Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн19 №. 2 х. 8-9
  • Хань ижил итгэл эвдэхэд

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Хань ижил итгэл эвдэхэд
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2019
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • БИБЛИЙН ЗӨВЛӨГӨӨ
  • Зовох цагт тайвшрах нь
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2016
  • Библи хүнийг өөрчилдөг
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • 3 Бэрхшээлийг тэвчихэд тусалдаг
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2018
  • Гэр бүлийнхээ төлөө санаа зовдог уу?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2019
хцн19 №. 2 х. 8-9
Залбирч байгаа эмэгтэй

Хань ижил итгэл эвдэхэд

«Нөхөр минь намайг хаяад залуу эмэгтэй рүү явахад амьд явахын хэрэг байна уу даа гэж санагдсан. Би өөрийгөө гаргуунд гаргаж тэр хүний төлөө л явсан шүү дээ. Надад яаж ингэж хандаж чадав аа!»​—Испанид амьдардаг Мариа

«Эхнэр маань нэг л өдөр явчихсан. Биеийн минь нэг тал алга болчихсон юм шиг санагдсан. Хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, зорилго төлөвлөгөө гээд хамтын гэсэн бүхэн хийсэн одсон. Шаналахаа больчихсон юм шиг санагдах үе байсан. Гэхдээ яагаад ч юм, сэтгэлийн шаналал дахиад л сэдэрдэг»​—Испанид амьдардаг Билл

ХАНЬ ИЖИЛ итгэл эвдэх нь гэр бүлийг сүйрүүлдэг. Урвасан нэг нь гэмшихэд зарим нь уучилж харилцаагаа сэргээхийг хичээдэг. Гэр бүл салах ч бай үгүй ч бай, итгэл хөсөрдөж хоцорсон нь асар их шаналдаг. Яавал сэтгэлийн зовлонгоо нимгэлэх вэ?

БИБЛИЙН ЗӨВЛӨГӨӨ

Ханьдаа хууртаж зүрх сэтгэл нь шархалсан гэм буруугүй олон хүн Библийн зөвлөгөөний ачаар тайвширдаг. Бурхан зовлонг нь ойлгож өрөвддөгийг тэд мэдэж авдаг (Малахи 2:13–16).

«Миний дотор санаа зовсон бодлууд олшироход Таны тайтгарлууд миний сэтгэлийг баясгадаг» (Дуулал 94:19).

Билл: «Энэ зүйлийг уншихлаар Ехова яг л өр нимгэн эцэг шиг, шархыг минь зөөлнөөр эдгээж байгаа юм шиг санагдсан» гэж дурссан юм.

«Үнэнч хүнд та үнэнч хандана» (Дуулал 18:25, ШЕ).

Кармен гэдэг эмэгтэйн нөхөр түүнийг хэдэн сар хуурч явжээ. Кармен: «Нөхөр минь надад үнэнч байгаагүй. Гэхдээ Ехова хэзээд үнэнч гэдэгт би итгэдэг. Намайг хэзээ ч ингэж гонсойлгохгүй» гэж хэлжээ.

«Юунд ч бүү санаа зов. Харин хэзээ ямагт Бурханд залбир, Бурхнаас шаргуу гуй, ... хүсэлтээ хэлж бай. Тэгвэл Бурхан хүний ухаанаас давуу амар тайвныг ... та нарт өгч, зүрх сэтгэлийг ... тань хамгаална» (Филиппой 4:6, 7).

«Би энэ зүйлийг дахин дахин уншдаг. Залбирах тусам Бурхан намайг тайван байлгадаг» гэж Саша гэдэг эмэгтэй хэлжээ.

Энэ хүмүүст амьдралд бууж өгөх дээрээ тулсан үе байсан. Гэхдээ тэд Ехова Бурханд итгэж найдан Үгнээс нь хүч тэнхээ олж авч чаджээ. Билл: «Бурханд итгэдэг тулдаа амьдрал минь дахиад утга учиртай болсон. Бүх юм орвонгоороо эргэж, “харанхуйн хөндийгөөр” бэдрэн явсан тэр үед Бурхан намайг түшиж тулж байсан юм» (Дуулал 23:4).

Хэрхэн давдаг вэ?

Сэтгэл тайвшруулам Библийн зүйлийг уншиж эргэцүүлээрэй.

«Би Иов, Дуулал номыг уншдаг. Яг л надад хэлж байна даа гэж бодсон бүх зүйлийн доогуур зурж тэмдэглэдэг. Библийн энэ хэсгийг бичсэн хүмүүс миний л адил сэтгэлийн зовлон эдэлж байжээ» хэмээн Билл хэлсэн юм.

Сайхан хөгжим сонсож тайвшраарай.

«Шөнө нойр хүрэхгүй үедээ хөгжим сонсдог байсан. Сэтгэл тайвшраад сайхан болчихдог байж билээ» гэж Кармен хэлсэн юм. Дэниел: «Би гитар тоглож сурсан. Хөгжим хүнийг тайвшруулдаг юм билээ» гэж хэлжээ.

Бусадтай сэтгэл санаагаа хуваалцаарай.

Дэниел: «Би ер нь барагтай л бол сэтгэлээ нээдэггүй хүн. Надад хэдэн сайн найз бий л дээ. Тэдэнтэйгээ өдөр бүр холбоо барьдаг. Найзуудтайгаа ярьж суух юм уу мессеж бичихлээр сэтгэл хөнгөрдөг. Их нэмэртэй шүү» гэжээ. Саша: «Жинхэнэ өмөг түшиг болсон хүмүүс бол гэрийнхэн маань. Ялангуяа ээж маань намайг ярья гэсэн үед, хийж байгаа юмаа хойш тавиад сонсдог байсан. Бас аав минь их нөмөр нөөлөг болж байсан. Аав намайг аясаар минь байлгасны хүчинд би арай дээрдсэн» гэжээ.

Залбираад л байгаарай.

Кармен: «Би дандаа залбирдаг. Бурхан дэргэд минь байж, намайг сонсож, надад тусалж байгаа юм шиг санагдсан. Хамгийн хүнд үедээ би Бурхантай илүү дотноссон» гэж ярьжээ.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах