Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн19 №. 2 х. 4-5
  • Байгалийн гамшигт өртөхөд

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Байгалийн гамшигт өртөхөд
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2019
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • БИБЛИЙН ҮНЭН ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛДЭГ
  • Та бэлтгэлтэй байна уу?
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2020
  • Сэтгэлийн зовлонгоо Еховад үүрүүл
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
  • Сэтгэлийн зовнилоо тэвчихийн тулд яах вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
  • Зовлонг тэвчихэд нь ах дүүстээ туслаарай
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2019
хцн19 №. 2 х. 4-5
Эвдэрч нурсан барилгын нуранги дунд сууж буй хоёр эрэгтэй

Байгалийн гамшигт өртөхөд

«Хөрсний нуралт, үер болж манай хамаг юм сүйдсэн. Бид цөхөрч гүйцээд байв»​—Сьерра Леонд амьдардаг Эндрью

«Хар салхи дэгдсэний дараа гэртээ иртэл юу ч үгүй хоосон болчихсон байлаа. Хэлэх ч үг олдохгүй байсан. Охин маань сөхөрч суугаад уйлж гарсан»​—Виржиний арлуудад амьдардаг Дэйвид

ХЭРЭВ ТА байгалийн гамшигт нэрвэгдэж байсан бол тийм зовлон үзсэн хүмүүсийг ойлгох байх. Тийм үед хүн цочролд орж, бүх юм нь утгагүй санагдаж, яах учраа олохоо байдаг. Бас сэтгэл зовнин хар дарж зүүдэлдэг. Гамшгаас амь гарлаа ч найдвар тасарч, туйлдсан хүмүүс цаашид амьдрах итгэл зориггүй болдог.

Байгалийн гамшигт өртөж амьдрал нь орвонгоороо эргэхэд хэнд ч давахын аргагүй хэцүү санагдах байх. Тэр байтугай, амьдрах хүсэлгүй болж ч мэднэ. Гэхдээ Библид, амьдралд сөхрөлгүй ирээдүйн сайхан найдвар өвөрлөж явах боломж байдаг тухай бичсэн.

БИБЛИЙН ҮНЭН ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛДЭГ

«Хэргийн төгсгөл нь эхлэлээсээ чухал аж» гэж Номлогчийн үгс 7:8-д байдаг. Байгалийн гамшиг болсны дараа, өндийн босох тэнхэлгүй болсон мэт санагдаж магадгүй. Амьдралаа эргээд төвхнүүлэхэд ихээхэн хүч шаардагдана.

«Уйлах, орилох дуу цаашид сонсогдохгүй» болох цаг ирнэ гэж Библид зөгнөсөн байдаг (Исаиа 65:19). Бурхны Хаант төр дэлхийг диваажин болгоход энэ зөгнөл биелнэ (Дуулал 37:11, 29). Байгалийн гамшиг дахиж хэзээ ч болохгүй. Төгс хүчит Бурхан: «Урьдын юмс санагдахгүй, бодол санаанд ч үл бууна» гэж амласан учраас гамшигт өртсөн таагүй дурсамж мартагдаж, бие болон сэтгэлийн шарх үүрд анина (Исаиа 65:17).

Бүтээгч маань Хаант төрийнхөө удирдлага доор амар тайван амьдруулна гэсэн «ирээдүй ба найдварыг өгөхөөр» төлөвлөдөг гээд төсөөлөөд үз дээ (Иеремиа 29:11). Библид байдаг энэ үнэнийг мэдвэл та амьдрах урам зориг бага ч атугай олох болов уу. Эхний өгүүлэлд гарсан Сэлли: «Бурхны Хаант төр бидний төлөө хэчнээн сайхан зүйл хийхийг санахлаар өнгөрснийг биш, одоо яах хэрэгтэйгээ анхаардаг» хэмээн ярьсан юм.

Удахгүй Бурхны Хаант төр хүн төрөлхтний төлөө юу хийх тухай мэдэж авч болохгүй нь юу билээ? Тийм мэдлэгийн ачаар та гамшиг зовлонд өртсөн ч сайхан ирээдүйг хүлээн урам зоригтой амьдарч чадна. Харин одоо гамшгаас үүдэлтэй хор уршгийг давахад тус болох Библийн удирдлага зааврыг мэдэж авах боломж бий. Заримыг нь авч үзье.

Библийн зөвлөгөө

Хангалттай сайн унтаж амар.

«Хоёр гараа дүүргэхээр шаргуу хөдөлмөрлөж, салхины хойноос хөөцөлдсөнөөс нэг л гар дүүрэн сул амарч байсан нь дээр» (Номлогчийн үгс 4:6).

Гэнэтийн юманд цочирдсон хүн сайн унтаж амрахгүй бол бүр хямарч, сэтгэл санаа нь тогтворгүй болдог гэсэн судалгаа байдаг. Тиймээс хангалттай унтаж амрах нь их чухал.

Сэтгэлээ онгойтол ярь.

«Зүрхэн дэх шаналал хүнийг дарамталдаг бол Эелдэг үг түүнийг баярлуулдаг» (Сургаалт үгс 12:25).

Гэрийнхэндээ, юм уу итгэл даах найздаа сэтгэлээ уудлаарай. Тэд таны үгийг чих тавин сонсохоос гадна урмын үг хэлж, тус болох зөвлөгөө өгнө.a

Сайн сайхан ирээдүйн тухай бодоорой.

«Шинэ тэнгэр, шинэ газрыг Бурхан амласан учир бид хүлээж байна. Тэнд шударга ёс үүрд ноёлно» (2 Петр 3:13).

a Сэтгэлийн хямрал удаан үргэлжлэх юм уу, ердийнхөөсөө хэт их шаналаад байвал эмнэлгийн тусламж авах хэрэгтэй байж болох юм.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах