«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
11-Р САРЫН 2–8
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 39, 40
Эрдэнэс хайх нь
it-2 884 ¶3
Далайн хавын арьс
Израйлчууд далайн хавын арьсыг хэрхэн олж авсан бэ? Библид гардаг тахаш гэдэг үг нэгэн төрлийн далайн хавыг хэлдэг бол израйлчууд далайн хавын арьсыг хэрхэн олж авсан бэ гэсэн асуулт гарч ирнэ. Далайн хав ер нь хойд туйл юм уу өмнөд туйлд амьдардаг боловч зарим далайн хав илүү дулаавтар цаг агаарт дуртай байдаг. Өнөө үед ч Газрын дундад тэнгис юм уу илүү дулаан устай далайд нэгэн төрлийн далайн хав цөөн тоогоор амьдардаг. Олон зууны туршид хүний нөлөөллийн улмаас далайн хавын тоо их хэмжээгээр цөөрсөн хэдий ч Библи бичигдэж байх үед Газрын дундад тэнгис болон Улаан тэнгист ийм амьтан их байсан бололтой. 1832 оны үед ч Калметийн зохиосон «Ариун Библийн толь бичиг»-т (139-р хуудас) дурдсанаар Улаан тэнгисийн олон жижиг арлууд, Синайн хойгийн ойролцоо далайн хавууд амьдардаг байжээ. (Мөн «Мөргөлийн асрын сургаал» номын 47-р хуудсыг үзнэ үү («The Tabernacle’s Typical Teaching», A. J. Pollock, London)).
11-Р САРЫН 9–15
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЛЕВИТ 1–3
«Өргөлүүдийн зорилтууд»
it-2 525
Тахил
Шатаалт тахил. Шатаалт тахилыг бүтнээр нь Бурханд өргөдөг байсан ба хүн өргөж буй амьтнаасаа юуг нь ч авдаггүй байв (Шү 11:30, 31, 39, 40-тэй харьцуулаарай). Шатаалт тахилыг заримдаа нүглийн төлөөх тахилтай хамт өргөдөг байжээ. Ингэснээрээ уг нүглийн төлөөх тахилыг Ехова хүлээж аваасай, хүлээж авснаа харуулаасай гэж хүсдэгээ илэрхийлдэг байв. Есүс Христ өөрийгөө бүрэн өргөж шатаалт тахил болгожээ.
it-2 528 ¶4
Тахил
Идээн өргөл. Идээн өргөлийг эвийн тахил, шатаалт тахил, нүглийн төлөөх тахилтай хамт өргөдөг байсан ба анхны үр жимс болгон өргөх нь ч байсан. Мөн энэхүү өргөлийг дангаар нь бас өргөдөг байжээ (Ег 29:40-42; Ле 23:10-13, 15-18; То 15:8, 9, 22-24; 28:9, 10, 20, 26-28; 29-р бүлэг). Энэхүү өргөлийг өргөснөөрөө Бурхны арвин их ивээлээр дэвжин дээшилсэндээ талархсанаа харуулдаг байв. Тос ба гүгэлтэй хамт өргөх нь ч байсан. Идээн өргөлийг сайн гурил юм уу хуурсан үр тариан хэлбэрээр, эсвэл галд шарсан, хайруулын тавганд болгосон, шарах тогоонд шарж хийсэн цагирган хэлбэртэй талх юм уу боов хэлбэрээр өргөж болдог байв. Идээн өргөлийн заримыг нь шатаалт тахилын ширээн дээр тавьж, заримыг нь тахилч нар иддэг байсан ба эвийн тахилын тухайд зарим хэсгийг нь тахил өргөгч бас иддэг байв (Ле 6:14-23; 7:11-13; То 18:8-11). Тахилын ширээн дээр өргөх ямар ч идээн өргөлд исгэх чанартай хөрөнгө юм уу «зөгийн бал» (инжрийн сироп юм уу жимсний шүүс бололтой) хийж болдоггүй байжээ (Ле 2:1-16).
it-2 526 ¶1
Тахил
Эвийн тахил. Еховад тааламжтай эвийн тахил нь түүнтэй эвтэй байгааг бэлгэддэг байв. Тахил өргөж буй хүн гэр бүлийнхэнтэйгээ хамт мөргөлийн асрын хашаан дотор тахилын махнаас иддэг байжээ. (Мөргөлийн асрын хашааны эргэн тойронд тойруулан барьсан хөшгөн хаалтны дотор талд майхнууд байсан хэмээн уламжлагдан яригдсаар ирсэн байдаг, харин хожим нь ариун сүмд хоолны танхимууд байдаг байв) Тахил өргөж буй болон сүмд ажиллаж буй тахилч нар тэрхүү тахилын махнаас нэг хэсгийг нь авдаг байв. Харин өөх шатах үед гардаг анхилуун үнэрийг нь Ехова хүлээн авдаг байв. Амийг бэлгэддэг цус Бурхных учраас түүнд өргөдөг байсан. Тиймээс тахилч, тахил өргөгч болон Ехова бүгдээрээ хамтдаа хооллож байгаа мэт байсан бөгөөд энэ нь тэдний эвтэй харьцааг бэлгэддэг байжээ. Бузартсан үедээ идэх юм уу Ехова Бурхны өмнө бузар юм идвэл ариун юмыг доромжилж, үл хүндэтгэж, Бурхантай хамт хооллож буй завшаанаа бузарласан хэрэг болдог байсан. Тиймээс Мосегийн хуулинд заасанчлан ямар нэг байдлаар бузартсан байх үедээ идэх юм уу тогтоосон хугацаа өнгөрсний дараа үлдсэн (аагим халуун цаг агаарын улмаас муудаж ялзарч эхэлсэн) махыг идсэн хүн ард түмний дундаас таслагдах ёстой байв (Ле 7:16-21; 19:5-8)
Эрдэнэс хайх нь
w04 5/15 22 ¶1
Левит номын онцлох санаа
2:13—Яагаад «өргөл болгоныг» давстай хамт өргөдөг байсан бэ? Өргөлд амт оруулах зорилгоор давсыг хэрэглээгүй. Ер нь аль ч газар хүнсийг муудахаас хамгаалахад давсыг ашигладаг. Давс ялзарч муудахгүйн бэлгэдэл учраас давсыг өргөлтэй хамт өргөдөг байсан бололтой.
it-1 813
Өөх
Энэхүү хуулийг өгсөн шалтгаан. Мосегийн хуулийн дагуу цус ба өөх нь Еховагийнх байсан. Зөвхөн Ехова л амийг өгч чаддаг бөгөөд амь цусанд байдаг учраас цусыг Еховагийнх гэж хэлж болно (Ле 17:11, 14). Хүмүүс өөхийг амьтны махан дахь хамгийн их шим тэжээлтэй хэсэг гэж үздэг байв. Хамгийн сайн хэсэг нь арвин ихээр өгч хайрладаг Еховагийнх гэдгийг хүлээн зөвшөөрч амьтны өөхийг өргөдөг байжээ. Тиймээс тэр нь Бурхандаа хамгийн сайнаа өргөе гэсэн тахил өргөгчийн хүсэл санааг илэрхийлдэг байсан нь тодорхой. Тэр нь израйлчуудын хувьд Бурханд хамгийн сайнаа өргөхийг бэлгэддэг байсан учраас библид энэ талаар «хүнс» болон «тааламжит тайвшруулах үнэр» болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна гэж бичсэн байв (Ле 3:11, 16). Тиймээс өөх идэх нь Бурханд зориулагдсан зүйлийг ёс бусаар хулгайлан, Еховагийн эрхэнд халдсан хэрэг болдог байв. Өөх идвэл үхлийн ялаар шийтгүүлдэг байсан. Гэхдээ цуснаас ялгаатай нь байгалийн жамаар үхсэн юмуу араатанд бариулсан амьтны өөхийг өөр зорилгоор хэрэглэж болдог байжээ (Ле 7:23-25).
w04 5/15 22 ¶2
Левит номын онцлох санаа
3:17. Өөхийг хамгийн сайн шим тэжээлтэй хэсэг гэж үздэг байсан. Өөх идэхийг хориглосон хууль израйлчуудад хамгийн сайн нь Еховагийнх гэдгийг гүнзгий ойлгуулсан нь дамжиггүй (Эх 45:18). Энэ нь бидэнд хамгийн сайнаа Еховад өргөх ёстойг сануулдаг (Су 3:9, 10; Ко 3:23, 24).
11-Р САРЫН 16–22
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЛЕВИТ 4, 5
«Еховад хамгийн сайныгаа өгөөрэй»
it-2 527 ¶9
Тахил
Гэмийн төлөөх тахил. Гэмийн төлөөх тахилыг ч бас нүглийн улмаас өргөдөг байсан. Учир нь ямар ч гэм буруу нүгэлтэй холбоотой байдаг. Хэн нэг хүн өөрийг нь гэм буруутай болгож буй тодорхой нэг нүглийн төлөө гэмийн төлөөх тахилыг өргөдөг байсан ба энэхүү тахил нь алдагдсан эрхийг нөхөн сэргээх зорилготой байсан бололтой. Үүгээрээ нүглийн төлөөх тахилаас бага зэрэг ялгаатай байсан. Гэмтэн хүн Еховагийн эрх юм уу түүний ариун улсын эрхэнд халдсан хэрэг учраас гэмшсэн тэрбээр гэмийн төлөөх тахилыг өргөснөөрөө Еховагийн зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх боломжтой байсан. Түүнчлэн энэхүү тахилыг өргөснөөр гэрээнд заасан өөрийнхөө тодорхой нэг эрхийг сэргээх юм уу нүглийн төлөөх шийтгэлээс өөрийгөө чөлөөлүүлдэг байв (Ис 53:10-тай харьцуулаарай).
w09 6/1 26 ¶3
Бурхан бидний хэр чадлыг ойлгодог
Еховагийн эелдэг зөөлөн, бусдад санаа тавьдаг зан чанарыг тусгасан Мосегийн хуульд «хэрэв тэр хүн хурга өгөх чадалгүй аваас хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг ... ЭЗЭНд өөрийн гэмийн төлөөх тахилд авчрах болой» хэмээн заасан байдаг (7-р зүйл). Израйл хүн хонь худалдан авч чадахааргүй ядуу байх тохиолдолд Бурхан түүний авч чадах хоёр хүүрзгэнэ юм уу хоёр залуу тагтааг дуртайяа хүлээн авдаг байв.
w09 6/1 26 ¶4
Бурхан бидний хэр чадлыг ойлгодог
Гэхдээ хоёр шувууг ч өргөх чадалгүй хүний хувьд ямар байсан бэ? Мосегийн хуулийн дагуу «Тэр ефагийн аравны нэгэн сайн гурилыг өөрийн өргөл болгон нүглийн төлөөх тахилд авчрах» ёстой байсан (11-р зүйл). Ехова үгээгүй ядуу хүмүүсийг тусгайлан харж үзээд, нүглийн төлөөх цусгүй тахил өргөхийг зөвшөөрсөн нь энэ байлаа. Израйль хүн ядуу байсан ч Бурхнаар нүглээ уучлуулах юм уу түүнтэй эвлэрэх боломжтой байжээ.
Эрдэнэс хайх нь
it-1 1130 ¶2
Ариун байдал
Амьтан ба ургац. Үхэр, хонь, ямааны анхны төлийг Ехова ариун гэж үздэг байсан тул золих ёсгүй байв. Тэднийг тахилын ширээн дээр золиос болгон Еховад өргөх ёстой байсан ба тахилын махны зарим хэсэг нь ариун тахилч нарын хувь болдог байжээ (То 18:17-19). Ариун газрын үйлчлэлд зориулан сонгосон бүх золиос болон ариун бэлгийн адилаар анхны үр жимс ба аравны нэг нь ариунд тооцогддог байв (Ег. 28:38). Еховагийн ариун гэж үздэг зүйлс бүгд цэвэр ариун байсан тул түүнд хөнгөн хуумгай хандах, доромжлох юм уу ердийн ахуйн хэрэглээнд ашиглаж болдоггүй байжээ. Тухайлбал, аравны нэг өргөлийн тухай хуулиар жишээ авч болно. Хэрэв хэн нэгэн хүн улаан буудайн ургацынхаа аравны нэгийг өргөхөөр тусгайлан тавьсан атал өөрөө юм уу гэрийнх нь хэн нэгэн хүн түүний нэг хэсгийг санамсаргүй аваад хоол хүнсэнд ашиглах зэрэг ердийн зориулалтаар ашигласан тохиолдолд тэрээр ариун зүйлийн талаарх Бурхны хуулийг зөрчсөнд тооцогддог байв. Мосегийн хуулиар бол тийм хүн ариун газрын эсрэг нүгэл үйлдсэнийхээ төлөө нөхөн төлбөр төлөх буюу өөрөөр хэлбэл өргөх гэж байсантайгаа адил хэмжээний улаан буудайн дээр дахин тавны нэгийг нь нэмээд өргөх ёстой байсан. Түүгээр зогсохгүй сүргийнхээ дундаас нэг согоггүй хуцыг гэмийн төлөөх тахил болгон өргөх ёстой байв. Хуулийн эдгээр заалтууд нь хүн бүр Еховад харьяалагддаг бүх ариун зүйлийг зайлшгүй гүнээ хүндэтгэх ёстой гэсэн чухал зүйлийг ойлгуулдаг байв (Ле 5:14-16).
11-Р САРЫН 23–29
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЛЕВИТ 6, 7
Эрдэнэс хайх нь
it-1 833 ¶1
Гал
Мөргөлийн асар болон ариун сүмд ашигладаг байсан гал. Галыг мөргөлийн асарт, хожим нь ариун сүмд үйлдэгддэг шүтлэгийн арга хэмжээнд чухалчлан ашигладаг байв. Ахлах тахилч өглөө бүр, мөн үдшийн бүрийгээр утлагын тахилын ширээн дээр утлага уугиулах ёстой байв (Ег 30:7, 8). Шатаалт тахилын ширээн дээрх гал үргэлж шатсаар байх ёстойг Бурхны хуульд заасан байдаг (Ле 6:12, 13). Тахилын ширээн дээрх галыг хамгийн анх Бурхан гайхамшгаар асааж өгсөн гэгддэг иудейчүүдийн уламжлалд үндэслэсэн яриа өргөн тархсан байдаг хэдий ч үнэндээ энэ нь Библийн үндэслэлгүй юм. Анх Еховагийн Мосед тушааснаар Аароны хөвгүүд тахилын ширээн дээр тахил өргөхөөсөө өмнө тахилын ширээн дээр гал өрдөж, гал дээр мод өрөх ёстой байжээ (Ле 1:7, 8). Аарон ба хөвгүүдийг нь тахилчаар томилох ёслол болсны дараа буюу энэхүү ёслолын тахилыг өргөсний дараа Еховагийн буулгасан гал (мөргөлийн асрын дээрх үүлнээс гарсан бололтой) тухайн үед тахилын ширээн дээр байсан өргөлийг шатаасан. Үүнээс харахад Ехова тахилын ширээн дээрх модонд гал ноцоох үед бус «тахилын ширээн дээрх шатаалт тахил болон өөхний хэсгүүдийг шатаах» үед гал буулгасан. Дараа нь Бурхны буулгасан болон тахилын ширээн дээр өмнө нь байсан гал нийлж тахилын ширээн дээр үргэлжлэн ассаар байсан нь тодорхой (Ле 8:14–9:24). Үүний адилаар ариун сүмийг Бурханд зориулах ёслолын үеэр Соломоныг залбирч дууссаны дараахан Еховагийн буулгасан гал өргөлийг нь шатаасан (Ш.дэ 7:1; Мөн Ехова үйлчлэгчдийнхээ өргөлийг хүлээж авахдаа гал буулгасан өөр жишээнүүдийг Шү 6:21; Х.дээ 18:21-39; Ш.дээ 21:26-аас үзнэ үү).
si 27 ¶15
Библийн 3 дахь ном—Левит
15 3) Санаатай бусаар буюу санамсаргүй нүгэл үйлдэхэд нүглийн төлөөх тахилыг өргөдөг. Хэний (тахилч, нийт ард түмэн, удирдагч юм уу жирийн хүн) нүглийн төлөө вэ гэдгээс шалтгаалан өөр өөр төрлийн амьтнаар тахил өргөдөг байжээ. Хувь хүний сайн дураараа өргөдөг шатаалт тахил болон эвийн тахилаас ялгаатай нь нүглийн төлөөх тахилыг заавал өргөх ёстой байжээ (4:1-35; 6:24-30).
11-Р САРЫН 30—12-Р САРЫН 6
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЛЕВИТ 8, 9
«Ехова ивээсэн гэх баталгаа»
it-1 1207
Тахилч болгох ёслол
Мосе хашаан дахь хүрэл угаалгын саванд Аарон ба түүний хөвгүүд болох Надаб, Абиху, Елеазар, Итамар нарын биеийг угааж (эсвэл, тэдэнд биеэ угаахыг тушааж), ахлах тахилчийн сүр жавхлантай хувцсийг Ааронд өмсгөжээ (То 3:2, 3). Ингээд Аарон өөрийн гүйцэтгэх үүргийн онцлог болон хариуцлагыг илэрхийлсэн үзэсгэлэнтэй хувцас өмсжээ. Түүний дараа Мосе мөргөлийн асар, түүн доторх бүх эд зүйл, хэрэгсэл, тахилын ширээ, угаалгын сав болон тэдгээртэй хамт хэрэглэх бүх хэрэгслийг тосолжээ. Ийнхүү тэдгээрийг ариусгаснаар зөвхөн Бурхныг шүтэхэд ашигладаг болгосон. Эцэст нь Мосе Аароны толгой дээр тос цутгаж түүнийг тосолсон (Ле 8:6-12; Ег 30:22-33; Ду 133:2).
it-1 1208 ¶8
Тахилч болгох ёслол
Найм дахь өдөр нь шаардлага бүрэн хангаж томилогдсон тахилч нар анх удаа (Мосегийн оролцоогүйгээр) ажил үүргээ биелүүлж, Израйл үндэстний нүглийг золих ажил хийсэн. Тэд төрөлхийн нүгэл үйлдэх хандлагаасаа гадна ойрын үед дуулгаваргүй загнаж алтан тугал шүтэн Еховагийн дургүйг хүргэсэн нүглээсээ цэвэрших шаардлагатай байсан ажээ (Ле 9:1-7; Ег 32:1-10). Ийнхүү шинээр томилогдсон тахилч нарыг анхны үйлчлэлээ дуусгамагц Ехова гайхамшгаар гал буулгаж тахилын ширээн дээрх үлдсэн өргөлийг шатааснаар тэдний тахилч болсныг хүлээн зөвшөөрөн баталж байгаагаа харуулсан. Тэрхүү гал мөргөлийн асрын дээрх үүлэн баганаас бууж ирсэн нь тодорхой (Ле 9:23, 24).
Эрдэнэс хайх нь
it-2 437 ¶3
Мосе
Бурхан Мосег Израйлчуудтай байгуулсан хуулийн гэрээний зуучаар томилсон. Энэ нь шинэ гэрээний зууч болох Есүс Христээс өөр хэний ч авч байгаагүй Бурхантай дотно байж үйлчлэх онцгой завшаан байлаа. Мосе тэрхүү гэрээний нэг «тал» нь болох Еховаг төлөөлдөг гэрээний ном ба нөгөө «тал» нь болох Израйлын ард түмний (энэ нь ард түмний төлөөлөгч болох ахмадууд байсан нь тодорхой) дээгүүр амьтны цус цацсан. Тэрбээр гэрээний номыг ард түмэнд уншиж өгөхөд тэд «ЭЗЭНий айлдсан бүгдийг бид даган биелүүлж, дуулгавартай байх болно» гэж хариулжээ (Ег 24:3-8; Ев 9:19). Зуучийн үүрэг авсан Мосе Бурхны үзүүлсэн загварын дагуу мөргөлийн асар барих, түүн доторх эд зүйлсийг урлах ажлыг хянаж, тусгай хольцоор найруулсан тосыг мөргөлийн асар болон ахлах тахилч Аароны дээр цутгаж, тахилчийн албыг эхлүүлэх завшааныг Еховагаас авсан. Дараа нь тэрбээр шинээр томилогдсон тахилч нарын анхны албан ёсны үйлчлэлд хяналт тавьж ажилласан (Египетээс гарсан нь 25-29-р бүлэг; Левит 8, 9 дүгээр бүлэг).