Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Дуулал 143
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Дуулал номын тойм

      • Ангасан газар ус хүсэмжилдгийн адил Бурхан руу тэмүүлсэн нь

        • «Таны ... бүтээлийг тунгаан боддог» (5)

        • «Таны хүсэл тааллыг биелүүлэхийг надад заагаач» (10)

        • Таны агуу хүч намайг хөтлөх болтугай (10)

Дуулал 143:5

Зүүлт

  • *

    Эсвэл «судалдаг»

Дуулал 143:10

Зүүлт

  • *

    Эсвэл «зөв шударгын»

Дуулал 143:12

Зүүлт

  • *

    Үгч. «дуугүй болгооч»

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Дуулал 143:1–12

Дуулал

Давидын дуу.

143 Ехова минь ээ, залбирлыг минь сонсооч.

Тусламж гуйхыг минь чагнаач.

Та итгэмжит бөгөөд зөв шударга учир надад хариулаач.

 2 Зарцаа бүү шүүгээч.

Учир нь хэн ч таны өмнө зөв шударга байж чадахгүй шүү дээ.

 3 Намайг дайсан мөшгөдөг.

Намайг тэрбээр газарт дэвсэлсэн.

Түүнээс болж би аль эрт нас барсан хүмүүс шиг харанхуйд амьдардаг.

 4 Хүч минь харьж,

Зүрх минь мэдрэмжгүй болжээ.

 5 Би эртний өдрүүдийг санадаг.

Таны бүх үйлсийг эргэцүүлдэг.

Таны мутрын бүтээлийг тунгаан боддог*.

 6 Би тан руу гараа өргөн залбирч байна.

Ангасан газар ус хүсэмжилдгийн адил, би тан руу тэмүүлж байна. (Села)

 7 Ехова минь ээ, надад хурдан хариулаач.

Миний хүч барагдах нь ээ.

Надаас нүүрээ бүү нуугаач.

Эс тэгвэл би булшинд орогсод шиг болох нь ээ.

 8 Өглөө надад үнэнч хайраа мэдрүүлээч.

Би танд найдаж байна.

Явах ёстой замыг минь зааж өгөөч.

Би танаас удирдлага заавар гуйж байна.

 9 Ехова минь ээ, намайг дайснуудаас авраач.

Намайг хамгаалалтдаа аваач.

10 Таны хүсэл тааллыг биелүүлэхийг надад заагаач.

Учир нь та бол миний Бурхан.

Та бол сайн.

Таны агуу хүч намайг хөтлөн аюулгүй* замаар явуулах болтугай.

11 Ехова минь ээ, нэрийнхээ төлөө намайг амьд байлгаач.

Та зөв шударга учир намайг зовлонгоос авраач.

12 Үнэнч хайрандаа хөтлөгдөн дайснуудыг минь устгаач*.

Намайг дарамтлагчдыг бүгдийг нь хөнөөгөөч.

Учир нь би таны зарц билээ.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах