«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
© 2022 Christian Congregation of Jehovah’s Witnesses
1-Р САРЫН 2–8
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ХААДЫН ДЭД 22, 23
«Яагаад даруу байх хэрэгтэй вэ?»
w00 9/15 29-30
Иосиа даруу байсан учраас Еховагийн сайшаалыг хүлээсэн
Ажилчид өглөө эртлэн босоод сүмийг борви бохис хийлгүй засварлаж байв. Иосиагийн өвөг дээдсийн зарим нь Бурхны өргөөг эвдэн сүйтгэж, их муухай хэрэг хийжээ. Харин одоо үүнийг засварлаж байгаадаа Еховад талархсан нь дамжиггүй. Ажил ч урагштай явж, Шафан нэг мэдээ авчрав. Юун мэдээ юм бол? Гартаа нэг хуйлмал ном барьсан байв. Тэрбээр тэргүүн тахилч Хилкиа «Мосегоор дамжуулан өгсөн ЭЗЭНий хуулийн номыг» олсон гэж учирлав (Шастирын дэд 34:12–18). Үнэхээр үнэ цэнэтэй юм олжээ. Хуулийн номын эх бичиг байв!
Иосиа энэхүү номын үг бүрийг сонсохыг ихэд хүсэж байв. Шафаныг тэрхүү номоос уншихад хаан тушаал бүр нь өөрт нь болон ард түмэнд нь ямар хамаатайг, яаж хэрэгжүүлэхийг бодож байв. Уг номд жинхэнэ шүтлэгийг онцолж, хэрэв ард түмэн нь хуурамч бурхдыг шүтдэг болбол гамшиг учруулж, цөллөгт явуулна гэснийг сонсоод сэтгэл нь ихэд зовдог. Бурхны бүх тушаалыг биелүүлээгүйг мэдсэн Иосиа хувцсаа урж, Хилкиа Шафан нарт тушаал буулгаж, «Олдсон номын үгсийн талаар ЭЗЭНээс асуугтун. Бидний талаар бичигдсэн бүхний дагуу үйлдэхээр бидний эцэг өвгөд сонсоогүй учраас бидний эсрэг шатаж буй ЭЗЭНий уур хилэн агуу ажээ» гэж хэлдэг (Хаадын дэд 22:11–13; Шастирын дэд 34:19–21).
Эрдэнэс хайх нь
w01 4/15 26 ¶3-4
Хүний амжилт төрж өссөн орчноос шалтгаалдаггүй
Иосиа бага насандаа таагүй орчинд өссөн ч гэсэн Еховагийн нүдэнд зөвийг үйлдэж байлаа. Тиймдээ ч сайн хаан байсан тухай Библид «Мосегийн бүх хуулийн дагуу өөрийн бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа ЭЗЭН уруу эргэсэн түүн шиг хаан түүний өмнө байгаагүй, түүнээс хойш ч гарсангүй» гэж байдаг (Хаадын дэд 23:19–25).
Иосиагын жишээ бага насандаа хүнд бэрхийг туулсан хүмүүст үнэхээр их урам хайрладаг. Түүний жишээ бидэнд ямар сургамжтай вэ? Еховад үйлчилхээр шийдэж, зөвийг үйлдсээр байхад нь Иосиад юу тус болсон бэ?
1-Р САРЫН 9–15
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ХААДЫН ДЭД 24, 25
«Яарах сэтгэлээ бүү алдаарай»
w07 3/15 11 ¶10
«Иеремиа» номын онцлох санаа
МЭӨ 607 он. Зедекиа хааны 11 дэх жил байв. Вавилоны Небухаднезар хаан Иерусалимыг бүслээд 18 сар болоод байв. Небухаднезар хааны 19 дэх жилийн 5-р сарын 7-нд бие хамгаалагч нарын ахмад Небузарадан Иерусалимд «ирсэн» (Хаадын дэд 25:8). Тэрбээр цэргүүдтэйгээ хотын хэрэмний гадна хуарагнан буусан бололтой. Ингэхдээ байдлыг тандаж, хэрхэн хөдлөхөө төлөвлөж байжээ. Гурван өдрийн дараа, тэр сарынхаа 10-нд Иерусалимд «ирэх» буюу нэвтрэн орсон. Тэгээд хотыг галдан шатаасан юм (Иеремиа 52:12, 13).
Эрдэнэс хайх нь
w05 8/1 12 ¶1
«Хаадын дэд» номын онцлох санаа
24:3, 4. Манассе цус урсгасан учраас Ехова Иудаг «уучлахгүй байсан билээ». Бурхан гэм буруугүй хүний урссан цусыг үнэ цэнтэйд үздэг. Тиймээс Ехова гэм буруугүй хүний цусыг урсгасан нэгнийг устгаж, өшөө авна гэдэгт итгэлтэй байж болно (Дуулал 37:9–11; 145:20).
1-Р САРЫН 16–22
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ШАСТИРЫН ДЭЭД 1–3
«Библи үлгэр домгийг биш, бодит түүхийг өгүүлдэг ном»
w09 9/1 14 ¶1
Адам Ева хоёр—Тэд үнэхээр байсан уу?
Жишээ нь Шастирын дээд 1–9-р бүлэг болон Лукийн бичсэн сайн мэдээ номын 3-р бүлэгт гардаг иудейчүүдийн угийн бичгийг авч үзье. «Шастирын дээд» номд 48 үе, «Лук» номд 75 үеийг маш дэлгэрэнгүй бичсэн байдаг. «Лук» номд Есүс Христийн угийн бичиг, «Шастирын дээд» номд хаад болон тахилчдын угийн бичиг гардаг. Энэ хоёр угийн бичигт Соломон, Давид, Иаков, Исаак, Абрахам, Ноа, эцэст нь Адам гээд алдартай хүмүүсийн нэрийг жагсааж бичсэн байдаг. Тэнд гарч байгаа бүх хүн үнэхээр байсан. Аль алинд нь гардаг хамгийн анхны хүн Адам бас үнэхээр байсан.
w08 6/1 3 ¶4
Ноа болон үер—Үлгэр домог биш, бодит түүх
Библид бичсэн угийн хоёр бичиг Ноа гэж хүн үнэхээр байсан гэдгийг баталдаг (Шастирын дээд 1:4; Лук 3:36). Эдгээр угийн бичгийг гаргасан Езра ч, Лук ч баримтыг маш сайн судалдаг хүмүүс байсан. Лукийн бичсэн Есүс Христийн угийн бичигт Ноа гардаг.
w09 9/1 14-15
Адам Ева хоёр—Тэд үнэхээр байсан уу?
Жишээ нь, Христэд итгэдэг гэдэг хүмүүсийн эрхэмлэдэг нэг сургаал болох золиосны тухай авч үзье. Энэ нь Есүс Христ хүмүүсийг нүглээс чөлөөлөхийн тулд төгс хүмүүн амиа золиосолсон гэдэг сургаал юм (Матай 20:28; Ёохан 3:16). Золиос бол алдсан юмыг эргүүлж авахын тулд төлдөг эн тэнцүү үнэ гэдгийг та бид мэднэ. Ийм ч учраас Библид «алдагдсан зүйлийн үнэтэй тэнцэх золиос» гэж бичсэн байдаг (1 Тимот 2:6, зүүлт). Юутай тэнцүү үнэ вэ гэж та асуух байх. Библид «Адамаас болж бүгд үхдэг шиг Христийн ачаар бүгд амилна» гэж байдаг (1 Коринт 15:22). Дуулгавартай хүн төрөлхтний төлөө Есүсийн золиосолсон төгс амь Адамын Еден цэцэрлэгт нүгэл үйлдээд алдсан төгс амьтай тэнцүү (Ром 5:12). Хэрэв Адам гэж хүн байгаагүй бол Есүсийн өргөсөн золиос огт утгагүй болж таарна.
Эрдэнэс хайх нь
it-1 911 ¶3-4
Угийн бичиг
Эмэгтэйчүүдийн нэр. Түүхэн үйл явдлыг бичиж үлдээх зорилгоор эмэгтэйчүүдийн нэрийг угийн бичигт үе үе оруулж байсан. Эхлэл 11:29, 30-д Сараи (Сара) гэж дурдсан байдаг нь амласан үр Абрахамын өөр эхнэрээс бус, Сарагаас гарна гэдгийг онцлох зорилготой байсан. Исаакын эхнэр Ребекагийн эмээ Милкагийн нэр бас «Эхлэл» номд гардаг. Энэ нь Исаак өөр үндэстнээс эхнэр авалгүй Абрахамын хамаатнаас гаралтай Ребекатай суусныг харуулдаг (Эх 22:20–23; 24:2–4). Эхлэл 25:1-д Абрахамын хожим нь авсан эхнэр Кетурагийн нэр гардаг. Энэ нь Сараг нас барсны дараа Абрахам өөр эхнэр авсныг, Еховагийн гайхамшгаар сэргээсэн нөхөн үржих чадвар нь 40 жилийн дараа ч хэвээрээ байсныг харуулдаг (Ро 4:19; Эх 24:67; 25:20). Бас мидианчууд болон Арабын овгууд Израйлтай хамаатай гэдгийг харуулдаг.
Леа, Рахел болон Яаковын татвар эмсийн нэр, бас тэднээс гарсан хүүхдийн нэрс угийн бичигт гардаг (Эх 35:21–26). Энэ нь Бурхан хожим нь эдгээр хүүхдүүдтэй нь яаж харьцсаныг ойлгоход тустай. Үүнтэй төстэй шалтгаанаар өөр эмэгтэйчүүдийн нэрийг угийн бичигт оруулсан байдаг. Бас эмэгтэй хүнд өв өвлүүлэхэд нэрсийг нь угийн бичигт бичсэн (То 26:33). Тамар, Рахаб, Рутын тухайд гэвэл онцгой шалтгаан байсан. Мессиа буюу Есүс Христийн элэнц эх болсон түүх нь их онцлон тэмдэглүүштэй байсан юм (Эх 38; Ру 1:3–5; 4:13–15; Мт 1:1–5). Угийн бичигт эмэгтэйчүүдийн нэрийг оруулсан бусад жишээ Шастирын дээд 2:35, 48, 49; 3:1–3, 5-д дурдсан.
1-Р САРЫН 23–29
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ШАСТИРЫН ДЭЭД 4–6
«Би юуны тухай их залбирдаг вэ?»
w10 10/1 23 ¶3-7
«Залбирлыг сонсдог Нэгэн»
Иабез цаг үргэлж залбирдаг байсан. Тэрбээр залбирлынхаа эхэнд Бурхнаас ивээл гуйсан. Тэгээд гурван юм гуйдаг. Эндээс бат итгэлтэй болох нь харагддаг.
Иабез эхлээд «Хил хязгаарыг минь өргөсгөөч» гэж хичээнгүйлэн хүссэн. Олны хүндэтгэлийг хүлээсэн энэ хүн бусдын газар нутагт шунасан, эзлэн түрэмгийлэгч байгаагүй юм. Түүний хүсэлт газар нутаг гэхээсээ илүү хүмүүсийн төлөө байсан. Хил хязгаарыг минь тайван замаар өргөсгөж өгөөч гэж гуйсан нь жинхэнэ Бурхныг илүү олон хүн шүтдэг болоосой гэснийх бололтой.
Хоёрдугаарт, Иабез таны «мутар» надтай хамт байх болтугай гэж гуйдаг. Бэлгэдлийн мутар гэдгээр үйлчлэгчдэдээ туслах Бурхны хүч чадлыг хэлдэг (Шастирын дээд 29:12). Иабез зүрхний минь хүслийг Бурхан биелүүлж өгнө гэж найдсаар байсан. Бурхан өөрт нь үнэнч хүмүүст гар татахгүй шүү дээ (Исаиа 59:1).
Гуравдугаарт, Иабез «Намайг гамшгаас хамгаалаач. Энэ нь надад ямар ч гай бүү тариасай» (ШЕ) гэж залбирсан. «Надад ямар ч гай бүү тариасай» гэсэн нь зовлон бэрхшээлээс зугтах гэсэндээ биш, зовлон бэрхшээлээ хэт их бодож шаналахгүй байхад туслаач гэснийх байж болох юм.
Иабезын залбирлаас жинхэнэ шүтлэгийг их чухалд үздэг нь, залбирлыг сонсдог Нэгэнд итгэж найддаг нь харагддаг. Ехова залбиралд нь хариулсан болов уу? Библид «Бурхан түүний хүслийг гүйцэлдүүлж өгчээ» гэж байдаг.
Эрдэнэс хайх нь
w05 10/1 9 ¶7
«Шастирын дээд» номын онцлох санаа
5:10, 18–22. Саул хааны үед Иордан голын зүүнтэйд орших овгууд тоогоор хоёр дахин илүү хагри хүмүүсийг ялсан. Эр зоригтой энэ хүмүүс Еховад найдаж, тусламжийг нь гуйсан учраас ялсан юм. Бид ч гэсэн хүчээр давуу дайсантай нүүр тулдаг. Бэлгэдлийн дайнд Еховад бүрэн дүүрэн найдаж оролцоцгооё (Эфэс 6:10–17).
1-Р САРЫН 30—2-Р САРЫН 5
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ШАСТИРЫН ДЭЭД 7–9
«Үүрэг даалгавар амаргүй санагдсан ч Еховагийн тусламжтайгаар биелүүлж чадна»
w05 10/1 9 ¶8
«Шастирын дээд» номын онцлох санаа
9:26, 27. Хаалгач левичүүд их итгэл даасан хүмүүс байв. Тэдэнд сүмийн ариун газруудын хаалганы түлхүүрийг өгсөн байсан. Тэд өдөр бүр хаалгыг нээж найдвартай хүмүүс болохоо баталжээ. Бидэнд хэсгийнхээ хүмүүстэй уулзаж Еховаг шүтдэг болоход нь туслах хүндтэй үүрэг оноосон. Тэгэхээр бид хаалгач левичүүдийн адилаар итгэл даасан хүмүүс гэдгээ батлах ёстой шүү дээ.
2-Р САРЫН 6–12
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ШАСТИРЫН ДЭЭД 10–12
Эрдэнэс хайх нь
it-1 1058 ¶5-6
Зүрх
«Бүх зүрхээрээ» үйлчлэх. Хүний зүрх бүрэн бүтэн байж л хэвийн ажилладаг. Гэхдээ бэлгэдлийн зүрх хуваагдах үе бий. Давид: «Таны нэрээс эмээхээр зүрхийг нэгтгээч» гэж залбирснаас үзвэл ямар нэг юманд дурлаад эсвэл хэн нэгнээс эмээгээд бэлгэдлийн зүрх хуваагдах аюултай байдаг (Ду 86:11). Тийм хүмүүс «хоёр санаатай [үгчилбэл, «хуваагдсан зүрхтэй»]» болж, Еховад үйлчлэх хичээл зүтгэл нь суларч болох юм (Ду 119:113; Ил 3:16). Хүн бас хоёр эзэнд үйлчлэхийг оролдох юм уу бодсон санаснаасаа шал өөр юм хэлж ярин хүн хуурч «хоёр зүрх» гаргаж болзошгүй (Ш.дээ 12:33; Ду 12:2). Есүс ийм хоёр нүүр гаргадаг хүмүүсийг хатуу зэмлэсэн (Мт 15:7, 8).
Бурханд таалагдахыг хүсдэг хүн хуваагдсан зүрхтэй ч байж болохгүй, хоёр зүрх ч гаргаж болохгүй (Ш.дээ 28:9). Харин бүх зүрхээрээ түүнд үйлчлэх ёстой. Зүрх хуурамч, буруу хандлагатай байдаг учраас бүх зүрхээрээ үйлчлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй (Ие 17:9, 10; Эх 8:21). Үргэлж бүх зүрхээрээ үйлчлье гэвэл чин сэтгэлээсээ залбирч (Ду 119:145; Гаш 3:41), Бурхны Үгийг тогтмол судалж (Езр 7:10; Су 15:28), сайн мэдээг идэвхтэй тунхаглаж (Ие 20:9-тэй харьцуулаарай), Еховад бүх зүрхээрээ үйлчилдэг хүмүүстэй нөхөрлөх ёстой (Х.дэ 10:15, 16-тай харьцуулаарай).
2-Р САРЫН 27—3-Р САРЫН 5
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ШАСТИРЫН ДЭЭД 20–22
Эрдэнэс хайх нь
w05 10/1 11 ¶6
«Шастирын дээд» номын онцлох санаа
21:13–15. Ехова ард түмнийхээ зовж байгааг харах дургүй учраас гамшгийг зогсоохыг тэнгэрийн элчдээ тушаасан. Үнэхээр ч «Еховагийн өршөөлүүд агуу их».