Дурсах цуглаанд урих кампанит ажил 3-р сарын 1-нээс эхэлнэ
1. Дурсах цуглаанд урих кампанит ажил хэзээ эхлэх вэ? Энэ жил кампанит ажлын хугацааг сунгасны учир юу вэ?
1 Дурсах цуглаанд урих жил бүрийн кампанит ажил 3-р сарын 1-ний баасан гаригт эхэлнэ. Дурсах цуглаан 3-р сарын 26-нд болно. Тэгэхлээр урьд урьдын жилийг бодвол арай их хугацаанд урилга тараана гэсэн үг. Ялангуяа хэсэг олонтой хурлын нутаг дэвсгэрт амьдардаг хүмүүст илүү их урилга тараах боломжтой болно.
2. Хэдэн ширхэг урилга авах, хэсгээр яаж явах тухай ямар журам мөрдөх вэ?
2 Зохион байгуулалттай байх: Урилгаа хэсгээр хэрхэн тараах, хүнгүй айлын хаалганд хавчуулж үлдээх эсэхийн талаар ахлагчид заавар өгнө. Айлаар дэлгэрүүлж дуусахад урилга үлдвэл нийтэд дэлгэрүүлэхдээ тарааж болох юм. Урилгыг хэвлэл олгох хэсэгт юм уу, сэтгүүлийн ширээн дээр дэлгэрүүлэгчдийн тараах тоогоор тавихыг үйлчлэлийн харгалзагч хариуцах ба нэг дор бүгдийг нь гаргаж тавих шаардлагагүй. Дэлгэрүүлэгчид тухайн долоон хоногтоо тараах хэмжээгээр л авах ёстой.
3. Урилга тараахдаа юуг санах ёстой вэ?
3 Юу гэж хэлэх вэ? Оршил үг товчхон байвал аль болох олон хүнтэй уулзаж чадна. 4-р хуудсан дахь оршил үгийн жишээг хэсгийнхээ хүмүүст тохируулан ашиглаарай. Гэрийн эзэн нааштай хүлээн авах юм уу, асуулт асууж байвал ярилцах хэрэгтэй. Кампанит ажлын үеэр бямба гаригт дэлгэрүүлэхдээ тохиромжтой бол бас сэтгүүл тараах нь зүйтэй. 3-р сарын 2-нд Библийн хичээл эхлэхийг биш, урилга тараахыг голлон анхаарна.
4. Кампанит ажилд идэвхтэй оролцох ёстойн учир юу вэ?
4 Дурсах цуглаанд олон хүн ирээсэй гэж бид хүсдэг. Есүс гэж чухам хэн болохыг илтгэлээс мэдэж авна (1 Кор. 11:26). Бас Есүсийн нас барсан нь бидэнд ямар ач тустайг хэлж өгнө (Ром 6:23). Есүсийг дурсан санах нь яагаад чухал болохыг онцолно (Иох. 17:3). Кампанит ажилдаа идэвхтэй оролцоцгооё!