон явсан иудачуудыг бүгдийг нь би буцааж авчирна. Учир нь би Вавилоны хааны буулгыг эвдэх юм” гэж Ехова айлдаж байна».

5 Дараа нь Иеремиа зөнч Еховагийн өргөөнд байсан тахилчид, бүх ард олны өмнө Хананиа зөнчтэй ярив. 6 Иеремиа зөнч хэлсэн нь: «Болтугай*! Ехова үүнийг чинь биелүүлэх болтугай! Ехова чиний зөгнөснөөр Еховагийн өргөөний сав суулга, олзлогдсон бүх хүнийг Вавилоноос энд буцааж авчрах болтугай! 7 Гэхдээ одоо чиний болон бүх ард олны сонорт хүргэх гэж буй мэдээг минь сонсогтун. 8 Чи бид хоёроос олон жилийн өмнө амьдарч байсан зөнчид газар нутаг, их гүрнүүдэд дайн дажин, гай гамшиг, өвчин тахлын талаар зөгнөж байсан билээ. 9 Хэрэв зөнч амар тайвны тухай зөгнөөд, зөгнөл нь биелбэл тэр зөнчийг Ехова үнэхээр илгээсэн нь тодорхой болно».

10 Тэгтэл Хананиа зөнч Иеремиагийн хүзүүн дээр байсан буулгыг аваад эвдэж орхив. 11 Хананиа тэнд байсан олон түмний өмнө «“Яг үүн шиг, би Вавилоны хаан Небухаднезарын буулгыг бүх үндэстний хүзүүн дээрээс хоёр жилийн дотор авч, эвдэнэ” хэмээн Ехова айлдаж байна» гэж хэлэв. Дараа нь Иеремиа зөнч тэндээс явжээ.

12 Хананиа зөнч Иеремиа зөнчийн хүзүүн дээрээс буулгыг авч эвдсэний дараа Еховагаас Иеремиад мэдээ ирэв. 13 «Хананиа дээр очоод ингэж хэл. “«Чи модон буулгыг эвдсэн. Гэхдээ чи оронд нь төмөр буулга хийнэ» хэмээн Ехова айлдаж байна. 14 Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова: «Би энэ бүх үндэстнийг Вавилоны хаан Небухаднезарт хүчин зүтгүүлэхийн тулд хүзүүн дээр нь төмөр буулга тохно. Тэд түүнд хүчин зүтгэх ёстой. Хээрийн зэрлэг амьтдыг ч би түүний мэдэлд өгнө» гэж айлдаж байна”».

15 Дараа нь Иеремиа зөнч Хананиа зөнчид хэлсэн нь: «Хананиа минь, сонсооч! Ехова чамайг илгээгээгүй атал чи энэ хүмүүсийг худал юманд итгүүлж байна. 16 Тиймээс Ехова: “Би чамайг газрын хөрснөөс арчин зайлуулна. Еховад тэрслэх явдлыг өдөөсөн тул чи энэ жил үхнэ” гэж айлдаж байна».

17 Ингээд Хананиа зөнч тэр жилийнхээ долоодугаар сард үхжээ.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • Монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах