Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • сн25 х. 57-67
  • 6 дугаар сар

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • 6 дугаар сар
  • Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь—2025
  • Дэд гарчгууд
  • 6 сарын 1, ням
  • 6 сарын 2, даваа
  • 6 сарын 3, мягмар
  • 6 сарын 4, лхагва
  • 6 сарын 5, пүрэв
  • 6 сарын 6, баасан
  • 6 сарын 7, бямба
  • 6 сарын 8, ням
  • 6 сарын 9, даваа
  • 6 сарын 10, мягмар
  • 6 сарын 11, лхагва
  • 6 сарын 12, пүрэв
  • 6 сарын 13, баасан
  • 6 сарын 14, бямба
  • 6 сарын 15, ням
  • 6 сарын 16, даваа
  • 6 сарын 17, мягмар
  • 6 сарын 18, лхагва
  • 6 сарын 19, пүрэв
  • 6 сарын 20, баасан
  • 6 сарын 21, бямба
  • 6 сарын 22, ням
  • 6 сарын 23, даваа
  • 6 сарын 24, мягмар
  • 6 сарын 25, лхагва
  • 6 сарын 26, пүрэв
  • 6 сарын 27, баасан
  • 6 сарын 28, бямба
  • 6 сарын 29, ням
  • 6 сарын 30, даваа
Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь—2025
сн25 х. 57-67

6 дугаар сар

6 сарын 1, ням

Бид их зовлон үзэж байж Бурхны Хаант төрд орох учиртай (Үйлс 14:22).

Шинэ нөхцөл байдалдаа дасан зохицож буй Христийн I зууны дагалдагчдыг Ехова ивээсэн. Тэд заримдаа огт бодож байгаагүй хавчлагад өртдөг байв. Лустрад дэлгэрүүлж байсан Паул Барнаб хоёрт юу тохиолдсоныг бодъё. Эхэндээ хүмүүс тэднийг их анхааралтай сонсож байв. Гэтэл дараа нь «олон түмнийг ятгасан» эсэргүүцэгчдээс болж зарим нь Паул руу чулуу шидэцгээсэн. Тэгээд үхсэн гэж бодоод хотоос гарган хаядаг (Үйлс 14:19). Гэхдээ Барнаб Паул хоёр өөр газарт очоод дэлгэрүүлсээр л байв. Энэ нь ямар үр дүнтэй байсан бэ? «Шавь болоход нь олон хүнд туслаад» үг хэлээрээ, үлгэр жишээгээрээ итгэл нэгтнүүдээ зоригжуулсан (Үйлс 14:21, 22). Тийм ээ, сорилт гэнэт тулгарахад Паул Барнаб хоёр бууж өгөөгүй нь олон хүнд ач тустай байсан. Еховагийн даалгасан ажлыг шантралгүй, бууж өгөлгүй хийгээд л байвал бид ч бас ивээл хүртэнэ. хц23.04 х. 16–17 д/м 13–14

6 сарын 2, даваа

Өө, ЭЗЭН, миний залбирлыг чих тавин чагнаач. Миний гуйлтуудын дуунд анхаарал тавиач! Өөрийн зовлонгийн өдөр би Таныг дуудна. Учир нь Та надад хариулна (Дуу. 86:6, 7).

Давид хаан аюулт олон дайсантай нүүр тулж байсан бөгөөд Еховагаас нэг биш удаа тусламж гуйн залбирсан. Ехова залбирлыг нь сонсдог бөгөөд хариулдаг гэдэгт тэрбээр итгэлтэй байсан. Та ч үүнд итгэлтэй байж болно. Ехова тэвчих хүч, мэргэн ухаан өгдгийг Библи баталдаг. Тэрбээр бэлгэдлийн гэр бүлийнхнээр юм уу өөрийг нь шүтдэггүй хүмүүсээр ч туслуулдаг. Залбиралд хүссэнээр маань хариулахгүй байж болох ч заавал хариу өгнө гэдгийг бид мэддэг. Ехова бидэнд яг хэрэгтэй тусламжийг яг хэрэгтэй цагт өгдөг. Тэрбээр танд өнөөдөр санаа тавина, мөн шинэ ертөнцөд «бүх амьтны хүслийг хангана» гэдэгт бат итгэлтэйгээр залбираад л байгаарай (Дуу. 145:16). хц23.05 х. 8 д/м 4; х. 13 д/м 17–18

6 сарын 3, мягмар

Надад өгсөн бүх ашиг тусынх нь төлөө Би ЭЗЭНд юугаар хариулах вэ? (Дуу. 116:12).

Зорилгоо биелүүлбэл ямар ивээл хүртэхээ бодох нь сайн. Хэрэв та Библи унших, залбирахтай холбоотой зорилгоо биелүүлбэл Еховатай хэр их дотносохоо бодоорой (Дуу. 145:18, 19). Христийн дагалдагч хүнд байх ёстой зан чанарыг хөгжүүлэх зорилгоо биелүүлбэл бусадтайгаа хэрхэн илүү сайн харьцаатай болохоо бодоорой (Кол. 3:14). Та зорилгоо биелүүлэх шалтгаануудыг жагсааж бичээд байнга харж байгаарай. Бас хүсэл бадраах хүмүүстэй найзлаарай (Сур. 13:20). Юу ч хиймээргүй санагдах үе хүн болгонд байдаг. Тэгэхээр зорилгоо биелүүлж чадахгүй гэсэн үг үү? Үгүй ээ. Бид хүсэл төрөхгүй байсан ч хичээл зүтгэл гаргаж чадна. Мэдээж ингэх нь амаргүй. Гэхдээ зорилгоо биелүүлчихвэл үнэхээр баярлана. хц23.05 х. 27–28 д/м 5–8

6 сарын 4, лхагва

Хүн юу тарьснаа хурааж авдаг (Гал. 6:7).

Гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээнэ гэдгээ мэдэх нь нүглээ илчилж, алдаагаа засаж, дахин дахин алдахгүй байхад тустай. Эдгээрийг ажил болговол амийн замаас гарахгүй байж чадна. Хэрвээ та буруу шийдвэр гаргаад залруулах боломжгүй болсон бол яах хэрэгтэй вэ? Өөрийгөө өмөөрөх эсвэл өөрийгөө юм уу бусдыг буруутгаж сэтгэлээ бүү чилээгээрэй. Харин алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, одоо хийж чадах бүхнээ анхаарах нь тустай. Хэрвээ буруу юм хийснээсээ болж сэтгэл тань зовж байгаа бол Еховад залбирч, алдаагаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйн даруу байгаарай (Дуу. 25:11; 51:3, 4). Танаас болж зовж байгаа хүнээс уучлалт гуйгаарай. Шаардлагатай бол ахлагчдаас тусламж авч болно (Яак. 5:14, 15). Алдаанаасаа суралцаж, дахиж алдахгүй байхыг хичээгээрэй. Ингэдэг бол Ехова таныг өршөөж, хэрэгтэй тусламж үзүүлнэ (Дуу. 103:8–13). хц23.08 х. 28–29 д/м 8–9

6 сарын 5, пүрэв

Тахилч Иехоиада өөрт нь зааварлаж байсан бүх өдрүүдийнхээ туршид Иехоаш ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдсэн юм (Х.дэд 12:2).

Иехоиада нь Иехоаш хаанд сайнаар нөлөөлсөн. Тийм ч учраас залуу хаан Еховад таалагдахыг хүсдэг байв. Гэвч Иехоиадаг нас барсны дараа Иехоаш урвагч түшмэдийн үгэнд орсон (Ш.дэд 24:4, 17, 18). Ехова туйлын их харамсаж, гомдсон ч «тэднийг ... буцаан авчрахын тулд Тэрээр тэдэн уруу эш үзүүлэгчдийг илгээв». Гэвч «тэд сонссонгүй». Тэр бүү хэл Еховагийн зөнч, тахилч төдийгүй Иехоашийн үеэл буюу Иехоиадагийн хүү Зехариагийн үгийг ч тэд сонссонгүй. Тэгээд бүр Иехоаш хаан Зехариаг алсан (Ш.дэд 22:11; 24:19–22). Хаан Еховагаас эмээхээ больсон. Ехова: «Намайг жигшигчдийг Би үл хайхарна» гэж хэлсэн (1 Сам. 2:30). Хожим нь арамейчуудын цөөхөн цэрэг Иехоашийн «үлэмж их цэргийг» бут цохисон (Ш.дэд 24:24, 25). Дараа нь зарц нар нь Зехариагийн амийг хороосон түүний эсрэг хуйвалдаж, алжээ. хц23.06 х. 18–19 д/м 16–17

6 сарын 6, баасан

Та нар харанхуй байсан ч ... одоо гэрэл юм (Эф. 5:8).

Элч Паул Эфэст байхдаа сайн мэдээ дэлгэрүүлж, заах ажилд багагүй цаг хугацааг зарцуулсан (Үйлс 19:1, 8–10; 20:20, 21). Ах дүүсээ маш их хайрладаг тэрбээр Еховад үргэлж үнэнч байхад нь туслахыг хүсжээ. Эфэс дэх Христийн дагалдагчид өмнө хуурамч шашны сургаал, мухар сүсэгт автсан байсан. Бас Эфэс хотынхон бараг бүхэлдээ ёс суртахууны гажуудал болон эрээ цээргүй явдалд автсан байв. Шалиг завхай үг яриа театрын жүжигт, тэр байтугай шашны баяр наадмын үеэр ч их сонсогддог байсан (Эф. 5:3). Библид ихэнх оршин суугчдыг нь «ёс суртахуунаа уландаа гишгэсэн» гэжээ. Энэ үг хэллэгийг үгчилбэл «өвдөлтийг мэдрэхээ больсон» гэсэн утгатай (Эф. 4:17–19). Зөв буруугийн талаарх Еховагийн хэм хэмжээг мэддэггүй тэд буруу юм хийсэн ч сэтгэл нь өвддөггүй байв. Тийм учраас Паул тэдний талаар «Оюун ухаан нь харанхуй болсон бөгөөд Бурхны өгөх мөнх амийг авах найдваргүй» гэж бичжээ. Гэхдээ зарим нь харанхуйгаас гарсан. хц24.03 х. 20 д/м 2, 4; х. 21 д/м 5–6

6 сарын 7, бямба

ЭЗЭНд найдагчдын хүч нь шинэчлэгдэнэ. ... Тэд ... үл цуцна (Ис. 40:31).

Шүүгч байсан Гидеонд үүргээ биелүүлэхэд маш их хүч тэвчээр шаардагдаж байв. Шөнийн тулалдааны үед мидианчууд зугтахад Гидеон Иезреелийн талаас тэднийг нэхэн хөөж Иордан гол хүрчээ (Шүү. 7:22). Гэхдээ тэнд хүрээд дайснуудаа хөөхөө больсон уу? Үгүй ээ. Хэчнээн их ядарч туйлдсан ч Гидеон 300 цэрэгтэйгээ Иордан голыг гатлан үргэлжлүүлэн хөөсөн. Эцэст нь мидианчуудыг гүйцэж, ялсан (Шүү. 8:4–12). Ехова өөрт нь хүч өгнө гэдэгт итгэдэг байсан. Ехова ч итгэлийг нь хөсөрдүүлээгүй (Шүү. 6:14, 34). Гидеон цэргүүдтэйгээ нэг удаа, тэмээ унаж явсан Мидианы хоёр хааны араас явган хөөсөн (Шүү. 8:12, 21). Тэглээ ч гэсэн израйлчууд Еховагийн тусламжтайгаар тэднийг барьж, ялалт байгуулсан. Ахлагчид Гидеоны адилаар, хэзээ ч «эцэж туйлддаггүй» Ехова Бурханд найдвал хэрэгтэй үед нь хүч тэнхээ өгнө (Ис. 40:28, 29). хц23.06 х. 6 д/м 14, 16

6 сарын 8, ням

[Ехова] чамайг орхихгүй, чамайг хаяхгүй (Д.хууль 31:6).

Бидэнд ямар ч бэрхшээл тохиолдсон зүрхээ бат байлгаж чадна. Тийм ээ, Еховад найдаарай. Еховад найдан удирдамжийг нь дагасан Барак хэрхэн амжилт гаргасныг бодъё. Баракийн цэргүүд бамбай ч үгүй, жад ч үгүй байхад Ехова түүнд Сисерагаар удирдуулсан Канааны бүрэн зэвсэглэсэн армитай тулалдахыг тушаажээ (Шүү. 5:8). Сисерагийн 900 тэрэг бүхий хүчирхэг армитай тулалдахаар уулнаас буу гэж зөнч Дебора Баракт хэлэв. Израйлчуудын хувьд тэгш талд морьт тэрэг хөлөглөсөн цэргүүдтэй дайтна гэдэг амаргүй байлаа. Барак үүнийг мэдэж байсан ч зааврыг дуулгавартай дагаж цэргүүдтэйгээ Табор уулнаас буухад Ехова тэнгэрээс аадар бороо цутгуулав. Сисерагийн морьт тэрэгнүүд шаварт шигдэж, Барак ялалт байгуулжээ (Шүү. 4:1–7, 10, 13–16). Үүнтэй адилаар бид Еховад болон байгууллагаараа өгүүлдэг удирдамж зааварт нь итгэж найддаг бол тэрбээр ялахад тусална. хц23.07 х. 19 д/м 17–18

6 сарын 9, даваа

Эцэс хүртэл тэвчсэн хүн аврагдана (Мат. 24:13).

Аврагдахын тулд тэвчээртэй байх нь зайлшгүй чухал. Бурхан амласнаа биелүүлэх тэр цагийг бид эртний үнэнч үйлчлэгчдийн адилаар тэвчээртэйгээр хүлээх хэрэгтэй (Евр. 6:11, 12). Библид биднийг тариачинтай зүйрлэсэн (Яак. 5:7, 8). Тариачин үр суулгаж, усалж нөр их хөдөлмөрлөдөг ч хэзээ ургахыг нь яг таг мэддэггүй. Тиймээс тэвчээртэй байж, ургац авна гэсэн итгэлтэйгээр хүлээдэг. Үүн шиг «Эзэн [маань] ямар өдөр ирэхийг [бид] мэдэхгүй» ч хичээнгүйлэн үйлчилдэг (Мат. 24:42). Ехова товлосон цагтаа бүх амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэж тэвчээртэй хүлээдэг. Хэрэв бид тэвчээр алдвал цөхөрч, үнэнээс аажим аажмаар холдох аюултай. Бас яг одоо л жаргалтай болгох зүйлсийн хойноос хөөцөлддөг болж магадгүй. Гэхдээ эцэс хүртэл тэвчвэл бид аврагдана (Мика 7:7). хц23.08 х. 22 д/м 7

6 сарын 10, мягмар

Хөлийн хуруунуудын нэг хэсэг нь төмөр, нөгөө хэсэг нь шавар байс[ан] (Дан. 2:42).

«Даниел» болон «Илчлэл» номд байдаг өөр зөгнөлүүдтэй Даниел 2:41–43-т бичсэнийг харьцуулж үзвэл тавхай нь одоогийн эзэнт гүрэн болох Англи-Америк гэдгийг мэдэж авна. Даниел энэ эзэнт гүрний талаар «Тэр хаанчлалын зарим хэсэг нь хүчтэй байх атал нөгөө хэсэг нь хэврэг байх болно» гэжээ. Нөгөө хэсэг нь яагаад хэврэг байх вэ? Яагаад гэвэл энэ эзэнт гүрний хүмүүс «хоорондоо наалдахгүй юм». Хааны зүүдэндээ үзсэн баримлын тухай Даниел хэрхэн тайлснаас хэд хэдэн чухал юмыг мэдэж авна. Нэгдүгээрт, Англи-Америкийн эзэнт гүрэн хүчирхэг гэдгээ харуулсан. Жишээлбэл дэлхийн I, II дайнд ялалт байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Гэхдээ энэ эзэнт гүрний хүч суларч байгаа бөгөөд цаашид ч ард иргэдийн тэмцэл мөргөлдөөнөөс болж доройтно. Хоёрдугаарт, энэ нь Бурхны Хаант төр хүний засаглалыг бүгдийг нь устгахаас өмнө байх сүүлчийн хүчирхэг гүрэн байна. хц23.08 х. 10–11 д/м 12–13

6 сарын 11, лхагва

Өөрийн зовлондоо би ЭЗЭНийг дуудаж, өөрийн Бурхан руу хандан хашхирсанд Тэр Өөрийн сүмээс миний дуу хоолойг сонс[сон] ... билээ (Дуу. 18:6).

Давид бэрхшээл, сорилтоос болоод үе үе сэтгэлээр унадаг байсан (Дуу. 18:4, 5). Гэхдээ Еховагийн хайр, анхаарал халамжийн ачаар сэргэдэг байв. Ехова ядарч туйлдсан найзыгаа «ногоон бэлчээрт» болон «дөлгөөн усны дэргэд» аваачихад тэрбээр дахин хүчтэй болж, Еховад баяр хөөртэй үйлчилж чаддаг байлаа (Дуу. 18:28–32; 23:2). Өнөөдөр ч «[Еховагийн] хайр энэрэл ... хэзээ ч дуусахгүй» учир сорилт, бэрхшээл тохиолдоход бид тэвчиж чаддаг (Гаш. 3:22; Кол. 1:11). Давидын амь нас нэг биш удаа аюулд өртөж, бас түүнд хүчтэй дайсан олон байв. Гэсэн ч Еховагийн хайрын ачаар амар тайван, аюулгүй байсан. Ехова ямар ч үед өөртэй нь хамт гэдгийг мэдэрсэн тул тайвширдаг байв. Тиймээс «[Ехова] бүх айдсаас минь аварсан» гэж дуулсан (Дуу. 34:4). Заримдаа маш их айсан ч Ехова өөрт нь хайртайг мэддэг учраас айдсаа ялдаг байв. хц24.01 х. 30 д/м 15–17

6 сарын 12, пүрэв

Хэрэв нүгэлтнүүд чамайг уруу татах гэвээс бүү зөвшөөр (Сур. 1:10).

Буруу шийдвэр гаргасан Иехоашаас сургамж аваарай. Тэргүүн тахилч Иехоиадаг нас барсны дараа Иехоаш муу хүмүүстэй нөхөрлөсөн (Ш.дэд 24:17, 18). Тэрбээр Еховаг хүндэлдэггүй Иудагийн түшмэдийн зөвлөгөөг авахаар болжээ. Иехоашийг тэднээс хол байсан нь зөв гэдэгтэй та санаа нийлэх байх. Гэтэл тэрбээр найзууд гэгдэх хүмүүсийнхээ буруу зөвлөгөөг сонссон. Тэр байтугай түүнийг залруулах гэсэн үеэл Зехариагаа хөнөөжээ (Ш.дэд 24:20, 21; Мат. 23:35). Ямар аймшигтай мунхаг хэрэг вэ! Харамсалтай нь, Иехоаш эхэндээ зөв амьдарч байсан ч яваандаа тэрслэгч, алуурчин болжээ. Эцэст нь зарц нарынхаа гарт амь үрэгдсэн (Ш.дэд 24:22–25). Еховаг хайрладаг хүмүүсийн зөвлөгөөг дагасан бол амьдрал нь хамаагүй дээр байх байсан! хц23.09 х. 9 д/м 6

6 сарын 13, баасан

Айх хэрэггүй (Лук 5:10).

Элч Петрийг үнэнч үйлчилж чадна гэдгийг Есүс мэдэж байсан. Тэгээд түүнд эелдгээр «айх хэрэггүй» гэж хэлжээ. Есүс ийнхүү итгэсэн нь Петрийн амьдралыг өөрчилсөн. Петр дүү Андрейтайгаа загасчлах ажлаа орхиод Мессиагийн дагалдагч болсон. Ийнхүү шийдсэнээрээ тэд олон янзын ивээл хүртжээ (Марк 1:16–18). Петр Христийн дагалдагч болоод олон сайхан юмыг үзэж өнгөрүүлсэн. Тэрбээр Есүсийн хүмүүсийг эдгээж, чөтгөрүүдийг хөөж, бүр нас барсан хүнийг амилуулахыг харсан (Мат. 8:14–17; Марк 5:37, 41, 42). Бас Есүсийг ирээдүйд Хаант төрийн хаан болох үеийн сүр жавхланг үзэгдлээр үзсэнээ хэзээ ч мартаагүй (Марк 9:1–8; 2 Петр 1:16–18). Тийм ээ, тэрбээр Есүсийн дагалдагч болоогүй бол эдгээрийг хэзээ ч харахгүй байх байсан. Петр алдаа гаргасан ч бууж өгөлгүй Есүсийг дагаж ийм их ивээл хүртсэндээ баярласан нь дамжиггүй! хц23.09 х. 21 д/м 4–5

6 сарын 14, бямба

Есүс: «Долоон удаа биш, 77 удаа» гэж хариулав (Мат. 18:22).

Элч Петр эхний захидалдаа «Халуун сэтгэлээр хайрла» гэж бичсэн. Ийм хайр «[цөөн биш,] тоо томшгүй нүглийг» далдалдаг (1 Петр 4:8). Бусдыг уучлах талаар олон жилийн өмнө Есүс юу заасныг тэрбээр санасан байх. Тэр үед Петр ах дүүгээ «долоон удаа» уучилна гэж хэлэхдээ өөрийгөө өгөөмөр байна гэж бодсон бололтой. Харин Есүс түүнд, бас бидэнд «77 удаа» уучлах ёстойг заасан. Энэ нь хязгааргүй гэсэн утгатай байв (Мат. 18:21). Хэрвээ ингэх нь танд хэцүү санагдвал сэтгэлээр унах хэрэггүй. Еховагийн бүх үйлчлэгч төгс бус учир заримдаа бие биеэ уучлах амаргүй. Тиймээс ах дүүгээ уучилж, эвтэй байхын тулд шаардлагатай бүх алхмыг хийх нь чухал. хц23.09 х. 29 д/м 12

6 сарын 15, ням

Таныг дуудахад Ехова, та хариулсан (Иона 2:2, ШЕ).

Иона загасны гэдсэн дотор байхдаа даруухнаар, буруугаа хүлээн залбирвал Ехова сонсоно, бас тусална гэдэгт итгэлтэй байсан. Дараа нь хуурай газар дээр гарч ирж, Бурхны тушаасныг биелүүлэхэд бэлэн болов (Иона 2:10—3:4). Сорилт тулгарахад хэтэрхий их зовсноосоо болж юу гэж залбирахаа ч мэдэхгүй үе танд байсан уу? Эсвэл бие дааж судлах ч тэнхэлгүй болж байсан уу? Ехова нөхцөл байдлыг тань маш сайн ойлгодгийг санаарай. Тиймээс ганц хоёр үг хэлээд залбирсан ч танд яг тохирсон аргаар тусална гэдэгт итгээрэй (Эф. 3:20). Хэрэв таны бие юм уу сэтгэл өвдөөд уншиж, судлах амаргүй санагдвал Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэлийн аудио бичлэгийг сонсож болох юм. Бас jw.org сайтаас дуу сонсох юм уу видео үзэх нь тустай. Залбирч, залбирлынхаа хариуг Еховатай дотно болгох бүхнээс хайхыг хичээгээрэй. Тэгвэл тэрбээр таныг хүчтэй болгоно. хц23.10 х. 13 д/м 6; х. 14 д/м 9

6 сарын 16, даваа

Эхний асар байгаад байвал ариун газар луу орох зам илчлэгдэхгүйг Бурхны хүч ойлгуулсан (Евр. 9:8).

Иерусалимд хожим нь баригдсан сүмүүдийн доторх зохион байгуулалт асрынхтай их төстэй. Дотроо «Ариун газар» болон «Ариунаас ариун газар» гэсэн хоёр тасалгаатай бөгөөд хоорондоо хээтэй хөшгөөр тусгаарлагдсан (Евр. 9:2–5; Ег. 26:31–33). Ариун газарт дэнлүүний алтан суурь, утлагын ширээ, бас талх тавьдаг ширээ байв. Зөвхөн «тослогдсон тахилч нар» л ариун үйлчлэлээ гүйцэтгэхийн тулд Ариун газарт орж болдог байсан (Тоол. 3:3, 7, 10). Ариунаас ариун газарт Еховагийн оршихуйг төлөөлдөг гэрчлэлийн алтан авдар байв (Ег. 25:21, 22). Зөвхөн тэргүүн тахилч хөшигний цаана буй Ариунаас ариун газарт жилд нэг удаа Эвлэрүүллийн өдөр ордог (Лев. 16:2, 17). Тэрбээр өөрийнхөө болон ард түмний нүглийг цайруулахын тулд амьтны цус авч ордог байв. Хожим нь Ехова асрын эдгээр зүйлс ямар утга учиртайг мэдүүлсэн (Евр. 9:6, 7). хц23.10 х. 27 д/м 12

6 сарын 17, мягмар

Бие биеэ хайрлаасай (Ёох. 15:17).

Бурхны Үгэнд «бие биеэ хайрла» гэсэн тушаалыг олон удаа бичсэн байдаг (Ёох. 15:12; Ром 13:8; 1 Тес. 4:9; 1 Петр 1:22; 1 Ёох. 4:11). Хайр нь зүрхнээс гардаг мэдрэмж бөгөөд нүдэнд ил харагддаггүй. Тэгвэл бие биеэ гэсэн хайраа хэрхэн илэрхийлэх вэ? Үгээрээ болон үйлдлээрээ. Ах дүүгээ хайрладгаа илэрхийлэх олон арга бий. Заримыг нь дурдъя. «Нэг нэгэндээ үнэнийг хэл» (Зех. 8:16). «Бие биетэйгээ эвтэй бай» (Марк 9:50). «Ах дүүгээ өөрөө эхлээд хүндэл» (Ром 12:10). «Бие биеэ хүлээн ав» (Ром 15:7). «Бие биеэ ... уучилж бай» (Кол. 3:13). «Нэг нэгнийхээ ачаанаас үүрэлцэж бай» (Гал. 6:2). «Бие биеэ тайвшруулж бай» (1 Тес. 4:18). «Бие биеийнхээ урам зоригийг бадраа» (1 Тес. 5:11). «Бие биеийнхээ төлөө залбир» (Яак. 5:16). хц23.11 х. 9 д/м 7–8

6 сарын 18, лхагва

Итгэл найдвартайдаа баярла (Ром 12:12).

Бид өдөр бүр бат итгэлтэйгээ батлах янз бүрийн шийдвэр гаргадаг. Жишээлбэл найз нөхөд, амралт зугаа цэнгэл, боловсрол, гэрлэлт, үр хүүхдүүд, ажил алба зэрэг асуудлаар шийдвэр гаргах хэрэгтэй байдаг. Дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. «Гаргасан шийдвэрээс энэ ертөнц түр зуурынх бөгөөд удахгүй шинэ ертөнц бий болно гэдэгт итгэдэг минь харагддаг уу? Эсвэл үхээд л бүх юм дуусна гэж боддог хүмүүсийн нөлөөнд автсан минь харагддаг уу?» (Мат. 6:19, 20; Лук 12:16–21). Шинэ ертөнц ойрхон гэдэгт итгэх итгэлээ улам бүр батжуулдаг бол бид зөв шийдвэр гаргана. Сорилт тулгарахаар бас бат итгэлтэйгээ харуулах шаардлага гардаг. Хавчлага, ужиг өвчин зэргээс болж бид заримдаа сэтгэлээр унадаг. Сорилт тулгарахад эхэндээ их шийдэмгий байдаг. Гэхдээ удаан үргэлжилбэл тэвчээртэй, мөн Еховад баяр хөөртэй үйлчилсээр байхад бат итгэл хэрэгтэй (1 Петр 1:6, 7). хц23.04 х. 27 д/м 4–5

6 сарын 19, пүрэв

Тасралтгүй залбир (1 Тес. 5:17).

