Дурсах цуглаанд урих аян 3-р сарын 22-ноос эхэлнэ
Энэ оны Дурсан цуглаанд урих аян 3-р сарын 22-ны бямба гаригт эхэлнэ. Идэвхтэй оролцохыг бүх хүнд уриалж байна. Амралтын өдөр дэлгэрүүлэхдээ тохирно гэж үзвэл тухайн сард тарааж буй сэтгүүлийг бас өгнө. 4-р сарын эхний бямба гаригт Библийн хичээл эхлэхийн оронд урилга тараахыг голлон анхаарна. Харин их сонирхож байгаа хүнтэй тааралдвал Библийн хичээл эхэлж болно. Хэсгийнхээ илүү олон хүнтэй уулзах зорилгоор нийтэд дэлгэрүүлэхдээ урилга тараах нь зүйтэй эсэхийг харгалзан үзэж үйлчлэлийн харгалзагч заавар өгнө. Аяныг эхлэхэд, хамаатан садан, ажлын хамт олон, ангийн хүүхдүүд, давтан уулздаг хүмүүс, танилууд гээд бүх хүнийг урих жагсаалт гаргаж, урилга тараагаарай. Агуу хоёр хайрыг илэрхийлсэн уг явдлыг дурсахад маань олон хүн ирэх болтугай (Иох. 3:16; 15:13).