Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • гбж хэсэг 9 хэсэг 1-2
  • Еховаг гэр бүлээрээ шүтэгтүн

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Еховаг гэр бүлээрээ шүтэгтүн
  • Гэр бүлээрээ жаргалтай амьдраарай
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • 1 ЕХОВАТАЙ ТОГТООСОН ХАРЬЦААГАА БАТЖУУЛАХ
  • 2 ГЭР БҮЛИЙН ХИЧЭЭЛИЙГ СЭТГЭЛ ТАТАМ ХИЙХ
  • Гэр бүлийн хичээл гэж юу вэ?
    Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
  • Гэр бүлийн хичээлээ илүү сонирхолтой болгоё
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
  • Гэр бүлүүд ээ, Бурхны хурлын хэсэг болохын хувьд түүнийг алдаршуулагтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг Тунхагладаг 1999
  • Гэр бүлээрээ Бурхны үгийг байнга судлагтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг Тунхагладаг 1999
Илүү дэлгэрэнгүй харах
Гэр бүлээрээ жаргалтай амьдраарай
гбж хэсэг 9 хэсэг 1-2
Библи судалж байгаа нөхөр эхнэр хоёр

ХЭСЭГ 9

Еховаг гэр бүлээрээ шүтэгтүн

«Тэнгэр ба газрыг ... бүтээсэн Түүнд мөргөцгөө» (Илчлэлт 14:7).

Танд ч, танай гэрийнхэнд ч тустай олон зарчим Библид байдгийг та энэ товхимлоос мэдэж авсан биз ээ. Ехова таныг жаргалтай амьдраасай гэж боддог. Өөрийг нь эн тэргүүнд тавивал «энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно» гэж амласан билээ (Матай 6:33). Бурхан таныг дотны анд минь байгаасай гэж үнэн голоосоо хүсдэг. Бурхантай тогтоосон харьцаагаа батжуулахын тулд чадах бүхнээ хийгээрэй. Энэ бол хүнд олдож болох хосгүй завшаан юм (Матай 22:37, 38).

1 ЕХОВАТАЙ ТОГТООСОН ХАРЬЦААГАА БАТЖУУЛАХ

Нөхөр эхнэр хоёр хамт дэлгэрүүлж байгаа нь

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «[Би] та нарын Эцэг чинь болно. Та нар ч Миний хөвгүүд, охид болно» (2 Коринт 6:18). Бурхан таныг өөртэй нь дотносон нөхөрлөөсэй гэж хүсдэг. Бурхантай дотносох нэг арга бол залбирах юм. Ехова «тасралтгүй залбирахыг» уриалдаг (1 Тесалоник 5:17). Сэтгэлээ уудалж, юунд санаа зовж явдгаа яриасай гэж хүсэн хүлээдэг (Филиппой 4:6). Гэрийнхнээ төлөөлөн Бурханд залбирахад таны хэр их итгэлтэйг танайхан мэдэж авна.

Бурханд залбирахаас гадна Бурхныг сонсох нь чухал. Үүний тулд Үгийг нь, Библид үндэслэсэн хэвлэл судлах хэрэгтэй (Дуулал 1:1, 2). Мэдэж авснаа эргэцүүлж бодоорой (Дуулал 77:11, 12). Бурхныг сонсохын тулд цуглаанд тогтмол очих шаардлагатай (Дуулал 122:1–4).

Еховатай тогтоосон харьцаагаа батжуулах бас нэг чухал арга бол хүмүүст Еховагийн тухай ярих юм. Ярих тусам Бурхантай улам дотносож байгаагаа мэдэрнэ (Матай 28:19, 20).

ЗӨВЛӨГӨӨ

  • Өдөр бүр Библи унших, залбирах цаг гаргаж байгаарай.

  • Сүнслэг үйл хэргийг амралт, зугаа цэнгэлээс дээгүүр тавихыг гэр бүлээрээ хичээгээрэй.

2 ГЭР БҮЛИЙН ХИЧЭЭЛИЙГ СЭТГЭЛ ТАТАМ ХИЙХ

Аав нь гэр бүлийнхээ хичээлд бэлдэж, сайн удирдаж байгаа нь

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно» (Иаков 4:8). Гэр бүлийн хичээл хийх хуваарь гаргаж, түүнийгээ чанд мөрдөөрэй (Эхлэл 18:19). Гэхдээ үүгээр бүх юм дуусахгүй. Өдөр бүр Бурхны таалалд нийцүүлж амьдрах учиртай. «Гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч» Бурхны тухай ярин гэрийнхнээ Бурхантай улам дотносоход нь туслаарай (Дэд хууль 6:6, 7). «Би болон манай гэрийнхэн, бид ЭЗЭНд үйлчилнэ» хэмээсэн Иошуаг дууриагаарай (Иошуа 24:15).

ЗӨВЛӨГӨӨ

  • Гэр бүлийнхээ гишүүн бүрийг бодолцож хөтөлбөр гаргаарай.

Ээж нь хүүхдэдээ ном уншиж өгч байгаа нь. Библийн үйл явдалд үндэслэн жүжиг тоглож байгаа нь. Аав нь охинтойгоо Библийн хичээл хийж байгаа нь

ЕХОВАГИЙН ҮЙЛЧЛЭГЧ ЖАРГАЛТАЙ

Ехова Бурханд үйлчлэх хамгийн сайхан. Таныг болон танай гэр бүлийг өөрт нь чин сэтгэлээсээ үйлчилдэгт Ехова баярладаг. Еховад үйлчлэхийн хэрээр Еховаг бүр их хайрладаг, илүү сайн дууриадаг болно (Марк 12:30; Ефес 5:1). Та хоёр Бурхнаар удирдуулдаг бол бие биетэйгээ улам дотносно (Номлогчийн үгс 4:12; Исаиа 48:17). «Бурхан ЭЗЭН ивээсэн» учир та ч, танай гэр бүл ч үүрд мөнх жаргалтай амьдрах боломжтой (Дэд хууль 12:7).

БОДОЖ ҮЗЭЭРЭЙ

  • Ханьтайгаа хамт хамгийн сүүлд хэзээ залбирсан билээ?

  • Еховад илүү бат итгэдэг болохын тулд гэр бүлийнхээ хичээлээр юу үзэж болох вэ?

ӨРХИЙН ТЭРГҮҮНҮҮДЭД

  • Гэр бүлийн хичээлээ ямар ч шалтгаанаар бүү завсардуулаарай.

  • Гэр бүлийн хичээлээр юу үзэхээ урьдчилж хэлээрэй. Тэгвэл танайхан бэлдэж амжина.

  • Гэрийнхээ бүх хүний боломжтой цагт хичээл хийгээрэй.

  • Гэр бүлийн хичээлээ хүн бүрд таатай сэтгэл төрүүлэхээр хийгээрэй.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах