Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • сн25 х. 67-77
  • 7 дугаар сар

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • 7 дугаар сар
  • Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь—2025
  • Дэд гарчгууд
  • 7 сарын 1, мягмар
  • 7 сарын 2, лхагва
  • 7 сарын 3, пүрэв
  • 7 сарын 4, баасан
  • 7 сарын 5, бямба
  • 7 сарын 6, ням
  • 7 сарын 7, даваа
  • 7 сарын 8, мягмар
  • 7 сарын 9, лхагва
  • 7 сарын 10, пүрэв
  • 7 сарын 11, баасан
  • 7 сарын 12, бямба
  • 7 сарын 13, ням
  • 7 сарын 14, даваа
  • 7 сарын 15, мягмар
  • 7 сарын 16, лхагва
  • 7 сарын 17, пүрэв
  • 7 сарын 18, баасан
  • 7 сарын 19, бямба
  • 7 сарын 20, ням
  • 7 сарын 21, даваа
  • 7 сарын 22, мягмар
  • 7 сарын 23, лхагва
  • 7 сарын 24, пүрэв
  • 7 сарын 25, баасан
  • 7 сарын 26, бямба
  • 7 сарын 27, ням
  • 7 сарын 28, даваа
  • 7 сарын 29, мягмар
  • 7 сарын 30, лхагва
  • 7 сарын 31, пүрэв
Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь—2025
сн25 х. 67-77

7 дугаар сар

7 сарын 1, мягмар

Есүс нутаг орноор явж сайн үйл хийж, ... хүмүүсийг ... эдгээж байсан (Үйлс 10:38).

Есүс гайхамшиг үйлдэхдээ төдийгүй бүр аливаа зүйлийг хэлж хийхдээ Эцгийнхээ бодол санаа, сэтгэл мэдрэмжийг төгс илэрхийлсэн (Ёох. 14:9). Үйлдсэн гайхамшгаас нь бид юу мэдэж авах вэ? Есүс болон Эцэг Ехова нь биднийг маш их хайрладгийг мэдэж авна. Есүс дэлхий дээр байхдаа хүмүүсийн зовлонг нимгэлэхийн тулд ер бусын хүчийг ашиглаж тэднийг хэчнээн их хайрладгаа харуулсан. Нэгэн удаа хараагүй хоёр эрэгтэй түүнээс тусламж гуйдаг (Мат. 20:30–34). Есүс тэднийг «өрөвдөж», эдгээснийг анхаараарай. Энд «өрөвдөх» гэж орчуулсан грек үгээр сэтгэлийн угаас ундран гардаг маш их өрөвч сэтгэлийг хэлдэг. Есүс хайрын илрэл болсон ийм их өрөвч сэтгэлдээ хөтлөгдөн өлссөнийг нь хооллож, уяман өвчтэйг нь эдгээсэн (Мат. 15:32; Марк 1:41). «Өрөвч» сэтгэлтэй Ехова Бурхан, Хүү Есүс нь биднийг үнэн голоосоо хайрладаг бөгөөд зовж байгааг маань хараад шаналдаг гэдэгт итгээрэй (Лук 1:78; 1 Петр 5:7). Тэд хүн төрөлхтнийг зовоодог бүх бэрхшээлийг үгүй хийхийг маш их хүсэн тэмүүлдэг! хц23.04 х. 3 д/м 4–5

7 сарын 2, лхагва

Өөрийн бурханлаг хүмүүсийн сэтгэлийг хамгаалдаг ЭЗЭНийг хайрлагч та нар, бузар мууг үзэн яд. Тэр тэднийг хорон муу хүний гараас авардаг (Дуу. 97:10).

Бид Сатаны ертөнцийнхний муу бодол, буруу үзлийг дэвэргэдэг бүхнийг үзэх юм уу уншиж сонсохгүйн тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй. Библийг уншиж, судалдаг бол оюун ухаанаа сайн сайхан зүйлээр дүүргэнэ. Мөн цуглаанд явж, дэлгэрүүлбэл бодол санаагаа хамгаална. Нөгөөтээгүүр Ехова хэрээс маань хэтэрсэн сорилт бидэнд тулгарахыг зөвшөөрөхгүйгээ амласан (1 Кор. 10:12, 13). Бидний хүн нэг бүр эцсийн энэ хүнд өдрүүдэд Еховад үнэнч байхын тулд өмнөхөөсөө ч илүү их залбирах хэрэгтэй. Ехова бидэнд «Түүний өмнө зүрхээ нээхийг» уриалдаг (Дуу. 62:8). Бидний төлөө хийдэг бүхэнд нь түүнд талархаж, магтаарай. Дэлгэрүүлэхдээ эр зоригтой байхад туслахыг гуйгаарай. Ямар ч бэрхшээлийг тэвчиж, ямар ч хорхой хүргэм зүйлд дийлдэхгүй байхад туслахыг гуйгаарай. Еховад тогтмол залбирахад тань хэн ч, юу ч саад бүү болог! хц23.05 х. 7 д/м 17–18

7 сарын 3, пүрэв

Нэг нэгэндээ санаа тавьж, ... бие биеэ урамшуулан зоригжуулж байя (Евр. 10:24, 25).

Бид яагаад цуглаанд суудаг вэ? Хамгийн гол нь Еховаг магтан алдаршуулах зорилготой (Дуу. 26:12; 111:1). Мөн өнөөгийн хэцүү цагт нэг нэгнээ урамшуулан зоригжуулдаг (1 Тес. 5:11). Гараа өргөн цуглаан дээр хариулахлаараа энэ хоёр зорилгоо биелүүлдэг. Гэхдээ цуглаан дээр хариулах гэхлээр сандардаг, эсвэл идэвхтэй оролцъё гэж боддог ч хүссэнээрээ олон удаа хариулах боломж гардаггүй байж болох юм. Эдгээр бэрхшээлийг хэрхэн давах вэ? Элч Паул «бие биеэ урамшуулан зоригжуулж байхыг» уриалсан. Итгэл үнэмшлээ илэрхийлж энгийн юм ярьсан ч бусдыг урамшуулан зоригжуулна гэдгийг ойлговол тийм ч их сандрахаа болино. Нөгөөтээгүүр, хэрэв олон удаа хариулах боломж танд олдоогүй бол бусдад олдсон гээд баярлах учиртай (1 Петр 3:8). хц23.04 х. 20 д/м 1–3

7 сарын 4, баасан

Иерусалим руу явуулж ... ЭЗЭНий өргөөг дахин бариул (Езр. 1:3).

Хаан тушаал гаргаж, Вавилонд 70 жил олзлогдсон иудейчүүд эх нутаг Израйл руугаа буцах болов (Езр. 1:2–4). Зөвхөн Ехова ингэж чадна. Вавилончууд ер нь олзолсон хүмүүсээ чөлөөлдөггүй байв (Ис. 14:4, 17). Гэвч Вавилон эзлэгдэж, шинэ захирагч нь иудейчүүдэд нутаг буцахыг зөвшөөрөв. Иймээс бүх иудей хүн, ялангуяа өрхийн тэргүүнүүд явах уу, байх уу гэдгээ шийдэх хэрэгтэй болов. Ийм шийдвэр гаргах амар биш байлаа. Настай хүмүүст холын зам туулахад хэцүү байсан нь ойлгомжтой. Мөн иудейчүүдийн ихэнх нь Вавилонд төрсөн учраас тэндээ дассан байв. Тэдний хувьд Израйл бол зөвхөн өвөг дээдсийнх нь нутаг байлаа. Иудейчүүдийн зарим нь Вавилонд сайхан амьдарч байсан учраас тохилог гэр орон, эрхэлж буй бизнесээ орхиод үл таних газар суурьшина гэдэг санаанд нь багтаагүй байх. хц23.05 х. 14 д/м 1–2

7 сарын 5, бямба

Бэлэн бай (Мат. 24:44).

Бурхны Үг тэвчээр, өрөвч сэтгэл, хайрыг хөгжүүлэхийг уриалдаг. Лук 21:19-д «Эцэс хүртэл тэвчвэл амиа аварна» гэж байдаг. Мөн «Өрөвч сэтгэлийг ... өмс» гэж Колосай 3:12-т бичжээ. Түүнчлэн 1 Тесалоник 4:9, 10-т «Та нар бие биеэ хэрхэн хайрлахыг Бурхнаар заалгасан. ... Илүү их хайрлахыг уриалж байна» гэж бий. Тэвчээр, өрөвч сэтгэл, хайрыг илэрхийлдэг шавь нарт эдгээр зүйлийг бичсэнээс харахад тэд уг зан чанаруудыг улам их хөгжүүлэх хэрэгтэй байв. Та ч тэгэх учиртай. Христийн эртний дагалдагчид эдгээр зан чанарыг хэрхэн илэрхийлж байсныг бодоорой. Дараа нь тэднийг хэрхэн дуурайхыг, тэгснээр агуу их гамшигт хэрхэн бэлэн байхыг та мэдэж авна. Тэгвэл агуу их гамшиг болоход та тэвчиж чадах бөгөөд үргэлж тэвчээртэй байхаар бат шийднэ. хц23.07 х. 3 д/м 4, 8

7 сарын 6, ням

Тэнд нэгэн их зам харгуй буй болж Ариун Их Зам гэж нэрлэгдэнэ (Ис. 35:8).

Тослогдсон ч бай, «өөр хоньдын» нэг ч бай «Ариун Их Замаасаа» гарах ёсгүй. Энэ замаар явдаг хүн өнөөдөр Еховад үнэнч үйлчилсээр байна, ирээдүйд Хаант төрийн ивээлийг хүртэнэ (Ёох. 10:16). Сая сая эрэгтэй, эмэгтэй хүн болон хүүхэд 1919 оноос хойш бүх хуурамч шашин буюу Агуу Вавилоноос гарч бэлгэдлийн энэ замаар явж эхэлсэн. Эрт үед Ехова Вавилоноос гарах иудейчүүдийн замд тулгарах бүх саадыг арилгасан (Ис. 57:14). Орчин үеийн «Ариун Их Замын» тухай юу хэлж болох вэ? 1919 он хүртэлх олон зууны турш Ехова өөрөөс нь эмээдэг хүмүүсээр Агуу Вавилоноос гарах замыг бэлдүүлсэн (Исаиа 40:3-тай харьцуулаарай). Тэдний ачаар хожим нь чин сэтгэлтэй хүмүүс хуурамч шашнаас гарч Еховагийн ард түмэнтэй нэгдэж, түүнийг шүтэх болсон. хц23.05 х. 15–16 д/м 8–9

7 сарын 7, даваа

ЭЗЭНд баяртайгаар үйлчил. Түүний өмнө баясалтайгаар дуулан ирэгтүн (Дуу. 100:2).

Өөрт нь баяр хөөртэй, сайн дураараа үйлчлээсэй гэж Ехова хүсдэг (2 Кор. 9:7). Тэгэхээр хүсэл төрөөгүй үед ч зорилгоо биелүүлэхийн тулд биеэ дайчлах нь зөв үү? Элч Паулын жишээг ярилцъя. Тэрбээр: «Би ... өөрийгөө зовоож, боолчлон захирдаг» гэж хэлсэн (1 Кор. 9:25–27). Паул Еховагийн хүссэн юмыг хиймээргүй байсан ч өөрийгөө хүчилдэг байв. Өөрийнх нь төлөө хийсэн бүхэнд нь Ехова баярласан уу? Тийм ээ. Ехова хүчин чармайлт гаргасан түүнийг шагнасан (2 Тим. 4:7, 8). Үүнтэй адилаар хүсэл төрөхгүй байсан ч биеэ дайчилдаг хүнийг Ехова хараад баярладаг. Ямар нэг юмыг дандаа дуртайдаа хийдэггүй ч өөрийг нь хайрласандаа хийдгийг маань мэддэг учраас тэрбээр сайшаадаг. Мөн Паулыг ивээсэн шиг хүчин чармайлт гаргадаг биднийг ч ивээнэ (Дуу. 126:5). Еховагийн ивээлийг мэдрэхлээрээ хийх хүсэл ч төрж эхэлдэг. хц23.05 х. 29 д/м 9–10

7 сарын 8, мягмар

Еховагийн өдөр ир[нэ] (1 Тес. 5:2).

Элч Паул Еховагийн өдрийг даван гарч чадахгүй хүнийг унтаж буй хүнтэй зүйрлэсэн. Тэд эргэн тойрондоо юу болж байгааг, бас цаг хэр хурдан өнгөрч байгааг ч мэдэрдэггүй. Тиймээс ямар нэг чухал явдлыг анзаардаггүй, хариу үйлдэл ч үзүүлдэггүй. Өнөөгийн ихэнх хүн унтаж буй хүнтэй адил юм (Ром 11:8). «Эцсийн өдрүүд» аль хэдийн эхэлсэн гэдгийг болон агуу их гамшиг ойртож буйг харуулах үйл явдлуудыг тэд тоодоггүй (2 Петр 3:3, 4). Гэхдээ сэргэг бай гэсэн зөвлөгөөг дагах нь өдөр өнгөрөх тусам улам чухал болж байгааг бид ойлгодог (1 Тес. 5:6). Түүнчлэн бид саруул ухаантай байх ёстой. Яагаад? Учир нь бид улс төрийн юм уу олон нийтийн асуудалтай хутгалддаггүй. Цаашид Еховагийн өдөр ойртох тусам биднийг аль нэг талд нь оруулах гэсэн дарамт улам бүр ихэснэ. Гэсэн ч бид яах вэ гэж санаа зовохгүй. Саруул ухаантай байж, ухаалаг шийдвэр гаргахад маань Бурхны агуу хүч тусална (Лук 12:11, 12). хц23.06 х.10 д/м 6–7

7 сарын 9, лхагва

Эзэн БУРХАН минь, намайг санан соёрхооч. ... надад хүчийг өгөөч (Шүү. 16:28).

Самсон гэдэг нэрийг сонсвол таны санаанд юу бууж байна вэ? Маш их хүчтэй хүн байсныг нь санах байх. Энэ нь ч зөв. Харин Самсон буруу шийдвэр гаргасны улмаас гашуун үр дагавар амссан удаа бий. Гэсэн хэдий ч Ехова Самсоны үнэнч үйлчилснийг анхаарсан бөгөөд түүний тухай Библид бичүүлсэн нь биднийг ач тус хүртээсэй гэснийх юм. Ехова сонгосон ард түмэн нь болох израйлчуудад туслуулахаар Самсоноор ер бусын зүйлсийг үйлдүүлсэн. Самсоныг нас барснаас хойш хэдэн зуун жилийн дараа Ехова элч Паулыг агуу хүчээрээ удирдан бат итгэлтэй хүмүүстэй хамт нэрийг нь бичүүлжээ (Евр. 11:32–34). Самсоны жишээ бидэнд урам зориг хайрладаг. Тэрбээр Еховад найддаг байсан бөгөөд хүнд хэцүү үед ч найдахаа болиогүй. Самсоны жишээ бидэнд урам зориг өгдөг бөгөөд сургамжтай. хц23.09 х. 2 д/м 1–2

7 сарын 10, пүрэв

Бурханд ... хүсэлтээ хэлж бай (Флп. 4:6).

Сэтгэл зовоосон асуудлаа Еховад дахин дахин хэлж, шаргуу залбирдаг бол улам тэвчээртэй болно (1 Тес. 5:17). Танд яг одоо хүнд сорилт тулгараагүй байж магад. Гэхдээ та уур хүрэх, сэтгэл хямрах, яах ёстойгоо мэдэхгүй үедээ Еховагийн удирдлага зааврыг байнга хайдаг уу? Иймэрхүү жижиг асуудлаа одоо Еховад хэлж тогтмол залбирдаг бол ирээдүйд илүү хэцүү сорилт тулгарсан үед ч Еховад залбирч тусламжийг нь авна. Мөн Ехова хэзээ, яаж туслахаа мэддэг гэдэгт та итгэлтэй байна (Дуу. 27:1, 3). Одоо тулгарч буй сорилтыг тэвчдэг бол агуу их гамшгийн үеэр илүү их тэвчээртэй байж чадна (Ром 5:3). Ингэж хэлэхийн учир юу вэ? Олон итгэл нэгтэн маань нэг сорилтыг тэвчихлээр дараагийн сорилтыг тэвчих хүчтэй болдгийг ойлгосон. Тэд сорилтыг тэвчсэнээрээ Ехова туслахад хэзээд бэлэн байдагт, бас туслах хүсэлтэй гэдэгт улам бүр итгэдэг болжээ. Ийм бат итгэлтэй болсон болохоор хожим тулгарсан сорилтыг тэвчиж чадсан (Яак. 1:2–4). хц23.07 х. 3 д/м 7–8

7 сарын 11, баасан

Чиний хүссэнээр болъё (Эх. 19:21, ШЕ).

Ехова даруу, өрөвч сэтгэлдээ хөтлөгдөн уян хатан байдаг. Жишээ нь Содом хотын хорон муу хүмүүсийг устгах үед даруу гэдэг нь харагдсан. Тэрбээр зөв шударга хүн Лотод уулархаг нутаг руу зугтахыг тэнгэрийн элчүүдээр хэлүүлжээ. Лот тийшээ явахаас айж, Еховагийн устгах гэж байсан Зоар гэдэг жижиг хот руу зугтахыг зөвшөөрөөч гэж гуйсан. Анх өгсөн зааврыг дага гэж Ехова шаардаж болох л байсан. Гэхдээ Лотын гуйлтыг сонсож Зоар хотыг устгах гэсэн бодлоо өөрчилжээ (Эх. 19:18–22). Хэдэн зууны дараа Ехова Ниневе хотынхонд өрөвч сэтгэлээ илэрхийлсэн. Тэрбээр зөнч Ионаг илгээж, тун удахгүй хотыг хорон муу хүмүүстэй нь устгахаа тунхаглуулсан. Гэхдээ ниневечүүдийг гэмшихэд Ехова өрөвдөөд тэднийг устгаагүй (Иона 3:1, 10; 4:10, 11). хц23.07 х. 21 д/м 5

7 сарын 12, бямба

Тэд ... [Иехоашийг] алжээ. ... [Гэвч] түүнийг хаадын булшнуудад оршуулсангүй (Ш.дэд 24:25).

Иехоашид тохиолдсон явдлаас бид юу мэдэж авах вэ? Тэрбээр гадаслаж тогтоосон, үндэс муутай мод мэт байв. Гадсыг нь сугалбал салхинд цохиулж унадагтай адил өөрийг нь түшиж тулж байсан Иехоиадаг нас барахад Иехоаш тэрслэгчдийн үгэнд орж Еховад үнэнч бус болсон. Тэгэхээр Бурханд дуулгавартай байхад зөвхөн бусдын үлгэр дуурайл хангалттай биш байх нь. Бурхантай дотно байхын тулд тогтмол бие даан судалж, эргэцүүлэн бодож, залбирснаар Бурхнаа улам бүр хайрлаж, хүндэлдэг болно (Иер. 17:7, 8; Кол. 2:6, 7). Ехова биднээс их юм шаарддаггүй. Юу шаарддагийг нь Номлогчийн үгс 12:13-т «Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна» гэж бичжээ. Бид Еховагаас эмээдэг бол ирээдүйд ямар ч сорилт тулгарсан Еховад үнэнч байж чадна. Еховатай тогтоосон харьцааг маань бусниулах юу ч тохиолдсон бууж өгөхгүй! хц23.06 х. 19 д/м 17–19

7 сарын 13, ням

Би бүх юмыг шинээр хийж байна! (Илч. 21:5).

Бурхны баталгаа нь «Сэнтийд залрагч Нэгэн ... хэмээгээд» гэсэн үгээр эхэлдэг (Илч. 21:5а). Энэ нь Ехова өөрөө ярьсныг «Илчлэл» номд тэмдэглэсэн 3-хан тохиолдлын нэг юм. Тэгэхлээр хүчирхэг тэнгэрийн элч ч биш, амилсан Есүс ч биш, Ехова өөрөө ярьж баталгаа өгсөн! Тиймээс цааш хэлэх үгэнд нь бат итгэж болно. Яагаад? Учир нь Ехова «худал хэлдэггүй» (Тит 1:2). Тийм ээ, Илчлэл 21:5, 6-д хэлсэн үг нь баттай биелнэ. Тэнд Бурхан: «Би бүх юмыг шинээр хийж байна!» гэж хэлсэн. Ехова ирээдүйд бүх юмыг шинэчилнэ. Гэхдээ түүний амлалт баттай биелдэг учраас аль хэдийн шинэчилж эхэлснээр бичжээ (Ис. 46:10). хц23.11 х. 3–4 д/м 7–8

7 сарын 14, даваа

Петр гадагш гарч, ихэд харамсан цурхиран уйлав (Мат. 26:75).

Элч Петр сул талтайгаа тэмцэх шаардлагатай байв. Хэдэн жишээг авч үзье. Есүс Библийн зөгнөлийн дагуу зовж тарчлан амиа алдана гэж хэлэхэд Петр түүнийг зэмлэдэг (Марк 8:31–33). Петр болон бусад элч нар хэн нь агуу болох талаар удаа дараа маргалддаг (Марк 9:33, 34). Бас Есүсийг нас барахын өмнөх шөнө түргэн зан гарган тахилчийн боолын чихийг цавчжээ (Ёох. 18:10). Яг тэр шөнө Петр айснаасаа болж Есүсийг мэддэг гэдгээ 3 удаа үгүйсгэсэн (Марк 14:66–72). Тэгээд цурхиран уйлдаг. Есүс сэтгэлээр унасан элчээ зөнд нь хаяагүй. Амилсныхаа дараа өөрийг нь хайрладгаа дахин батлах боломжийг Петрт өгсөн. Есүс хоньдыг нь даруухнаар хариулахыг зөвлөжээ (Ёох. 21:15–17). Петр ч хэлснийг нь хийхэд бэлэн байсан. Тэрбээр Иерусалимд Тавь дахь өдрийн баяраар анхны агуу хүчээр тослогдсон хүмүүсийн дунд байсан. хц23.09 х. 22 д/м 6–7

7 сарын 15, мягмар

Хургануудыг минь хариул (Ёох. 21:16).

Элч Петр: «Бурхны сүргийг хариул» гэж ахлагчдад уриалжээ (1 Петр 5:1–4). Ахлагч та нар ах дүүстээ хайртай, тэднийгээ анхаарч халамжлах хүсэлтэйг бид мэддэг. Гэсэн ч заримдаа их завгүйгээсээ эсвэл их ядарснаасаа болж энэ даалгавраа биелүүлж чадахгүй мэт санагдаж магадгүй. Тэгвэл яах вэ? Санаа зовж байгаа зүйлийнхээ талаар Еховад сэтгэлээ уудлан залбираарай. Петр: «Үйлчлэх чадвартай нь Бурхны өгдөг хүчээр үйлчил» гэсэн (1 Петр 4:11). Итгэл нэгтнүүдэд тань тулгарсан асуудал одоогийн энэ тогтолцоонд бүрэн шийдвэрлэгдэхгүй байж болох юм. Гэхдээ «ахлах хоньчин» Есүс Христ хэнээс ч илүүгээр тэдэнд тусалж чадахыг санаарай. Тэрбээр одоо ч, шинэ ертөнцөд ч тусална. Бурхан ахлагчдаас ах дүүсээ хайрлан тэдэндээ анхаарал халамж тавьж, «сүрэгтээ үлгэр дуурайл» болоосой л гэж хүсдэг. хц23.09 х. 29–30 д/м 13–14

7 сарын 16, лхагва

Мэргэдийн бодол хоосон гэдгийг Ехова мэддэг (1 Кор. 3:20).

Бид хүний үзэл бодлын нөлөөнд автахаас зайлсхийх хэрэгтэй. Аливаа юманд хүний үзэл бодлоор хандвал Еховаг болон түүний хэм хэмжээг анхаарахаа болино (1 Кор. 3:19). «Хүний мэргэн ухаан» махан биеийн хүслийг өөгшүүлдэг. Пергам, Туатэр хотын Христийн зарим дагалдагч шүтээн шүтдэг, садарлан завхайрдаг хүмүүсийн нөлөөнд автсан байв. Садар самуун явдлыг нүдээ аниад өнгөрөөдөг тэднийг Есүс хатуу зэмлэсэн (Илч. 2:14, 20). Өнөөдөр бид буруу үзэл бодолтой болгох гэсэн дарамттай тулгардаг. Гэр бүлийн гишүүд, эргэн тойрны хүмүүс Еховагийн хуулийг хэт хатуу гэж бодуулахыг, бас хуулийг нь зөрчүүлэхийг оролдож магадгүй. Жишээ нь тэд хүслээ дагах нь буруу биш, Библид байдаг ёс суртахууны хэм хэмжээ хоцрогдсон гэж ярьж болох юм. Заримдаа Еховагийн өгдөг удирдлага зааврыг хангалтгүй гэж бодож магадгүй. Тэгээд бүр «Ариун Сударт бичсэнийг л баримтлал[гүй]» нарийн ширийн дүрэм журам гаргамаар санагдаж болох юм (1 Кор. 4:6). хц23.07 х. 16 д/м 10–11

7 сарын 17, пүрэв

Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг. Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг (Сур. 17:17).

Есүсийн ээж Мариад зоригтой байх хэрэгтэй болсон. Тэнгэрийн элч Габриелаас хэцүү даалгавар аваад түүнд ямар санагдсаныг төсөөл дөө. Гэрлээгүй мөртлөө жирэмсэлж, хүүхэд өсгөж үзээгүй мөртлөө ирээдүйд Мессиа болох хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх болжээ. Бас тэрбээр бэлгийн харьцаанд орж үзээгүй ч яагаад жирэмсэлснээ Иосефт хэлэх хэрэгтэй болсон. Үнэхээр амаргүй байжээ (Лук 1:26–33). Мариа хэрхэн зоригтой болсон бэ? Бусдаас тусламж эрсэн. Жишээ нь даалгаврынхаа тухай Габриелаас лавлан асуусан (Лук 1:34). Дараахан нь Иудагийн «уулархаг нутгийг» туулж Елизабет гэдэг хамаатныдаа очив. Елизабет Мариаг магтан, Еховагийн агуу хүчээр удирдуулан хэвлий дэх үрийнх нь тухай урам сэргээм зөгнөлийг хэлжээ (Лук 1:39–45). Тэгэхэд Мариа, Ехова «хүчит мутраараа энэ бүхнийг хийдэг» гэв (Лук 1:46–51). Ехова ийнхүү Габриел Елизабет хоёроор Мариаг зоригжуулсан. хц23.10 х. 14–15 д/м 10–12

7 сарын 18, баасан

Биднийг Бурхан Эцэгтээ үйлчлүүлэхээр хаан, тахилч болгосон (Илч. 1:6).

Христийн тодорхой тооны дагалдагчид агуу хүчээр тослогдсон бөгөөд Бурхантай онцгой дотно харьцаатай. Тэдгээр 144 000 хүн тэнгэрт Есүстэй хамт тахилчаар үйлчилнэ (Илч. 14:1). Дэлхий дээр байхад нь тэднийг Бурхан агуу хүчээрээ хүүхдүүдээ болгон үрчилж авсныг асрын Ариун газар бэлгэддэг (Ром 8:15–17). Ариунаас ариун газар нь Еховагийн орших тэнгэрийг бэлгэддэг. Есүс махан биетэй байхдаа тэнгэрт гарч бэлгэдлийн сүмийн агуу тэргүүн тахилч болох боломжгүй байсан. Түүний махан биеийг «хөшиг» бэлгэддэг. Есүс бүх хүн төрөлхтний төлөө амь биеэ золиосолсноор тослогдсон бүх дагалдагчдадаа тэнгэрт гарах замыг нээж өгсөн. Тэд ч тэнгэрийн шагналаа хүртэхийн тулд махан бус, тэнгэрийн биетэй болох учиртай (Евр. 10:19, 20; 1 Кор. 15:50). хц23.10 х. 28 д/м 13

7 сарын 19, бямба

Хэрэв би Гидеон[ы] ... талаар яривал цаг хүрэлцэхгүй (Евр. 11:32).

Ефраимчууд Гидеоныг шүүмжлэхэд төгс бус гэдгээ сайн ойлгодог байсан тэрбээр эвтэйхэн харьцсан (Шүү. 8:1–3). Огт уурлаагүй. Харин тэднийг гомдоллоход тайван сонсож, ая эвийг нь олж хурцадмал байдлыг намжаасан. Ухаалаг ахлагчид шүүмжлэлийг анхааралтай сонсож, эв эеийг сахиж Гидеоныг дуурайдаг (Яак. 3:13). Ийнхүү хурлынхаа амар тайванд хувь нэмрээ оруулдаг. Мидианы савраас аварлаа гэж хүмүүс Гидеоныг магтахад анхаарлыг нь Ехова руу хандуулсан (Шүү. 8:22, 23). Томилогдсон эрчүүд Гидеоныг хэрхэн дуурайх вэ? Хийж амжуулсан бүхнийхээ төлөө Еховаг магтаарай (1 Кор. 4:6, 7). Хэрвээ ахлагчийг заах чадвартай гэж магтвал заавар сургамжийн эх булаг болдог Бурхны Үгэнд анхаарлыг нь хандуулах юм уу Еховагийн байгууллагын сургалтыг онцлон дурдаж болох юм. Ахлагчид өөр лүүгээ хэтэрхий их анхаарал хандуулж байгаа эсэхээ үе үе шалгах нь зүйтэй. хц23.06 х. 4 д/м 7–8

7 сарын 20, ням

Миний бодол санаанууд бол та нарын бодол санаа биш (Ис. 55:8).

Хэрэв бид гуйснаа аваагүй бол өөрөөсөө дараах асуултыг асуугаарай. «Би зөв юм гуйж байна уу?» Ер нь бид өөрсдөдөө юу хамгийн сайн болохыг мэддэг гэж боддог. Гэхдээ үнэн хэрэгтээ тийм биш байх нь бий. Тиймээс залбирахдаа зөв юм гуйгаагүй байж болох юм. Эсвэл зарим гуйлт маань Еховагийн хүсэлтэй нийцээгүй байж мэднэ (1 Ёох. 5:14). Жишээ нь нэг эцэг эх хүүхдээ үнэний замаас гаргахгүй байхыг Еховагаас гуйсан. Энэ нь зөв гуйлт шиг санагдана. Гэхдээ Ехова хэнийг ч хүчилж өөртөө үйлчлүүлэхгүй. Биднийг ч, хүүхдүүдийг маань ч өөрсдөө хүсээд үйлчлээсэй гэдэг (Д.хууль 10:12, 13; 30:19, 20). Тиймээс хүүхэд нь Еховаг хайрлаж, анд найз нь болоод чин сэтгэлээсээ өөрт нь үйлчлэхэд туслахыг гуйх нь зүйтэй (Сур. 22:6; Эф. 6:4). хц23.11 х. 21 д/м 5; х. 23 д/м 12

7 сарын 21, даваа

Бие биеэ тайвшруулж байгаарай (1 Тес. 4:18).

Бусдыг тайвшруулах нь хайраа илэрхийлэх чухал арга гэж яагаад хэлж болох вэ? Библийн нэгэн судлаачийн бичсэнээр, Паулын ашигласан «тайвшруулах» гэдэг үг нь «хүнд хэцүү сорилтод орсон хүнийг урамшуулахын тулд дэргэд нь байх» гэсэн утгатай. Тиймээс зовж яваа итгэл нэгтнээ тайвшруулбал тэрбээр өндийн босож амийн замаар тууштай явж чадна. Та ах дүүдээ сэтгэлийн дэм өгөх болгонд тэднийгээ хайрладгаа мэдрүүлнэ (2 Кор. 7:6, 7, 13). Өрөвдөх тайвшруулах хоёр хоорондоо нягт холбоотой. Яагаад? Өрөвч сэтгэлтэй хүн зовлонд унасан нэгнийг тайвшруулж, зовлонг нь нимгэлэхийг хүсдэг. Тиймээс эхлээд өөрийн эрхгүй өрөвдөж, тэгээд тайвшруулдаг. Ехова биднийг хэрхэн өрөвддөг, тайвшруулдаг нь хоорондоо ямар холбоотойг Паул тайлбарласан. Тэрбээр Еховаг «энэрч өршөөдөг Эцэг, ямар ч үед тайвшруулдаг Бурхан» гэжээ (2 Кор. 1:3). хц23.11 х. 9–10 д/м 8–10

7 сарын 22, мягмар

Зовлон эдэлдэг ч баярладаг (Ром 5:3).

Христийн дагалдагч бүр зовлон үзэх нь тодорхой. Элч Паулын жишээг бодъё. Тэрбээр Тесалоник дахь ах дүүстээ «Бид бүгдээрээ зовно гэдгийг хамт байхдаа ярьдаг байсан. Тэгэхээр та нарын мэддэг юм болсон хэрэг» гэж хэлсэн (1 Тес. 3:4). Бас Коринт дахь хурлынханд «Ах дүү нар аа, ... бид ямар их зовсноо та нарт хэлье. ... амьд үлдэх эсэхээ ч мэдэхгүй байлаа» гэж бичжээ (2 Кор. 1:8; 11:23–27). Өнөөдөр ч Христийн дагалдагчид янз бүрээр зовдог (2 Тим. 3:12). Та ч Есүст итгэж, дагалдагч нь болсноос болж найз нөхөд, гэр бүлийнхэн болон хамаатан садан тань танд харгис ширүүн хандсан байж ч магадгүй. Үнэнч шударга байсныхаа төлөө ажлынхандаа хавчигдаж байсан уу? (Евр. 13:18). Найдварынхаа талаар дэлгэрүүлээд засгийн газрын эсэргүүцэлтэй тулгарч байсан уу? Бид ямар ч зовлон амссан Паулын хэлснээр баярлах учиртай. хц23.12 х. 10–11 д/м 9–10

7 сарын 23, лхагва

Та хоёр надад их гай авчирлаа (Эх. 34:30, ШЕ).

Иаков олон бэрхшээлийг тэвчээртэйгээр даван туулсан. Түүний хоёр хүү Симеон Леви нар Еховагийн болон гэр бүлийнхээ нэр төрийг гутаах юм хийсэн. Бас түүний хайртай эхнэр Рахел 2 дахь хүүгээ төрүүлэхдээ нас бардаг. Түүнчлэн өлсгөлөнгийн улмаас Иаков өтөл насандаа Египетийн нутаг руу нүүхээс өөр аргагүй болдог (Эх. 35:16–19; 37:28; 45:9–11, 28). Ийнхүү янз бүрийн бэрхшээл учирсан ч Иаков Еховад найдаж амлалтад нь итгэсээр байсан. Ехова ч түүнийг сайшааж байгаагаа мэдрүүлдэг байв. Жишээ нь, Иаковыг ивээж, эд хөрөнгийг нь арвижуулсан. Нас барсан гэж бодож явсан хүү Иосефтойгоо Иаков олон жилийн дараа уулзаад Бурханд хэчнээн их талархсан бол оо! Тэрбээр түүнтэй дотно байсныхаа ачаар ийм бэрхшээлийг давж чадсан (Эх. 30:43; 32:9, 10; 46:28–30). Бид ч Еховатай дотно байвал гэнэт учирсан бэрхшээлийг давж чадна. хц23.04 х. 15 д/м 6–7

7 сарын 24, пүрэв

ЭЗЭН бол миний хоньчин, надад дутах зүйл нэг ч үгүй (Дуу. 23:1).

23-р дуулалд Давид Еховагийн хайр, анхаарал халамжид итгэдгээ илэрхийлжээ. Түүнтэй маш дотно харьцаатайгаа дүрсэлж, Хоньчноо гэсэн. Мөн Еховагаар удирдуулан аюулгүй байгаагаа мэдэрч, түүнд бүрэн найдсан. Ехова насан туршид нь хайрлахыг мэдэж байв. Яагаад ийм итгэлтэй байсан бэ? Ехова хэрэгтэй бүхнээр нь хангасан учраас Давид хайр халамжийг нь мэдэрдэг байв. Бас Еховатай дотносож, сайшаалыг нь хүртдэг байсан. Тиймээс ирээдүйд юу ч тохиолдсон, цаашдаа ч Ехова хэрэгтэй бүхнээр нь хангана гэдэгт итгэлтэй байлаа. Ехова өөрийг нь анхаарч халамжилна гэдэгт итгэсэн учраас санаа зовохоос илүүтэйгээр аз жаргалтай, сэтгэл хангалуун байсан (Дуу. 16:11). хц24.01 х. 29 д/м 12–13

7 сарын 25, баасан

Энэ тогтолцооны төгсгөлийн үеийг дуустал би та нартай үргэлж хамт байх болно (Мат. 28:20).

Еховагийн ард түмэн Дэлхийн ІІ дайнаас хойш олон улс оронд тайван, чөлөөтэй дэлгэрүүлж байгаа билээ. Үүний дүнд Еховаг мэддэг хүн улам олон болж, сайн мэдээ дэлгэрүүлэх ажил улам бүр өргөжиж байна. Өнөөдөр ч Удирдах Зөвлөлийн гишүүд Христээр удирдуулдаг. Тэд ах дүүстээ удирдлага заавар өгөхдөө Бурхан болон Христийн үзэл бодолд нийцүүлдэг. Тэр зааврыг дүүрэг хариуцагчид болон ахлагчид хурлуудад дамжуулдаг. Тослогдсон ахлагчид, өргөн утгаараа хурлын бүх ахлагч Христийн «баруун гарт» бий (Илч. 2:1). Тэд төгс бус, алдаа гаргадаг нь мэдээж. Мосе, Иошуа, элч нар ч заримдаа алддаг байсан (Тоол. 20:12; Иош. 9:14, 15; Ром 3:23). Гэхдээ Христ итгэмжит боол, томилогдсон ахлагчдыг анхааран удирддаг бөгөөд цаашид ч удирдана. Тиймээс тэдний удирдлага зааварт итгэх бүрэн үндэстэй. хц24.02 х. 23–24 д/м 13–14

7 сарын 26, бямба

Хайрт хүүхдүүдийнх нь хувьд та нар Бурхныг дуурайж яваарай (Эф. 5:1).

Еховаг хэр их хайрлаж, түүнд талархдагаа хэлдэг бол тэрбээр баярлана. Бид дэлгэрүүлэхдээ хүмүүсийг Еховатай дотносож, түүнийг халамжит Эцгээ болгоход нь тусална гэсэн гол зорилгоо үргэлж санаж явдаг (Яак. 4:8). Тиймээс Еховагийн хайр, шударга зан, мэргэн ухаан, хүч болон өөр зан чанарынх нь тухай Библид юу гэж байдгийг хүмүүст баяртайгаар мэдүүлдэг. Ийнхүү дэлгэрүүлэхээс гадна чадах бүхнээ хийн Еховаг дуурайдаг бол түүнийг магтаж, баярлуулна. Ингэдэг бол бид бузар муу энэ ертөнцийнхнөөс ялгарна. Ялгардгийг маань анзаарсан хүмүүс шалтгааныг нь мэдэхийг хүсэж магадгүй (Мат. 5:14–16). Тэдэнтэй ярих боломж олдсон үедээ яагаад гэдгийг тайлбарлаж болох юм. Үүний дүнд чин сэтгэлтэй хүмүүс Бурхантай дотносдог. Тэгэхээр дэлгэрүүлэхдээ ч, бусад үед ч Еховаг магтдаг бол зүрхийг нь баярлуулна (1 Тим. 2:3, 4). хц24.02 х. 10 д/м 7

7 сарын 27, ням

Бусдыг урамшуулан зоригжуулж ч чадна, ... зэмлэж ч чадна (Тит 1:9).

Төлөвшсөн дагалдагч болохын тулд амьдралд хэрэгтэй ур чадвар эзэмших шаардлагатай. Ингэвэл хуралд үүрэг даалгавар биелүүлж, өөрийн болон гэр бүлийнхнийхээ хэрэгцээг хангах ажилтай болж, бусадтай сайхан харилцаатай байна. Жишээ нь сайн уншиж, бичиж сураарай. Бурхны Үгийг өдөр бүр уншиж, эргэцүүлэн бодох цаг гаргадаг хүн аз жаргалаар бялхаж, амжилттай явдгийг Библид бичсэн байдаг (Дуу. 1:1–3). Библийг өдөр бүр уншдаг бол Еховагийн үзэл бодлыг мэдэж авна. Ингэснээр саруул ухаанаар сэтгэж, Судраас мэдэж авснаа хэрхэн хэрэгжүүлэхээ ойлгоно (Сур. 1:3, 4). Ах дүүст маань Библид үндэслэсэн заавар, зөвлөгөө өгдөг чадварлаг эрчүүд хэрэгтэй. Хэрэв та нар сайн уншиж, бичдэг бол цуглаан дээр итгэл батжуулам хариулт өгч, илтгэл бэлдэж чадна. Бас гол санааг тэмдэглэн авах чадвартай болно. Үүний ачаар та нарын итгэл батжиж, бусдыгаа ч урамшуулна. хц23.12 х. 26–27 д/м 9–11

7 сарын 28, даваа

Та нарын талд байдаг нэгэн ертөнцийн талд байдаг нэгнээс агуу юм (1 Ёох. 4:4).

Та айсан үедээ, ирээдүйд Сатан байхгүй болоход Ехова юу хийх талаар эргэцүүлэн бодоорой. 2014 оны бүсийн чуулганы үзүүлбэрт нэг аав гэрийнхэнтэйгээ Диваажинд ямар байхыг зөгнөн 2 Тимот 3:1–5-д бичсэнийг өөрчлөн ийн хэлжээ. «Шинэ ертөнц болоход хамгийн аз жаргалтай цаг ирнэ. Учир нь хүмүүс нэг нэгнээ хайрладаг, үнэнийг хайрладаг, хэр чадлаа мэддэг, даруу, Бурхныг алдаршуулдаг, эцэг эхдээ дуулгавартай, талархдаг, үнэнч, гэр бүлийнхнээ чин сэтгэлээсээ хайрладаг, найрсаг, бусдын тухай дандаа сайнаар ярьдаг, биеэ хянадаг, дөлгөөн, сайныг хайрлагч, итгэмжит, уян хатан, бардамнадаггүй, зугаацаж цэнгэхээс илүү Бурхнаа хайрлахыг боддог сүсэг бишрэлтэй бөгөөд түүнийхээ дагуу амьдардаг болно. Ийм хүмүүстэй дотно бай». Та гэр бүлийнхэн юм уу итгэл нэгтнүүдтэйгээ шинэ ертөнцөд амьдрал ямар байх талаар ярилцдаг уу? хц24.01 х. 6 д/м 13–14

7 сарын 29, мягмар

Чи бол миний таалан соёрхдог, хайрт Хүү минь билээ (Лук 3:22).

Ехова ард түмнээ бүхэлд нь таалдгийг мэдэх нь үнэхээр сэтгэл тайвширмаар! Библид «ЭЗЭН Өөрийн хүмүүсээр бахддаг» гэж байдаг (Дуу. 149:4). Гэхдээ зарим хүн сэтгэлээр унахлаараа «Ехова намайг таалдаг юм болов уу?» гэж бодоход хүрдэг. Библид гардаг үнэнч олон үйлчлэгч Ехова өөрийг нь таалдаг гэдэгт эргэлзэж байжээ (1 Сам. 1:6–10; Иов 29:2, 4; Дуу. 51:11). Хүмүүс төгс бус ч Еховагийн тааллыг хүртэх боломжтойг бас Библид бичсэн байдаг. Хэрхэн тааллыг нь хүртэх вэ? Есүс Христэд итгэж, баптисм хүртэх шаардлагатай (Ёох. 3:16). Ийнхүү бид нүглээ гэмшиж, Бурхны хүслийг биелүүлнэ гэж амласнаа олон нийтэд харуулдаг (Үйлс 2:38; 3:19). Өөртэй нь улам дотносохын тулд эдгээр алхмыг хийхэд Ехова баярладаг. Өөрийгөө зориулсан тангаргийнхаа дагуу амьдрахын тулд чадах бүхнээ хийдэг хүнийг Ехова таалж, дотнын андаа гэж үзнэ (Дуу. 25:14). хц24.03 х. 26 д/м 1–2

7 сарын 30, лхагва

Бид үзсэн сонссоноо ярихгүй байж чадахгүй (Үйлс 4:20).

Эрх мэдэлтнүүд дэлгэрүүлэхээ боль гэсэн шаардлага тавивал бид Есүсийн шавь нарыг дуурайж дэлгэрүүлсээр байх хэрэгтэй. Сайтар дэлгэрүүлэхэд маань Ехова тусална гэдэгт бат итгэдэг. Тиймээс эр зориг, мэргэн ухаан гуйж залбираарай. Зовлон бэрхшээлээ тэвчихийг Еховагаас гуйгаарай. Өвчин тусах, сэтгэл санаа хямрах, хайртай хүнээ алдах, гэр бүлд нь бэрхшээл тулгарах, хавчигдах зэрэг янз янзын зовлон амсдаг хүн бидний дунд олон бий. Мөн цар тахал, дайн дажин зэргээс болж улам бүр зовж шаналдаг. Тийм үед Еховад сэтгэлээ уудлаарай. Ямар санагдаж байгаагаа дотнын анддаа ярьдаг шигээ яриарай. Ехова гуйсныг тань «биелүүлж өгнө» гэдэгт итгээрэй (Дуу. 37:3, 5). Тасралтгүй залбирах нь «зовлон зүдгүүр тохиоход тэвчээртэй байхад» тус болдог (Ром 12:12). Үйлчлэгчдэд нь ямар зовлон учирч байгааг Ехова мэддэг бөгөөд «тэдний хашхирахыг сонсдог» (Дуу. 145:18, 19). хц23.05 х. 5–6 д/м 12–15

7 сарын 31, пүрэв

Эзний таалалд юу нийцдэгийг магадалж бай (Эф. 5:10).

Бид чухал шийдвэр гаргахдаа «Ехова юу хүсдэгийг» мэдэж аваад түүнийхээ дагуу үйлдэх хэрэгтэй (Эф. 5:17). Нөхцөл байдалд маань тохирсон Библийн зарчмыг хайж олбол Бурхны үзэл бодлыг мэдэж авна. Тэгээд тэр зарчмуудаа хэрэгжүүлбэл зөв шийдвэр гаргаж чадна. «Хорон муу» дайсан Сатан биднийг энэ ертөнцийн үйл хэрэгт завгүй байлгаж, Бурханд үйлчлэх боломжгүй болгохыг зорьдог (1 Ёох. 5:19). Христийн дагалдагч хүн ч эд зүйл, мэдлэг боловсрол, ажил мэргэжлийг Бурханд үйлчлэхээс илүү чухалд үзэх нь бий. Хэрэв ингэвэл энэ ертөнцийнхний үзэл бодлын нөлөөнд автаж байгаа хэрэг юм. Тэдгээрийг анхаарах нь мэдээж буруу биш ч, амьдралынхаа эн тэргүүнд тавих ёсгүй. хц24.03 х. 24 д/м 16–17

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах