Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • с18 №. 2 х. 4
  • 1. Үнэнч байх

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • 1. Үнэнч байх
  • Сэрцгээ!—2018
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ЯАХЫГ ХЭЛЭХ ВЭ?
  • ЯАГААД ЧУХАЛ БЭ?
  • ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
  • «Бүгд гэрлэлтийг хүндлэгтүн»
    «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
  • 3. Хүндлэх
    Сэрцгээ!—2018
  • Ажлын цаг дууссан бол ажлаа мартаарай. Яаж?
    Гэр бүлд зориулсан зөвлөгөө
  • Санал зөрөлдвөл
    Гэр бүлд зориулсан зөвлөгөө
Илүү дэлгэрэнгүй харах
Сэрцгээ!—2018
с18 №. 2 х. 4
Далайн хүчит шуурганд зангуу завийг тогтоон барьдаг

Үнэнч занг зангуутай зүйрлэж болно. Хэцүү асуудал гэдэг шуурганд гэр бүлийг тань сүйрүүлэхгүй авч үлдэнэ

ЭХНЭР НӨХӨР

1. Үнэнч байх

ЯАХЫГ ХЭЛЭХ ВЭ?

Гэрлэлтийг насан туршийн холбоо гэж үздэг эхнэр нөхөр хоёр тайван сайхан харьцаатай байдаг. Ямар ч асуудал тулгарсан нандин холбоогоо таслахгүй гэж хоёр биендээ итгэдэг.

Зарим гэр бүл эргэн тойрныхоо хүмүүсээс санаа зовсондоо аргагүйн эрхэнд хамт амьдардаг. Тэднийг үнэнч гэж хэлэх аргагүй. Харин хайр хүндлэл дээр тулгуурлан үнэнч байх нь хавьгүй дээр.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Нөхөр хүн эхнэрээсээ салж болохгүй» (1 Коринт 7:11).

«Гэр бүлдээ үнэнч хүн юм болгонд ханиа буруутгадаггүй. Уужуу сэтгэлээр хандаж, ханиасаа уучлалт гуйхаас цааргалдаггүй. Асуудалгүй амьдрал гэж хаа байх вэ. Тэрнээс болоод салж болохгүй шүү дээ»—Маика.

ЯАГААД ЧУХАЛ БЭ?

Гэр бүлдээ үнэнч биш бол «Бид хоёр угаасаа таарахгүй юм байна» гэх юм уу салж сарних тухай л боддог.

«Болохгүй бол салчихна гэсэн бодолтойгоор гэрлэдэг хүн олон байдаг. Энэ нь гэр бүлийг анхнаасаа л чухал гэж үзээгүйн шинж»—Жийн.

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

ӨӨРӨӨСӨӨ АСУУГААРАЙ

Хэрэлдэж муудалцсан үедээ ...

  • энэ хүнтэй хэрэггүй сууж гэж харамсдаг уу?

  • өөр хүнтэй хамт байгаагаар төсөөлж мөрөөддөг үү?

  • «Чамаас саллаа» гэх юм уу «Намайг ойлгох хүн байж л таараа» гэж хэлдэг үү?

Хэрэв та дээрх асуултын нэгэнд л тийм гэж хариулсан бол гэр бүлдээ үнэнч байх гэж илүү хичээх шаардлагатай болжээ гэсэн үг.

ХАНЬТАЙГАА ЯРИЛЦААРАЙ

  • Бид гэр бүлээ эрхэмлэдэг хэвээрээ бил үү? Үгүй бол яагаад?

  • Ийм байдлаа засахын тулд ямар алхам хийх хэрэгтэй вэ?

ЗӨВЛӨГӨӨ

  • Ханьдаа үе үе хайрын захидал бичиж байгаарай

  • Ажил дээрээ хань ижлийнхээ зургийг тавьж гэр бүлдээ үнэнч хүн гэдгээ харуулаарай

  • Ажил дээрээ байхдаа юм уу хол байхдаа өдөр бүр утсаар ярихыг хичээгээрэй

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Бурхны нийлүүлснийг хэн ч бүү салгаг» (Матай 19:6).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах