«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
7-Р САРЫН 1–7
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | КОЛОСАЙ 1–4
«Хуучин хүнээ тайлж, шинэ хүнийг өмс»
Эрдэнэс хайх нь
it-2 169 ¶3-5
Бурхны Хаант төр
«Хайртай Хүүгийн Хаант төр». Тэнгэрт гарснаасаа хойш арав хоногийн дараа, МЭ 33 оны Тавь дахь өдрийн баяраар Есүс агуу хүчийг шавь нартаа өгчээ. Тэгэхэд шавь нар нь Есүсийг «Бурхны баруун талд ... өргөмжлөгдсөнийг» мэдсэн байна (Үй 1:8, 9; 2:1–4, 29–33). «Шинэ гэрээ» ийнхүү хүчинтэй болжээ. Мөн тэд шинэ «ариун үндэстэн» Бурхны Израйлын цөм болсон юм (Ев 12:22–24; 1Пе 2:9, 10; Гал 6:16).
Христ одоо Эцгийнхээ баруун талд сууж байгаа бөгөөд хурлын Тэргүүн юм (Эф 5:23; Ев 1:3; Флп 2:9–11). МЭ 33 оны Тавь дахь өдрийн баяраас хойш Есүсийн дагалдагчдыг захирах нэгэн Хаант төр бий болсон. Элч Паул Колосай хотын Христийн дагалдагчдад захидал бичихдээ Есүс Христийг хэдийнээ нэг Хаант төртэй болсон гэжээ. Уг захидалд «Бурхан биднийг харанхуйн эрхшээлээс гаргаад хайртай Хүүгийнхээ Хаант төрд шилжүүлсэн» гэж байдаг (Кол 1:13; Үй 17:6, 7-той харьцуулна уу).
МЭ 33 оны Тавь дахь өдрийн баяраас хойш байгуулагдсан Христийн хаант төр Бурхны Израйлыг буюу агуу хүчний нөлөөгөөр төрж Бурхны хүүхдүүд болох Христийн дагалдагчдыг захирдаг (Ёох 3:3, 5, 6). Агуу хүчний нөлөөгөөр төрсөн Христийн дагалдагчид тэнгэрийн шагналаа авахлаараа Христийн хаант төрийн дэлхий дээрх албат байхаа больж, хаад болж, Христтэй хамт тэнгэрээс захирна (Ил 5:9, 10).
w08 8/15 28 ¶9
Галат, Эфэс, Филиппой, Колосай дахь Христийн дагалдагчдад бичсэн захидлуудын онцлох санаа
2:8—«Ертөнцийнхний баримталдаг үндсэн зарчим» гэж юу вэ? Эдгээр нь Сатаны тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг юм. Сатаны ертөнцийг бүрдүүлж удирдан чиглүүлж, хөдөлгөдөг үндсэн юмс буюу зарчим юм (1 Ёохан 2:16). Эдгээрт гүн ухаан, эд хөрөнгийг чухалчлах үзэл, хуурамч шашин багтдаг.
7-Р САРЫН 8–14
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | 1 ТЕСАЛОНИК 1–5
«Бие биеийнхээ урам зоригийг бадраая»
Эрдэнэс хайх нь
it-1 863-864
Садар самуун явдал
Садар самуун явдал нь хурлаас хасагдах шалтгаан болдог (1Ко 5:9–13; Ев 12:15, 16). Христийн дагалдагч хүн садар самуун үйлдсэнээрээ бэлгэ эрхтнийг зохисгүй зорилгоор хэрэглэн биеийнхээ эсрэг нүгэл үйлддэг гэж элч Паул тайлбарласан. Ийм хүн итгэл үнэмшлийн хувьд уруудан доройтсон байдаг, хурлын цэвэр ариун байдалд заналхийлдэг, бэлгийн замын халдварт өвчин тусах аюулд өртдөг (1Ко 6:18, 19). Садар самуун хүн итгэл нэгтнүүдийнхээ эрхэнд халддаг (1Те 4:3–7). Яаж тэр вэ? 1) Бузар, ичгүүртэй, мунхаг үйлдэл хийсэн энэ хүн хурлыг бузарладаг (Ев 12:15, 16). 2) Садар самуун хамт үйлдсэн хүн ёс суртахууны хувьд цэвэр ариун байж чадахгүй. Хэрвээ тэр хүн ганц бие бол гэрлэхдээ цэвэр ариун байж чадахгүйд хүрнэ. 3) Ёс суртахууныг баримталдаг гэр бүлийнхээ нэр хүндийг гутаана. 4) Садар самуун хамт үйлдсэн хүний эцэг эх, нөхөр, сүйт залуугийн эсрэг нүгэл үйлдсэн хэрэг болно. Хүний гаргасан хууль садар самуун явдлыг хүлцэн зөвшөөрөх үе байдаг. Гэхдээ садар самуун хүн, хүнийг биш, хийсэн нүглийн нь зохих шийтгэлийг оноодог Бурхныг үл хүндэтгэдэг (1Те 4:8).
7-Р САРЫН 15–21
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | 2 ТЕСАЛОНИК 1–3
«Хууль зөрчигч илчлэгдэнэ»
it-1 972-973
Бурханд үнэнч байх
Еховагийн «ариун нууц»-тай харьцуулбал энэ нууц тэс өөр. Энэ бол «хууль зөрчигчийн нууц». Энэ нь Христийн дагалдагчдын хувьд нууц байсан. Яагаад гэвэл Паулын үед «хууль зөрчигч» гэж хэн болох нь тодорхойгүй, илт мэдэгдэхээр анги бүлэг бүрдээгүй байсан. «Хууль зөрчигч»-ийн анги бүрдсэн ч гэсэн Бурханд үнэнч дүр үзүүлж, бузар булай юм хийх учраас хэн гэдэг нь олон хүмүүсийн хувьд тодорхойгүй, нууцлаг байх ажээ. Үнэндээ бол Бурхнаас урваж жинхэнэ ёсоор үнэнч байхаа болих байв. Элч Паул, «хууль зөрчигчийн нууц» тухайн үед аль хэдийнээ ажиллаж байгаа бөгөөд хуулийг зөрчсөн хүмүүс хуралд муугаар нөлөөлсөөр байгаад тэрслэгчийн ангийг бий болгоно гэж хэлжээ. Эцэстээ Есүс Христийн залран байгаа нь илэрхий болоход тэрслэгчийн анги устгагдана. Сатаны гар хөл болсон энэхүү «хууль зөрчигч» «бурхан гэгддэг бүхэн болон аливаа шүтээний (грекээр себасма) дээгүүр» өөрийгөө өргөмжилдөг. Бурхныг асар ихээр эсэргүүцдэг, Сатаны зэвсэг болсон энэ этгээд их заль мэхтэй, өөрийг нь дагадаг хүмүүст их хохирол учруулах ажээ. «Хууль зөрчигч» Бурханд үнэнч хүний дүр эсгэн бузар мууг үйлддэг учраас амжилттай ажиллах байв (2Те 2:3–12; Мт 7:15, 21–23-тай харьцуулаарай).
it-2 245 ¶7
Худал
Ехова Бурхан «худал хуурмагт» дурладаг хүмүүсийг түүндээ «итгэж төөрөлдөхийг нь», Есүсийн тухай сайн мэдээнд итгэхгүй байхыг нь зөвшөөрдөг (2Те 2:9–12). Олон зууны тэртээ Израйлын хаан Ахабт тохиолдсон явдал үүнийг харуулдаг. Худалч зөнчид Ахабыг Рамот-гилеадын эсрэг тулалдаанд ялна гэж байхад, Еховагийн зөнч Микаиа ялагдана гэж зөгнөсөн. Ехова үл үзэгдэх бүтээлийг Ахабын зөнчдийн аманд «хуурдаг сүнс» болохыг зөвшөөрснийг Микаиа үзэгдлээр үзжээ. Өөрөөр хэлбэл, энэ «сүнс» хуурамч зөнчдөд хүчтэй нөлөөлж, тэд үнэнийг биш, ярихыг хүссэн, бас Ахабын сонсохыг хүссэн зүйлийг ярьсан. Үүнд итгэхгүй байхыг анхааруулж байсан ч гэсэн Ахаб зөнчдийн үгэнд орж, үүнийхээ гайгаар амиа алджээ (Х.дээ 22:1–38; Ш.дэ 18).
Эрдэнэс хайх нь
it-1 834 ¶5
Гал
Петр «өнөөгийн тэнгэр газар нь ... галаар устгагдахын тулд ... хадгалагдаж байна» гэж бичжээ. Хам сэдвээс нь үзвэл, Библийн бусад зүйлтэй харьцуулбал энэ нь бодит гал биш, бүрмөсөн устгахыг хэлж байна. Ноагийн үед усан галаваар бодит тэнгэр, газар биш, ёс бус хүмүүс устгагдсан. Үүнтэй адилаар Есүс Христ хүчирхэг тэнгэрийн элчүүдтэйгээ хамт тэнгэрээс, дүрэлзэх галын дунд илчлэгдэх үед зөвхөн ёс бус ертөнц болон хорон муу хүмүүс л бүрмөсөн устгагдана (2Пе 3:5–7, 10–13; 2Те 1:6–10-ыг Ис 66:15, 16, 22, 24-тэй харьцуулаарай).
it-1 1206 ¶4
Бурхнаар удирдуулах
«Бурхнаар удирдуулсан яриа»—Үнэн ба худал. Пневма (сүнс) гэдэг грек үгийг зарим элч захидалдаа өвөрмөц аргаар хэрэглэдэг байсан. 2 Тесалоник 2:2-т «Еховагийн өдөр болчихлоо хэмээсэн зөгнөл [үгчилбэл, «сүнс»], яриа, эсвэл биднээс явуулсан гэмээр захидал зэргээс болж зөв шүүж тунгаах чадвараа бүү алд, бүү айж түгш» гэж элч Паул Тесалоникийн дагалдагчдад уриалжээ. Паул пневма (сүнс) гэдэг үгийг «зөгнөл, яриа» болон «захидал»-ын адилаар харилцаа холбооны хэрэгсэл гэдэг утгаар хэрэглэсэн нь лавтай. Тийм учраас нэгэн бүтээлд «Элч Паул энэ үгээр “Бурхнаас ирсэн зөвлөгөө, хуурамч зөгнөл, зөнчийн үг” гэсэн санааг илэрхийлсэн» гэж тайлбарлажээ («Lange’s Commentary on the Holy Scriptures» p. 126, Орчуулж, редакторласан П. Шафф, 1976). Бас нэгэн бүтээлд «Сүнсээр. Христиан хурлынхны Бурхнаас эрх мэдэл авч, илчилсэн гэгдэх зөгнөлийн үгээр» гэсэн тайлбар байдаг (Vincent’s Word Studies in the New Testament 1957, Vol. IV, p. 63). Тэгэхлээр зарим орчуулгад пневма гэдэг үгийг «сүнс», «сүнсээр илчилсэн яриа» (AT), «зөгнөл» (JB), «Бурхнаар удирдуулсан яриа» (D’Ostervald; Segond [French]), «зөгнөл, яриа» (NW) гэж хөрвүүлсэн байдаг.
7-Р САРЫН 22–28
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | 1 ТИМОТ 1–3
«Сайн ажлыг хүсэх нь»
km 9/78 4 ¶7
«Хүндлүүлдэг» хүмүүс
7 Паул яагаад энэ эрчүүдийг «хүндлүүлдэг» гэж хэлсэн нь ойлгомжтой байна. Энэ нь зарим хүний хэлдгээр, сүмийн дээд албан тушаалд дэвшинэ гэсэн үг биш. «Сайн үйлчилдэг» туслах үйлчлэгчийг Ехова Есүс хоёр ивээж сайшаадаг. Хурлынхан нь хүндэлж дэмждэг. Тэд үнэхээр ч «Христ Есүст итгэх талаар итгэлтэй, зоригтой ярьдаг». Туслах үйлчлэгчид ажил даалгавраа үнэнчээр биелүүлдэг, сайн үйлчилдэг учраас олны талархлыг хүлээдэг, шоолуулж доромжлуулахаас айж хулчийлгүй итгэл үнэмшлээ зоригтой тунхаглаж, бат итгэлтэй байдаг.
Эрдэнэс хайх нь
it-1 914-915
Угийн бичиг
Ер нь, угийн бичгийн талаар судалж хэлэлцүүлэг явуулах нь утгагүй байсан. Паулыг Тимотод захидал бичиж байх үед бүр ч тийм байжээ. Тухайн үед өөрийгөө хэний удам бэ гэдгийг батлах шаардлагагүй байлаа. Учир нь Бурхан Христийн дагалдагчдын хуралд хүмүүсийг иудей болон харь үндэстэн гэж ялгалгүй хүлээж авсан (Гал 3:28). Угийн бичиг аль хэдийнээ Христийг Давидын удмаас гарсан гэдгийг тодорхойлчихсон байв. Тэгээд ч Паулыг ийм захидал бичсэний дараахан Иерусалим болон тэнд байсан иудейчүүдийн тэмдэглэж бичсэн зүйлс устгагдах байлаа. Бурхан тэдгээрийг хамгаалаагүй юм. Тийм учраас Тимот болон хурлын хүмүүсийг итгэл бэхжүүлэхэд ямар ч тус нэмэр болохгүй угийн бичгийн тухай судалж маргаан явуулж цагаа битгий алдаасай гэж Паул хүсжээ. Библид байдаг угийн бичиг Христийг Мессиа мөн болохыг хангалттай баталдаг. Энэ нь Христийн дагалдагчдын хувьд хамгийн чухал нь байсан. Библид гардаг бусад угийн бичиг түүхэнд үнэхээр болсон үйл явдлыг харуулдаг учраас Библийг найдвартай ном болохыг баталдаг.
cl 12 ¶15
«Энэ бол бидний Бурхан»
15 Зөвхөн Еховад л хамаатай өөр нэг цол нь «Мөнхийн Хаан» юм (1 Тимот 1:17; Илчлэл 15:3). Яагаад ингэж хэлж болох вэ? Төсөөлөхөд амаргүй ч Еховад эхлэл, төгсгөл байхгүй. Дуулал 90:2-т «Үүрдээс үүрд мөнх хүртэл Та бол Бурхан» гэж байдаг. Тийм учраас Ехова байсаар байсан. Орчлонт ертөнцөд хэн нэгэн, юмс үзэгдэл бий болохоос өмнө Бурхан үеэс үед байсаар ирсэн учраас «Эртний Нэгэн» яахын аргагүй мөн (Даниел 7:9, 13, 22). Орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн мөн эсэхэд нь эргэлзэх хэн байх вэ?
7-Р САРЫН 29—8-Р САРЫН 4
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | 1 ТИМОТ 4–6
«Бурханд үнэнч байх ба баяжих»
w03 6/1 9 ¶1-2
Сэтгэл хангалуун байхын нууцыг мэдэж авах нь
Байгаадаа сэтгэл ханасан учраас Паул жаргалтай байсан. Сэтгэл ханана гэж юу гэсэн үг вэ? Товчхон хэлбэл чухал хэрэгцээтэй зүйлдээ сэтгэл ханана гэсэн үг. Энэ талаар Паул хамтран зүтгэгч Тимотдоо «Үнэндээ Бурханд үнэнч байхын зэрэгцээ байгаадаа сэтгэл хангалуун байдаг бол энэ нь агуу ашиг мөн. Учир нь бид дэлхийд юу ч авчраагүй, дэлхийгээс юу ч авч явж чадахгүй. Тэгэхээр хоол хүнс, хувцас хунар байвал бид сэтгэл хангалуун байх юм» гэж хэлжээ (1 Тимот 6:6–8).
Паул сэтгэл ханахыг Бурханд үнэнч байхтай холбоотой гэснийг анхаараарай. Тэрээр эд зүйлийг биш, Бурханд үйлчлэхийг эн тэргүүнд тавьж, үнэнч байвал жинхэнэ ёсоор жаргалтай байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. «Хоол хүнс, хувцас хунар» бидэнд хэрэгтэй ч Бурханд үнэнч байх гэсэн гол зорилгодоо хүрэх нь илүү чухал. Тэгэхлээр сэтгэл хангалуун байхын нууц нь Паулын хувьд ямар ч үед Еховад найдах явдал байжээ.
g 6/07 6 ¶2
Баяжихаар шийдвэл юу болох вэ?
Эд хөрөнгөний хойноос хөөцөлдөж явлаа гээд амиа алдана гэж бараг байхгүй. Гэхдээ эд хөрөнгөний хойноос улайран зүтгэж явахад цаг хугацаа харвасан сум шиг өнгөрсөн байдаг. Түүнээс гадна, ажлын стресс, санхүүгийн бэрхшээлээс болоод хүн байнгын айдастай, нойргүй явдаг, толгой нь өвддөг, ходоодны шархтай болдог. Ийм хүний нас богино байдаг. Амьдралдаа юуг эн тэргүүнд тавихаа гэнэт ухаарлаа ч оройтсон байдаг. Хань ижил нь түүнд итгэдэггүй, хүүхдүүд нь сэтгэлдээ шархтай, өөрийнх нь эрүүл мэнд муудсан байдаг. Зарим хохирлыг нөхөж болох ч их хичээх хэрэгтэй. Ийм хүн үнэхээр «түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэдэг» (1 Тимот 6:10).
g 11/08 6 ¶4-6
Амжилтын зургаан түлхүүр
Энэхүү цувралын эхний өгүүлэлд гарсанчлан хүмүүс эд баялгийн хойноос үхэн хатан явахыг амжилт гэж тодорхойлдог ч хоосон юмны хойноос явдаг. Ийм хүн сэтгэлээр унаад зогсохгүй их зовлон хураадаг. Эд баялагт их улайрсан хүн гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө хамт байх цагаа золиосолдог. Зарим нь ажлаасаа төдийгүй, санаа зовсноосоо болоод нойргүй хонодог. «Их ч, бага ч идсэн ажилчин хүний нойр таатай байдаг атал баян хүний цатгалан гэдэс өөрийг нь унтуулдаггүй ажээ» (Номлогчийн үгс 5:12).
Тэгэхлээр мөнгө нь харгис эзэн төдийгүй хууран мэхлэгч байх нь ээ. Есүс Христ хүмүүсийг «эд баялагт хууртдаг» гэжээ (Марк 4:19). Эд баялаг аз жаргалыг амладаг ч өгч чаддаггүй. Шунал төрүүлэхээс цаашгүй. «Мөнгийг хайрлагч нь мөнгөнд үл ханах ба элбэг дэлбэгийг эрхэмлэгч нь орлогодоо цаддаггүй» (Номлогчийн үгс 5:10).
Мөнгөнд дурлавал өөртөө гай тариад зогсохгүй, найдвар тасарч урам хугардаг. Бүр гэмт хэрэг үйлдэхэд ч хүргэдэг (Сургаалт үгс 28:20). Амжилтад хүрч аз жаргалтай байя гэвэл өгөөмөр, ууч сэтгэлтэй, цэвэр ариун, хайр халамжтай, Бурханд итгэж найддаг байх хэрэгтэй.
Эрдэнэс хайх нь
it-2 714 ¶1-2
Олны өмнө унших
Хуралд. Нэгдүгээр зуунд цөөхөн хүнд л Библийн номууд байсан учраас олны өмнө унших нь чухал байжээ. Элч Паул хурлуудад захидлаа олны өмнө уншихыг уриалдаг байсан. Бас захидлаа хоорондоо солилцож уншихыг хурлуудад захисан (Кол 4:16; 1Те 5:27). Паул залуу ахлагч Тимотод «олны өмнө унших, бусдыг ятгах, зааж сургахыг анхаарч байгаарай» гэж зөвлөжээ (1Ти 4:13).
Олны өмнө түгдрэлгүй унших ёстой (Хаб 2:2). Олны өмнө унших нь заах нэг арга байсан учраас уншигч унших гэж байгаа зүйлээ, бичигчийн санааг сайн ойлгох учиртай байсан. Сонсогчдод буруу ойлголт, буруу сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй байв. Илчлэл 1:3-т «Энэ зөгнөлийн үгийг чанга уншдаг, сонсдог, энд бичигдсэнийг сахидаг хүмүүс жаргалтай» гэж бичжээ.