Дэлгэрүүлэх ажилдаа шууд гараарай
Дэлгэрүүлэх ажлын цуглаанаар итгэл нэгтнүүдтэйгээ уулзаад ярьж хөөрөлдөх нь жирийн хэрэг. Гэхдээ цуглааны дараа хэсэг рүүгээ шууд явах хэрэгтэй. Бид энэ ажлыг яарах сэтгэлээр хийх учиртай (2 Тим. 4:2). Гарахгүй удаад байвал дэлгэрүүлэх цаг багасна. Дэлгэрүүлж явахад нэг нэгэнтэйгээ ярилцах боломж зөндөө гардаг. Дэлгэрүүлэх ажилдаа шууд гардаг бол Еховад болон Хүүд нь залхуугүй үйлчилдэг гэсэн үг (Ром 12:11).