«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
5 САРЫН 6–12
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | 2 КОРИНТ 4–6
«Бид шантардаггүй»
it-1 724-725
Тэвчээр
Христийн дагалдагч нүгэлгүй мөнх амьдарна гэсэн найдвараа тод санаж явах нь бас чухал. Хавчигчдын гарт амиа алдах байлаа ч энэ найдвар маань үгүй болохгүй (Ро 5:4, 5; 1Те 1:3; Ил 2:10). Энэ гайхамшигтай найдвараа биелнэ гэж бодвол одоогийн зовлон юу ч биш юм (Ро 8:18–25). Ямар ч зовлон тухайн үедээ тэсэхийн аргагүй байлаа ч, мөнх амьдралтай харьцуулахад «түр зуурынх бөгөөд ялихгүй юм» (2Ко 4:16–18). Христийн дагалдагч сорилтыг түр зуурынх гэдгийг санаж, найдвараасаа зуурдаг бол сэтгэлээр унахгүй, Ехова Бурханд үргэлж үнэнч байна.
Эрдэнэс хайх нь
w12 2/1 28-29
«Еховагийн нүүрэнд инээмсэглэл тодруул»
Удирдах зөвлөлийн гишүүн Дэвид Сплэйн Библийн энэ зүйлийг тайлбарлажээ (2 Коринт 4:7). «Эрдэнэс» гэж юу вэ? Мэдлэг үү? Мэргэн ухаан уу? «Аль нь ч биш» гэж илтгэгч хариулсан юм. Тэрээр цааш нь «Элч Паулын хэлсэн эрдэнэс нь “үнэнийг илчлэх” “ажил” юм» гэжээ (2 Коринт 4:1, 2, 5). Гилеад сургуулийн сурагчид 5 сар сурсан нь тэднийг тусгай даалгавар биелүүлэхэд бэлдсэн юм гэж Сплэйн ах хэлэв. Тэдний авсан даалгавар үнэхээр үнэ хүндтэй.
«Шавар сав» гэдгээр биднийг хэлж байна гэж илтгэгч тайлбарлалаа. Тэрээр шавар савыг алтан савтай харьцуулсан. Алтан савыг тэр бүр хэрэглээд байдаггүй. Харин шавар савыг байнга хэрэглэдэг. Хэрвээ эрдэнэсийг алтан саванд хадгалбал эрдэнэс нь ч, сав нь ч анхаарал татна. Сплэйн: «Та нар миссионер учраас хүмүүсийн анхаарлыг өөрсдөдөө биш, Еховад хандуулахыг хүсэх байх. Та нар бол жирийн шавар сав юм» гэж хэлжээ.
5 САРЫН 13–19
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | 2 КОРИНТ 7–10
«Тусламжийн ажил»
w98 11/1 25 ¶1
«Бурхан дуртайяа өгдөг хүнийг хайрладаг»
Паул Коринт дахь хүмүүст, тусламжийн ажилд идэвхтэй оролцсон үлгэр жишээ македончуудын тухай ярьж, «Тэд хүнд бэрх сорилтын үед зовж байсан ч баяр хөөрөөр бялхаж, туйлын ядуу зүдүү ч өгөөмөр байсан» гэж бичжээ. Македончуудыг хэн ч албадаагүй. Харин ч «хандив өгөх завшаан олгохыг тэд биднээс шаргуу гуйж байсан» гэж Паул хэлсэн. Тэднийг «туйлын ядуу зүдүү» байсныг бодохлоор дуртайяа өгдөг өгөөмөөр занг нь илүү их магтууштай (2 Коринт 8:2–4).
kr 209 ¶1
Тусламжийн ажил
МЭ 46 оны орчим Иудейд ган болжээ. Багахан хэмжээний тариа будааг тэнгэрт хадсан үнээр худалддаг байв. Тэнд амьдардаг иудей дагалдагчдад тийм их мөнгө байсангүй. Тэд өлсөж үхэхийн даваан дээр байлаа. Гэвч удалгүй тэд Еховагийн тусламж дэмжлэгийг урьд хожид байгаагүйгээр мэдэрсэн юм. Чухам юу болсон юм бол?
