Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Шүүгчид 2
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Шүүгчид номын тойм

      • Еховагийн тэнгэрийн элчийн анхааруулга (1-5)

      • Иошуа нас барав (6-10)

      • Израйлчуудыг аврахаар шүүгчдийг томилов (11-23)

Шүүгчид 2:5

Зүүлт

  • *

    «Цурхиран уйлагчид» гэсэн утгатай.

Шүүгчид 2:17

Зүүлт

  • *

    Эсвэл «өөр бурхадтай завхайрч»

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Шүүгчид 2:1–23

Шүүгчид

2 Еховагийн тэнгэрийн элч Гилгалаас Бохимд очоод израйлчуудад «Би та нарыг Египетээс гаргаж, эцэг өвгөдөд чинь өгнө гэж амласан энэ нутагт авчирсан. Тэгээд “Би та нартай байгуулсан гэрээгээ хэзээ ч зөрчихгүй. 2 Та нарын хувьд энэ нутгийн оршин суугчидтай гэрээ байгуулж болохгүй. Харин ч тахилын ширээнүүдийг нь нураах ёстой” гэж айлдсан билээ. Гэтэл та нар миний үгийг дагасангүй. Та нар юунд ингэв? 3 Ийм учраас би хэлж байснаараа, өмнө чинь байгаа дайснуудыг хөөн зайлуулахгүй. Тэд та нарыг урхидаж, бурхад нь та нарыг надаас холдуулна» гэж айлдав.

4 Еховагийн тэнгэрийн элчийг ийн хэлэхэд израйлчууд цурхиран уйлав. 5 Тиймээс тэд тэр газрыг Бохим* гэж нэрлээд тэндээ Еховад тахил өргөв.

6 Иошуа израйлчуудыг тараахад хүн бүр өв болгон авсан газраа эзэмшихээр явжээ. 7 Иошуаг амьд байх үед болон Израйлын төлөө Еховагийн үйлдсэн бүх агуу үйлсийг Иошуагийн үед нүдээрээ үзсэн ахлагчдыг амьд сэрүүн байх үед израйлчууд Еховад үйлчилж байлаа. 8 Еховагийн үйлчлэгч, Нуны хүү Иошуа 110 насандаа нас баржээ. 9 Тэд Иошуаг Ефраимын уулархаг нутаг дахь Гааш уулаас хойд зүгт байдаг Тимнат-херес буюу өв болгон авсан газарт нь оршуулжээ. 10 Тухайн үеийн хүмүүсийг бүгдийг нь нас барахад Еховаг ч мэддэггүй, Израйлын төлөө юу хийснийг нь ч мэддэггүй өөр үеийнхэн гарч ирэв.

11 Израйлчууд Еховагийн бузар муу гэж үздэг зүйлсийг хийж, Баалыг шүтдэг болов. 12 Тэд эцэг өвгөдийг нь Египетээс гарган авчирсан, эцэг өвгөдийнхөө Бурхан Еховагаас нүүр буруулжээ. Бас эргэн тойрныхоо үндэстнүүдийн бурхдыг шүтэж, тэдэнд мөргөснөөрөө Еховаг уурлуулсан юм. 13 Ийнхүү тэд Еховаг орхиж, Баал болон Ашторетыг шүтдэг болов. 14 Тиймээс Ехова израйлчуудад уурлан хилэгнэж тэднийг дээрэмчдээр тонуулжээ. Тэднийг эргэн тойрных нь дайснуудад олз болгон өгсөн тул тэд дайснуудаа эсэргүүцэх хүчгүй болов. 15 Тэднийг хаашаа ч явсан Еховагийн мутар тэдний эсрэг байлаа. Ехова айлдсаныхаа дагуу, Ехова тангарагласан ёсоороо гай гамшиг буулгаж байв. Тэд асар их зовж байлаа. 16 Тиймд Ехова израйлчуудыг дээрэмчдээс аврахаар шүүгчдийг томилжээ.

17 Гэвч тэд шүүгчдийг ч сонсолгүй, өөр бурхдыг шүтэж*, мөргөв. Еховагийн хууль тушаалыг дагадаг байсан эцэг өвгөдийнхөө замаас даруй хазайжээ. Тэд эцэг өвгөд шигээ байж чадсангүй. 18 Ехова тэдний төлөө шүүгч томилох бүрдээ томилсон шүүгчтэйгээ хамт байж, шүүгчийг амьд байх үед израйлчуудыг дайснуудаас нь аварч байлаа. Учир нь харгис хэрцгий дайснууддаа дарлагдан ёолж буй израйлчуудыг Ехова өрөвддөг байв.

19 Гэсэн ч израйлчууд томилогдсон шүүгчийг нас барсны дараа дахин өөр бурхдыг шүтэж, мөргөснөөрөө эцэг өвгөдөөсөө бүр ч илүү бузар мууг үйлддэг байлаа. Тэд бузар явдал, тэрслүү зангаа зассангүй. 20 Эцэст нь Ехова израйлчуудад уурлан хилэгнэж «Энэ үндэстэн эцэг өвгөдтэй нь байгуулсан миний гэрээг зөрчиж, дуулгаваргүй загнасан учраас 21 би Иошуагийн эзэлж авалгүй үлдээсэн үндэстнүүдээс нэгийг нь ч хөөн зайлуулахгүй. 22 Ехова би израйлчуудыг ингэж сорьж, тэднийг миний замаар замнасан эцэг өвгөд шигээ байх эсэхийг шалгана» гэв. 23 Иймд Ехова тэр үндэстнүүдийг үлдээсэн билээ. Тэрбээр тэднийг тэр дор нь хөөн зайлуулаагүй бөгөөд Иошуагаар ч устгуулаагүй юм.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах