Гарчиг
2017 ОНЫ 5 САРЫН 29—6 САРЫН 4
Та Еховад хэдэн тангараг өргөсөн бэ? Тангаргаа биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байна уу? Еховад өөрийгөө зориулсныхаа дагуу амьдарч байна уу? Гэрлэлтийн тангаргаа биелүүлж байна уу? Энэ өгүүллээр Иефта Ханна нарын үзүүлсэн сайхан жишээг ярилцъя. Тэд амласнаа биелүүлэх талаар үлгэр дуурайл болдог.
2017 ОНЫ 6 САРЫН 5–11
9 Бурхны Хаанчлал ирэхэд юу байхгүй болох вэ?
Ехова диваажинд юуг бий болгохыг бид байнга боддог. Харин энэ өгүүллээр, биднийг амар тайван, аз жаргалтай амьдруулахын тулд юуг арилгахыг авч үзнэ. Хариуг нь мэдэж авбал итгэл бэхжихээс гадна бэрхшээлийг сөрөх сэтгэлийн тэнхээтэй болно.
14 НАМТАР—Христийн цэрэг байхаар шийдсэн нь
2017 ОНЫ 6 САРЫН 12–18
18 «Газар дэлхийн Шүүгч» хэзээд шударга ёсыг баримталдаг
2017 ОНЫ 6 САРЫН 19–25
23 Та шударга Бурхан Еховаг дуурайдаг уу?
Шударга бус явдлын золиос болсон мэт санагдахад эсвэл шударга бус явдал гарч байгааг мэдсэн үед бидний итгэл, даруу зан, үнэнч байдал соригддог. Библид гардаг гурван хүний жишээг энэ хоёр өгүүллээр авч үзнэ. Еховаг дуурайн шударга байхад тэдгээр жишээ тус болно.
2017 ОНЫ 6 САРЫН 26—7 САРЫН 2
28 «Сайн дураараа зүтгэлээ харуулж» Еховаг алдаршуулъя
Ехова хэнээр ч, юугаар ч дутдаггүй. Гэхдээ биднийг хэмжээгүй эрх мэдлийг нь дэмжихийн тулд чадах бүхнээ хийж байгааг маань хараад баярладаг. Удирдлага зааврыг нь дагаж, сайн дураараа үйлчилдэг хүнийг Ехова өндөр үнэлдэг. Үүнийг «Шүүгчид» номны 4, 5-р бүлгээс мэдэж болно.