kr 209-210 ¶4-6
Тусламжийн ажил
4 Паул Коринтчуудад хоёр дахь захидлаа бичихдээ Христийн дагалдагчдыг хоёр үүрэг гүйцэтгэдэг гэжээ. Паул захидлаа Христийн тослогдсон дагалдагчдад бичсэн. Гэхдээ түүний үг өнөө үед Христийн «өөр хоньдод» ч хамаатай (Ёох. 10:16). Нэгдүгээрт, бид «эвлэрүүлэх ажил» буюу дэлгэрүүлэх, заах ажил хийдэг (2 Кор. 5:18–20; 1 Тим. 2:3–6). Хоёрдугаарт, Паулын хэлснээр, бид итгэл нэгтнүүдийнхээ төлөө тусламжийн ажил хийдэг (2 Кор. 8:4). «Туслах», «эвлэрүүлэх» гэдэг хоёр үгийг хэлэхдээ Паул үйлчлэх гэсэн утгатай диакониа гэдэг грек үг хэрэглэсэн. Энэ үг юугаараа тийм онцгой вэ?
5 Паул дээрх хоёр үйл хэргийг нэг грек үгээр илэрхийлсэн. Үүнээс тусламжийн ажил ч бас Бурханд үйлчлэх нэг хэлбэр гэдэг нь харагддаг. «Олон янзаар үйлчилдэг ч нэг л Эзэнд үйлчилдэг. ... хийдэг ажил олон янз ... Гэхдээ энэ бүхний цаана тэр л агуу хүч байдаг» гэж Паул урьд нь хэлж байсан (1 Кор. 12:4–6, 11). Паул хуралд хийдэг янз бүрийн ажлыг Бурханд «үйлчлэхтэй» холбож тайлбарласан юм (Ром 12:1, 6–8). Тийм ч учраас тэрээр «ариун хүмүүст үйлчлэхэд» цагаа зориулжээ (Ром 15:25, 26).
6 Тусламжийн ажил нь Еховад үйлчлэх нэг хэлбэр гэдгийг Паул Коринтынхонд ойлгуулжээ. Яаж ойлгуулсан юм бол? Дагалдагчдыг «Христийн талаар тунхагладаг сайн мэдээнийхээ дагуу амьдардаг» учраас тусламж үзүүлж байгаа гэсэн (2 Кор. 9:13). Тэд Христийн сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхийг хүсдэг учраас итгэл нэгтэндээ тусалдаг. Ах дүү нарынхаа төлөө хийсэн тэдний сайн үйлсийг Паул, Бурхны «арвин их нигүүлсэл» байхаас өөр аргагүй гэж хэлсэн (2 Кор. 9:14; 1 Петр 4:10). Гамшигт нэрвэгдсэн ах дүү нартаа туслах талаар «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1975 оны 12-р сарын 1-ний дугаарт «Ехова Бурхан болон Есүс Христ ийм ажлыг их чухалд үздэг гэдэгт бид огтхон ч эргэлздэггүй» гэж бичсэн байдаг. Тийм ээ, тусламжийн ажил бол Бурханд үйлчлэх нэг чухал хэлбэр юм (Ром 12:1, 7; 2 Кор. 8:7; Евр. 13:16).
kr 196 ¶10
Хаант төрийн үйл хэрэг хэрхэн санхүүждэг вэ?
10 Нэгдүгээрт, бид Еховаг хайрлаж, «таалалд нь нийцүүлэхийг» хүсдэг учраас сайн дураараа хандив өргөдөг (1 Ёох. 3:22). Чин зүрхнээсээ өгдөг хүн Еховаг баярлуулдаг. Хандив өргөх тухай хэлсэн Паулын үгийг авч үзье (2 Коринт 9:7-ыг уншина). Христийн жинхэнэ дагалдагч харам сэтгэлээр, албадуулж өгдөггүй. Харин ч «шийдсэнийхээ дагуу» өгдөг. Өөрөөр хэлбэл, ямар хэрэгцээ шаардлага байгааг, яаж тусалж болохыг харгалзан үзээд шийдсэн гэсэн үг. Ийм өгөөмөр хүнийг Ехова үнэлж эрхэмлэдэг. «Бурхан дуртайяа өгдөг хүнийг хайрладаг» гэдэг шүү дээ. Библийн өөр нэг орчуулгад «Өгөх дуртай хүнд Бурхан хайртай» гэсэн байдаг.
Эрдэнэс хайх нь
g99 7/8 20-21
Бахархах нь буруу юу?
Грек Сударт «бардамнах, бахархах, сайрхах» гэж орчуулсан каухаомай гэдэг грек үг нь эерэг болон сөрөг утгатай. Жишээ нь, Паул «Сайрхдаг хүн нь Еховагаар сайрхаг» гэж хэлсэн (2 Коринт 10:17). Энэ нь Ехова Бурхнаараа бахархаж, тэр сэтгэлдээ хөтлөгдөн сайн нэрэнд нь баярлан бахдана гэсэн үг.
5 САРЫН 20–26
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | 2 КОРИНТ 11–13
«Паулын махан бие дэх “өргөс”»
w08 6/15 3-4
Сул дорой ч хүчтэй
Өөр нэг үнэнч хүн махан бие дэх «өргөс» буюу бэрх асуудлаа арилгуулахыг Еховагаас гуйжээ. Элч Паул сорилтыг арилгаж өгөхийг Бурхнаас гурвантаа гуйсан. Ямар ч сорилт байсан, хатгах өргөс адил зовлон нь Паулын Еховад үйлчлэх баяр хөөрийг үгүй хийж байлаа. Паул үүнийгээ зогсоо зайгүй алгадуулж байгаатай зүйрлэжээ. Ехова: «Би чамайг хангалттай нигүүлссэн. Учир нь хүчин мөхөс үед миний хүч чадал бүрэн илэрдэг» гэж хариулдаг. Тэгэхлээр Ехова махан бие дэх өргөсийг нь аваагүй ажээ. Паул үүнд нь сэтгэл ханаж «би хүчин мөхөс байхдаа хүчтэй байдаг» гэж хэлсэн (2 Кор. 12:7–10). Энэ нь юу гэсэн үг юм бол?
Эрдэнэс хайх нь
it-2 177
Үнсэх
«Ариун сэтгэлийн угаас үнсэх». Христийн эртний дагалдагчид эрэгтэй нь эрэгтэйгээ, эмэгтэй нь эмэгтэйгээ «ариун сэтгэлийн угаас» (Ро 16:16; 1Ко 16:20; 2Ко 13:12; 1Те 5:26), «хайрын сэтгэлээр ... үнсэж» (1Пе 5:14) мэндчилдэг байсан бололтой. Христийн эртний дагалдагчид ингэж мэндчилдэг нь үнсэж мэндчилдэг байсан эртний еврейчүүдийн зан заншилтай адилхан байлаа. «Ариун сэтгэлийн угаас» эсвэл «хайрын сэтгэлээр» үнсэх талаар Библид нарийн ширийн бичээгүй. Гэхдээ үүнээс Христийн дагалдагчдын хуралд хайр болон эв нэгдэл ноёлж байсан нь харагддаг (Ёох 13:34, 35).
5 САРЫН 27—6 САРЫН 2
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ГАЛАТ 1–3
«Буруу юм хийснийг нь би шууд хэлсэн»
Эрдэнэс хайх нь
it-1 880
Галатынханд бичсэн захидал
Паул «Мунхаг галатчууд аа!» гэж дуу алдахдаа Галатын хойд хэсэгт амьдардаг, Галлын угсааны хүмүүсийг л бодож байсан гэсэн баталгаа байхгүй (Гал 3:1). Харин Паул иудейн шашны бүлэглэлийнхний нөлөөнд автсан хүмүүсийг зэмлэжээ. Тэд шинэ гэрээний үндсэн дээр «итгэдгээрээ» биш, Мосегийн хуулийг сахиснаар өөрсдийнхөөрөө шударга сайнд тооцогдохыг оролдож байв (2:15—3:14; 4:9, 10). Паулын захидлаа бичсэн «Галат дахь хурлуудад» (1:2) иудей болон иудей биш, хөвчөө таслуулсан бусад үндэстний хүмүүс болон хөвчөө таслуулаагүй харь үндэстэн, кельтүүд байжээ (Үй 13:14, 43; 16:1; Гал 5:2). Тэд бүгд Галат мужид амьдардаг байсан учраас Галат дахь Христийн дагалдагчид гэгддэг байв. Захидлынх нь агуулгаас харвал, Паул хэзээ ч очиж байгаагүй хойд зүгт амьдардаг огт танихгүй хүмүүст биш, сайн мэддэг Галат мужийн өмнө зүгийнхэнд захидлаа бичсэн.