Дуулал
Хүү Абсаломоосоо зугтах үедээ Давидын зохиосон дуу.
3 Ехова минь ээ, дайснууд яагаад ингэж их олширно вэ?
Даяар олноороо яагаад миний эсрэг босно вэ?
3 Гэвч Ехова, та бол намайг тал бүрээс минь халхлагч бамбай,
Миний алдар суу бөгөөд тэргүүнийг минь өргөгч нэгэн билээ.
4 Би Еховаг чанга дуудахад
Тэрбээр ариун уулаасаа надад хариулна. (Села)
5 Ехова үргэлж түшиг тулгуур минь болдог учир
Би хэвтээд унтана.
Тэгээд айх юмгүй сэрнэ.
6 Тал бүрээс минь
Түм түмээрээ бүслэвч би айхгүй.
7 Ехова минь, босоорой! Бурхан минь, авраарай!
Та дайснуудын эрүүг хугалж,
Муу хүмүүсийн шүдийг булгална.
8 Ехова, та бол аврагч.
Та ард түмнээ ивээдэг. (Села)