Залбирсныхаа дагуу үйлдээсэй гэж Ехова биднээс хүсдэг. Жишээлбэл Гэрч эрэгтэй бүсийн чуулганд суухын тулд ажлаасаа чөлөө авахад туслахыг гуйж залбирчээ. Ехова залбиралд нь хэрхэн хариулах бол? Даргатайгаа ярих эр зориг өгч болох юм. Харин тэрбээр одоо дарга дээрээ очиж уулзах хэрэгтэй. Хэд хэдэн удаа гуйх шаардлага гарч мэднэ. Бас хэн нэгэнтэй ээлжээ солих талаар асууж болох юм. Бүр боломжгүй бол цалингүй чөлөө авна. Бас санаа зовж буй зүйлийнхээ талаар дахин дахин залбираасай гэж хүсдэг. Заримдаа гуйсан юмаа тэр даруйд нь авахгүй гэдгийг Есүсийн хэлсэн үгнээс мэдэж болно (Лук 11:9). Тиймээс бүү бууж өгөөрэй! Шаргуу, дахин дахин залбираарай (Лук 18:1–7). Ийнхүү гуйж буй зүйлээ чухал гэдгийг илэрхийлнэ. Мөн Ехова бидэнд тусалж чадна гэдэгт итгэдгээ харуулна. хц23.11 х. 22 д/м 10–11

6 сарын 20, баасан

Тэр найдвар талаар болохгүй (Ром 5:5).

Ехова Абрахамд үр хүүхдийнх нь ачаар дэлхийн бүх үндэстэн ивээл хүртэнэ гэдгийг амласан (Эх. 15:5; 22:18). Абрахам Еховад бат итгэдэг байсан учраас энэ амлалт биелнэ гэдэгт ч итгэсэн. Тэрбээр 100, эхнэр нь 90 настай болсон ч тэд хүүхэдгүй л байв (Эх. 21:1–7). Харин Библид «Абрахам ... найдсан бөгөөд ... олон үндэстний эцэг болно гэдэгт итгэсэн» гэж бичжээ (Ром 4:18). Тэгээд найдвар нь биелж, Исаак гэдэг хүүтэй болсныг бид мэддэг. Еховагийн амлалт биелнэ гэдэгт яагаад итгэлтэй байсан бэ? Абрахам Еховаг маш сайн мэддэг, түүнтэй дотно байсан учраас «амлалтаа биелүүлж чадна гэдэгт [нь] бүрэн итгэсэн» (Ром 4:21). Бат итгэлтэй түүнийг Ехова сайшааж, шударга сайнд тооцсон (Яак. 2:23). хц23.12 х. 8 д/м 1–2

6 сарын 21, бямба

Өчүүхэн юманд үнэнч ханддаг хүн их юманд ч үнэнч ханддаг. Өчүүхэн юманд шударга бус ханддаг хүн их юманд ч шударга бус ханддаг (Лук 16:10).

Итгэл даасан залуус үүрэг даалгавраа чамбай биелүүлдэг. Төгс жишээ үзүүлсэн Есүсийг бодъё. Тэрбээр хэзээ ч хайхрамжгүй, хариуцлагагүй байгаагүй. Еховагийн өгсөн бүх даалгаврыг, бүр хүнд хэцүүг нь ч биелүүлсэн. Хүмүүсийг, ялангуяа шавь нараа хайрладаг байсан учир тэдний төлөө дуртайяа амиа өгсөн (Ёох. 13:1). Та нар ямар ч даалгавар аваад биелүүлэхдээ Есүсийг дуурайн хичээл зүтгэлтэй байгаарай. Яаж биелүүлэхээ сайн мэдэхгүй бол даруу байж, төлөвшсөн эрчүүдээс тусламж гуйгаарай. Биеэ бүү нөөгөөрэй (Ром 12:11). «Хүний төлөө биш, Еховагийн төлөө» гэж бодоод даалгавраа биелүүлээрэй (Кол. 3:23). Та нар бусдын адил төгс бус учир даруу байж, алдаагаа хүлээн зөвшөөрч байгаарай (Сур. 11:2). хц23.12 х. 26 д/м 8

6 сарын 22, ням

ЭЗЭНд итгэдэг ... хүн ерөөлтэй еэ! (Иер. 17:7).

Бид баптисм хүртээд Еховагийн гэр бүлд багтсандаа үнэхээр их баярладаг. Еховатай дотносно гэдэг маш их завшаан бөгөөд бид Давидын хэлсэн дараах үгтэй санал нийлдэг. «Өөрийн хашаануудад суулгахаар [Еховагийн] сонгож, ойртуулан авчирдаг хүн юутай ерөөлтэй вэ!» (Дуу. 65:4). Ехова хүн болгоныг гэр бүлийнхээ гишүүн болгодоггүй. Өөртэй нь дотносохыг чин сэтгэлээсээ хүсдэг хүмүүстэй л дотносдог (Яак. 4:8). Та өөрийгөө зориулж баптисм хүртсэн бол Ехова таны төлөө «ивээлийг хальтал асгана» гэдэгт итгээрэй (Мал. 3:10; Иер. 17:8). Баптисм хүртэх нь түүнд үйлчлэхийн эхлэл төдий юм. Хорхой хүргэм зүйл эсвэл итгэл шалгасан сорилт тулгарахад та Бурханд өөрийгөө зориулсны амлалтаа биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийх нь дамжиггүй (Ном. 5:4, 5). Есүсийн шавь болсон та үлгэр жишээ, хууль тушаалыг нь яг таг дагахыг хичээх биз ээ (Мат. 28:19, 20; 1 Петр 2:21). хц24.03 х. 8 д/м 1–3

6 сарын 23, даваа

Эр хүн эцэг эхээ орхиж, эхнэртэйгээ нийл[нэ] (Эх. 2:24, ШЕ).

Хэрвээ эхнэр нөхөр хоёр хамтдаа юм хийх хүсэлгүй болчихсон бол яах вэ? Түүдэг галыг төсөөрөөрэй. Ер нь гал шууд дүрэлзэн асдаггүй биз дээ? Эхлээд галаа ноцоогоод бага багаар түлээ нэмдэг. Үүнтэй адилаар эхлээд өдөрт хэдхэн минут ч гэсэн хамт байвал ямар вэ? Хэн хэнд нь таалагдах юм хийхийг хичээгээрэй (Яак. 3:18). Ингэж жижиг зүйлийг хамтдаа хийж эхэлбэл дахиад нэг нэгнээ хайрладаг болно. Хүндлэх нь эхнэр нөхрүүдэд маш чухал. Үүнийг хүчилтөрөгчтэй зүйрлэж болно. Хүчилтөрөгчгүй бол гал дорхноо унтардаг. Үүнтэй адилаар бие биеэ хүндлэхгүй бол нэг нэгнээ гэсэн хайр хөрөхдөө амархан. Нөгөөтээгүүр бие биеэ хүндэлдэг бол хайрын дөл нь ноцож буй гал мэт болно. Гэхдээ та ханиа хүндэлж байна гэж бодох нь чухал биш, хүндэлж байгааг хань тань мэдрэх нь чухал гэдгийг санаарай. хц23.05 х. 22 д/м 9; х. 24 д/м 14–15

6 сарын 24, мягмар

Миний дотор санаа зовсон бодлууд олшироход Таны тайтгарлууд миний сэтгэлийг баясгадаг (Дуу. 94:19).

Бурхны үнэнч үйлчлэгчид дайснуудаасаа, мөн өөр дарамт шахалтаас болж айн чичирч, сэтгэл зовж байснаа Библид илэрхийлжээ (Дуу. 18:4; 55:1, 5). Бидэнд ч ажил сургуулийнхан, гэр бүлийнхэн болон засгийн газрын зүгээс эсэргүүцэл тулгарч магадгүй. Бүр амь насанд халтай өвчин тусаж ч мэднэ. Ийм үед бид жаахан хүүхэд шиг юу хийхээ мэдэхгүй, айн сандарч болох юм. Ехова бидэнд хэрхэн тусалдаг вэ? Биднийг тайтгаруулдаг. Тиймээс залбирч, Үгийг нь уншиж Еховатай үргэлж ойр дотно байгаарай (Дуу. 77:1, 12–14). Ингэдэг бол бэрхшээл тулгарахад хамгийн түрүүнд тэнгэрийн Эцэгтээ хандана. Юунаас айж, юунд санаа зовж буйгаа Еховад хэлээрэй. Дараа нь Библийг уншаад түүний ярихыг сонсоорой (Дуу. 119:28). хц24.01 х. 24–25 д/м 14–16

6 сарын 25, лхагва

Бурхан та нарт нөлөөлж, ... бүх юмыг хийх хүсэл төрүүлдэг, хүч чадал хайрладаг (Флп. 2:13).

Зорилгоо биелүүлье гэвэл хүсэл тэмүүлэлтэй байх нь чухал. Тийм хүн зорилгоо биелүүлэх гэж шамдах нь ойлгомжтой. Хүсэл бадрах тусам зорилгоо биелүүлж чадна. Тэгэхээр хүсэл тэмүүллээ бадраахын тулд яах вэ? Хүслээ бадрааж өгөхийг гуйгаарай. Ехова танд агуу хүчээрээ тусалж зорилгоо биелүүлэх хүсэлтэй болгоно. Заримдаа бид ямар нэг юмыг хийх ёстойгоо ойлгоод зорилго тавьдаг. Энэ нь ч сайн хэрэг. Гэхдээ хүсэл төрөхгүй байж болох юм. Ехова таны төлөө юу хийснийг эргэцүүлээрэй (Дуу. 143:5). Ехова өөрийг нь хэрхэн нигүүлссэнийг элч Паул эргэцүүлэн бодсон учраас түүний төлөө илүү ихийг хийх хүсэл нь бадарсан (1 Кор. 15:9, 10; 1 Тим. 1:12–14). Үүнтэй адилаар Ехова таны төлөө юу хийснийг эргэцүүлэх тусам зорилгоо биелүүлэх хүсэл тань бадарна (Дуу. 116:12). хц23.05 х. 27 д/м 3–5

6 сарын 26, пүрэв

[Еховагийн] нэрийг магтагтун (Дуу. 113:1).

Нэрийг нь магтвал тэнгэрийн Эцэг маань баярлана (Дуу. 119:108). Энэ нь Бурхан Төгс хүчит байтлаа төгс бус хүн шиг өөртөө итгэлгүй, магтуулахыг хүсдэг гэсэн үг үү? Үгүй. Бид тэнгэрийн Эцгээ магтсанаар хүн бүрд хамаатай нэг худал үгийг няцааж чадна. Үнэнч байж Бурхны нэр төрийг хамгаалах хүн нэг ч байхгүй гэж Сатан гүтгэдэг. Сорилт учирвал хэн ч үнэнч байж чадахгүй, эсвэл эрх ашгаа бодоод Бурхнаасаа урвана гэж хэлдэг (Иов 1:9–11; 2:4). Харин Иов үнэнч байж Сатаны худалчийг баталсан. Та яах вэ? Бидний хүн нэг бүр нэрийнх нь төлөө бат зогсож, үнэнч үйлчлэн тэнгэрийн Эцгээ баярлуулах завшаантай (Сур. 27:11). Энэ нь үнэхээр нэр төрийн хэрэг юм. хц24.02 х. 8–9 д/м 3–5

6 сарын 27, баасан

Итгэл найдвараа Түүний эш үзүүлэгчдэд өг (Ш.дэд 20:20).

Мосе болон Иошуа нарын дараа Ехова ард түмнийг удирдах шүүгчдийг томилсон. Хожим нь хаад захирч байх үед зөнчдийг томилдог болов. Үнэнч хаад тэдний заавар зөвлөгөөг дагадаг байжээ. Жишээ нь Давид хаан зөнч Натаны залруулга, зааврыг даруухнаар хүлээн зөвшөөрсөн (2 Сам. 12:7, 13; Ш.дээд 17:3, 4). Иехошафат хаан зөнч Иахазиелын удирдамжид итгэж найддаг байсан бөгөөд Иудагийн ард түмэнд «итгэл найдвараа [Бурхны] эш үзүүлэгчдэд өгөхийг» уриалжээ (Ш.дэд 20:14, 15). Хезекиа хаан зовлонгийн цагт зөнч Исаиад хандсан (Ис. 37:1–6). Хаад Еховагийн удирдамжийг дагах бүрдээ ивээгдэж, ард түмэн нь ч хамгаалагдаж байв (Ш.дэд 20:29, 30; 32:22). Ехова зөнчдөөр дамжуулан удирдаж байсан нь тодорхой. хц24.02 х. 21 д/м 8

6 сарын 28, бямба

Тэдэн шиг байж болохгүй (Эф. 5:7).

Сатан биднийг муу хүмүүстэй нөхөрлөөд Еховагийн хэм хэмжээг зөрчөөсэй гэж хүсдэг. Нөхөрлөх гэдэг нь зөвхөн хүнтэй биечлэн уулзаад хамт байхыг хэлдэггүйг санах нь зүйтэй. Олон нийтийн сүлжээгээр бусадтай харилцахыг ч хэлнэ. Ёс суртахуунгүй үйлдэл буруу биш гэсэн ертөнцийнхний үзэл бодолтой тэмцэх хэрэгтэй. Ийм үзэл бодол буруу гэдгийг бид сайн ойлгодог (Эф. 4:19, 20). Өөрөөсөө дараах асуултуудыг асуугаарай. «Би Еховагийн тогтоосон зөв буруугийн хэм хэмжээг үл ойшоодог ажлынхан, ангийнхан, өөр бусад хүнтэй нийлж нөхөрлөхөөс зайлсхийдэг үү? Хүмүүс намайг хахир хатуу гэж хэлсэн ч Еховагийн хэм хэмжээг зоригтой баримталдаг уу?» Мөн 2 Тимот 2:20–22-д бичсэнээр хурал дотроос ч дотнын найзаа сонгохдоо болгоомжлох хэрэгтэй. Еховад үнэнч үйлчлэхэд хүн бүр сайнаар нөлөөлөхгүйг санаарай. хц24.03 х. 22–23 д/м 11–12

6 сарын 29, ням

Ехова их өрөвч ... билээ (Яак. 5:11).

Ехова ямар дүр төрхтэй бол гэж та төсөөлж байсан уу? Ехова үл үзэгдэх ч, Библид түүнийг янз бүрээр дүрсэлдэг. «Нар болон бамбай», «шатаах гал» гэсэн байдаг (Дуу. 84:11; Евр. 12:29). Езекиел түүний оршин байгааг индранил чулуу, гал мэт улайссан төмөр, алмаас эрдэнэ мэт солонгын төрхтэй зүйрлэн дүрсэлжээ (Езе. 1:26–28). Еховаг харж чадахгүй учраас биднийг хайрладагт нь итгэхэд амаргүй санагдаж магадгүй. Амьдралдаа үзэж туулсан юмнаас болоод Ехова өөрийг нь хэзээ ч хайрлахгүй гэж боддог хүн ч бий. Өөртэй нь дотносоход хэцүү санагддаг ийм хүмүүсийг Ехова сайн ойлгодог. Тэгээд тэдэнд туслахын тулд өөрийгөө ямар Бурхан болохыг Үгэндээ илчилсэн. Библид «Бурхан бол хайр» гэж байдаг (1 Ёох. 4:8). Еховаг хамгийн сайн тодорхойлдог ганц үг бол үнэхээр хайр юм. Тэрбээр хайрын сэтгэлдээ хөтлөгдөн бүхнийг хийдэг. Хайр нь халуун дулаан бөгөөд маш хүчтэй тул өөрийг нь хайрладаггүй хүмүүсийг ч хайрладаг (Мат. 5:44, 45). хц24.01 х. 26 д/м 1–3

6 сарын 30, даваа

Тэр тэдэнд үүлэн багананаас айлдсан (Дуу. 99:7).

Ехова израйлчуудыг Египетээс гаргахын тулд Мосег томилсон. Үүнийгээ, өдөр үүлэн баганаар, шөнө галан баганаар замыг нь чиглүүлснээр тодорхой харуулсан (Ег. 13:21). Ийнхүү ард түмнийг Улаан тэнгис рүү хөтөлсөн. Тэгтэл өөрсдийг нь мөшгөж буй Египетийн арми болон Улаан тэнгис хоёрын дунд ацан шалаанд орчихлоо гэж хүмүүс бодоод сандарцгаажээ. Гэвч тэд ингэх ёсгүй байв. Ехова Мосег зориуд ийн удирдаж ард түмнээ тэнд аваачжээ (Ег. 14:2). Дараа нь хэний ч санаанд оромгүй аргаар тэднийг аварсан (Ег. 14:26–28). Үүнээс хойш 40 жилийн турш цөлд ард түмнээ үүлэн баганаар удирдсан Еховаг Мосе дуртайяа дагасан (Ег. 33:7, 9, 10). Үүлэн багана дундаас Ехова Мосед удирдамжаа өгч, тэрбээр үүнийг нь ард түмэнд дамжуулдаг байсан. Энэ нь Ехова ард түмнээ удирдаж буйн тодоос тод баталгаа байв. хц24.02 х. 21 д/м 4–5

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах