3-р сарын 4-ний долоо хоногийн хуваарь
3-Р САРЫН 4-НИЙ ДОЛОО ХОНОГ
79-р дуу, залбирал
□ Библи судлалын цуглаан:
«Миний ном» өгүүллэг 44, 45 (30 мин)
□ Дэлгэрүүлэгчийн сургууль:
Библиэс унших Марк 9—12 (10 мин)
№ 1 Марк 11:19—12:11 (≈4 мин)
№ 2 Нас барсан хүмүүсийг амилуулсан Библийн түүх сэтгэл хөдөлгөдөг («Библийн сургаал» 68.7–70.10) (5 мин)
№ 3 Бурханд өөрийгөө зориулбал жаргалтай амьдарна гэхийн учир (Үйлс 20:35) (5 мин)
□ Үйлчлэх цуглаан:
10 мин: 3-р сард «Харуулын цамхаг» сэтгүүл тараах арга. Хэлэлцүүлэг. Дараах асуултыг авч үзнэ. Урилга тараах кампанит ажлын хугацаанд бямба гаригт сэтгүүл өгөх эсэхээ шийдэхдээ юуг харгалзан үзэх хэрэгтэй вэ? Урилга тараахдаа сэтгүүл өгөхийн тулд юу гэж хэлэх вэ? Асуулт болон Библийн зүйл орсон оршил үгийн жишээг яаж товчхон болгох вэ? Урилга тараахдаа сэтгүүл хэрхэн өгч болохыг үзүүлнэ.
10 мин: «Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь 2013» номоос ач тус хүртэцгээе. Хэлэлцүүлэг. 3, 4-р хуудсан дахь оны уриа, 5-р хуудсан дахь «Товхимлын тухай» гэсэн хэсгийг товч тайлбарлана. Дараа нь өдрийн зүйлийг үзээд ямар ач тус хүртсэнийг сонсогчдоор яриулна. Төгсгөлд нь өдрийн зүйлийг өдөр бүр уншиж байхыг бүх хүнд уриална.
10 мин: Орон нутгийн хэрэгцээ.
119-р дуу, залбирал