Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ху хичээл 3 х. 8-9
  • Рахаб Еховад итгэдэг байсан

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Рахаб Еховад итгэдэг байсан
  • Хүүхэдтэйгээ хамт уншаарай
  • Ижил төстэй материал
  • Рахаб туршуулуудыг нуусан нь
    Библийн тухай өгүүлдэг миний ном
  • Рахаб зааврыг дагасан
    Библийн комик
  • Иерихогийн хэрэм
    Библийн тухай өгүүлдэг миний ном
  • Израилийн ард түмэн Канаан нутаг руу орсон нь
    Библи юун тухай өгүүлдэг вэ?
Илүү дэлгэрэнгүй харах
Хүүхэдтэйгээ хамт уншаарай
ху хичээл 3 х. 8-9
Тагнуулуудын нуугдаж байсан дээвэр дээр Рахаб гарч ирсэн нь

ХИЧЭЭЛ 3

Рахаб Еховад итгэдэг байсан

Өөрсдийгөө Иерихо хотод байгаагаар төсөөлье. Иерихо хот Канаанд байдаг бөгөөд тэндхийн хүмүүс Еховад итгэдэггүй аж. Энэ хотод Рахаб гэдэг эмэгтэй амьдардаг байв.

Мосе Улаан тэнгисийг хэрхэн хуваасныг, израильчуудыг Египетээс яаж гаргасныг Рахаб хүүхэд байхаасаа мэддэг байжээ. Бас дайснаа дарахад нь Ехова израильчуудад хэрхэн тусалсныг сонсож байв. Харин одоо израильчууд өөрийнх нь амьдардаг Иерихо хотын ойролцоо ирснийг мэджээ!

Рахаб Еховад итгэдэг учраас тагнуулуудад тусалсан

Нэг орой Иерихо хотыг тагнахаар ирсэн хоёр израиль хүн Рахабын гэрт очжээ. Рахаб тэднийг гэртээ хонуулахаар болов. Удаа ч үгүй байтал Иерихогийн хаан хотыг нь тагнахаар ирсэн хүмүүс Рахабынд очсоныг мэдэв. Тэгээд тэднийг бариулахаар хүмүүсээ явуулжээ. Рахаб туршуулуудыг хавтгай дээвэр дээрээ гаргаж нуугаад, хаа⁠ны явуулсан хүмүүст «Туршуулууд ма⁠найд ирсэн л дээ. Гэхдээ хотоос явчихсан. Хэрэв та нар одоохон араас нь яв⁠бал барьж чадна» гэжээ. Рахаб яагаад тагнуулуудад тусалсан бэ?​— Рахаб Еховад итгэдэг байсан шүү дээ. Бас Ехова Канаан нутгийг израильчуудад өгөхийг мэдэж байсан.

Иерихо хот устгагдахад Раха⁠быг гэрийнхэнтэйгээ аврагдана гэж тагнуулууд хэлжээ. Тэд Рахабт юу хийгээ⁠рэй гэж хэлснийг чи мэдэх үү?​— «Энэ улаан уяаг цонхоороо гаргаж унжуулаарай. Тэгвэл танай гэрт байх бүх хүн амьд үлдэнэ» гэж хэлээд явжээ. Рахаб хоёр туршуулын хэлсэн бүхнийг хийжээ. Дараа нь юу болсон би⁠лээ?​—

Иерихо хотын хэрмэнд байдаг Рахабын цонхоор улаан уяа унжиж байна

Ехова Рахабыг гэрийнхэнтэй нь аварсан

Хэдэн өдрийн дараа израильчууд Иерихо хотыг тойрон чимээгүй алхжээ. Тэд хотыг зургаан өдөр дараалан өдөрт нэг удаа, харин долоо дахь өдөр нь долоон удаа тойрчээ. Тэгээд долоо дахь удаагаа тойрохдоо чанга гэгч нь хашхирахад Ехова хотын хэрмийг нураав. Гэтэл хэрмийн нэг хэсэг нурсангүй. Тэр хэсэгт Рахабынх байдаг аж. Цонхоор нь улаан уяа унжиж харагдана. Чи харж байна уу?​— Рахаб гэрийнхэнтэйгээ амьд үлджээ!

Рахабаас юу сурч болох вэ?​— Ехова олон гайхамшиг үйлдсэнийг Ра⁠хаб мэддэг байв. Тийм учраас Еховад итгэдэг байсан. Чи ч бас Еховагийн тухай олон сайхан зүйлийг мэддэг болж байгаа шүү дээ. Чи Еховад Рахабын адил итгэдэг үү?​— Итгэдэг, тийм ээ?

БИБЛИЭСЭЭ УНШААРАЙ

  • Иошуа 2:1–24; 6:1–5, 14, 15, 20–25

  • Еврей 11:31

АСУУЛТ:

  • Рахаб хүүхэд байхаасаа юуны тухай мэддэг байсан бэ?

  • Рахаб израиль тагнуулуудад яаж тусалсан билээ? Яагаад тусалсан бэ?

  • Хоёр туршуул Рахабт юу гэж хэлсэн бэ?

  • Рахабаас юу сурч болох вэ?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах